Украин, АНУ-ын албан тушаалтнууд дайныг дуусгах талаар хэлэлцлээ
Украин, АНУ-ын албан тушаалтнууд Флорида мужид уулзаж дайныг дуусгах талаар хэлэлцсэн байна. АНУ-ын талаас Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, тусгай элч Стив Виткофф, Доналд Трампын хүргэн Жаред Кушнер тэргүүтэй хүмүүс хэлэлцэж оролцжээ. Украины төлөөллийг Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров ахалсан юм.
Хэлэлцээний дараа Украины төлөөлөлтэй ойрын эх сурвалж “AFP” агентлагт хэлэхдээ яриа амар бус явагдсан гэжээ. Тэр эх сурвалж “Шийдлийн төлөөх эрэл хайгуул үргэлжилж байна. АНУ, ОХУ хоёр цаашид хэлэлцэх сэдэвтэй байлгахын тулд хүн бүр л практиктай үр дүнд хүрэх сонирхолтой байгаа” гэж хэлсэн юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рубио хэлэхдээ “Эцсийн зорилго бол мэдээж зөвхөн дайныг дуусгах биш. Харин Украиныг тусгаар тогтносон, бие даасан, хөгжиж цэцэглэсэн байдалд хүргэх байдлаар дайныг дуусгах” гэжээ. Умеров мэдэгдэл хийхдээ АНУ-ын гаргаж буй хүчин чармайлтад талархаж буйгаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.