Ажилтнуудаараа хичээлээ хийлгэж, хууль бусаар халдаг ИНЕГ-ын дарга Э.Төрбаярын боловсрол
Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар төрийн өмчит компаниудад хийсэн шалгалтын тайлантай танилцаж, хариуцлагын асуудал хөндсөн. Улмаар хэд хэдэн компанийн удирдлагуудыг чөлөөлөхөөр болоод байна. Үүнд, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяр нэрлэгдээд буй. Тус байгууллагад яг ямар зөрчил илэрсэн талаар тодорхой мэдээлээгүй.
Эрдэнэ-Очирын Төрбаяр нь, 2023 онд ИНҮТ-ийн даргаар томилогдон ажиллаад буусан. Р.Мөнхтуяа ИНЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгч хэрнээ түүнийг эл албан тушаалд томилж байв. Улмаар 2025.01.16-наас Р.Мөнхтуяагийн халааг авч ИНЕГ-т ирсэн. Ирсэн даруйдаа төрийн албан бичгүүдэд өөрийгөө дарга хэмээн бичиж дураараа авирласан.
Өдгөө тэрбээр хичээлээ бусдаар хийлгэж, хууль бусаар халсан гэх асуудалд холбогдож бичигдээд байна.
Тодруулбал, ИНЕГ-т олгосон Францын ENAC сургуулийн тэтгэлгээр Хонг-Конгийн олон улсын нисэхийн академи"-д мастерын хамтарсан хөтөлбөрт суралцаж буй аж. Энэ оны тавдугаар сард "Ажлынхаа хажуугаар сурч байна" хэмээн сайрхан ярьж байж. Гэвч англи хэлтэй ажилтнуудаа онлайн хичээлдээ суулгаж, даалгавраа хийлгэдэг гэгдэв. Энэ тухай тус байгууллагын ажилтан "Таван ажилтан түүний тушааснаар өмнөөс нь хичээлд нь сууж, даалгаврыг нь хийсэн. Нэг ажилтан есдүгээр сард өргөдлөө өгөөд гарсан. Хамгийн сүүлд нэг ажилтнаа лекц дутуу бичлээ гэж загнаалд халагдах өргөдлийг нь өөрөөр нь өгүүлсэн. Хүн гүтгээгүйгээ зарлая" хэмээсэн байна.
Э.Төрбаяр ямар боловсролтой вэ?
- 2007 онд Радио харилцаа холбооны инженерийн чиглэлээр бакалаврын зэрэг,
- 2012 онд Мэдээлэл, харилцаа холбооны технологийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.
Япон, Тайланд, Энэтхэг зэрэг улсуудад мэргэшсэн сургалтуудад хамрагдсан гэдэг аж.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ИНЕГ-т сүүлийн 13 жилийн турш хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн нарийн мэргэжлийн, зангарагтай дарга томилогдохгүй дандаа шальдар бульдар ачигч, үйлчлэгч, тогооч, харуул гэх мэт дундуур боловсролтой юмнууд даргаар томилогдож байгаа нь салбарыг дордуулж байна. эдний дунд Ц.бат буюу BATENGINEER гэгч солиотой нөхөр хэрэбаатарын дэмжлэгээр дэд даргаар ирсэн гэчихээд урдах ажлаа хийхийн оронд сошалаар л солиордог ажилтай нэг нөхөр байгааг Дэлгэрсайхан сайд нь эрх биш мэддэг байлгүй. Нөгөө 2024 онд Монголоос АНУ шууд нислэг хийнэ гээд бүлт бүлт бүлтэрцгээгээд байсан хаана байна, халаач наад худлаа би чадначуудаа.
Нисэхийн ямар ч боловсрол, мэргэжилгүй. Учрал даргын суганы үс, бөгс долоогч. Гацаа Батдаа арьсаа өвчүүлж байхдаа таарсан есөн шид нь бүрдсэн банзал завхай, мануухай байгаа юм. Мөд шоронгийн хаалга татах байх шүү.
Uchralyhan niseheer ter chigeree duursen baidgiin bn lee.
Bid bas medelgui de, Batiin bichsen yumiig End Munhnasan sevuulj bn, uchir ni ter tom darga bolj ih ideh tiuliin sonirholtoi shunaltai hun dee, Bat darga ch tuuniig medej bgaa da , manai nisehiinhen uyiin uyd alaltsaatai baidag novshiin gazar
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud