"Цагаан алт" хөдөлгөөнөөр ноолуурын салбарт ₮28.7 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгожээ
Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан "Цагаан алт" үндэсний хөдөлгөөн энэ оноос орон даяар хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл тус хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуур, арьс шир, боловсруулах эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 158 аж ахуйн нэгжид 488 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгоод байгаа аж.
Ноолуурын салбарт: Ноолуурын үйлдвэрлэлийн салбарт энэ онд 28.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын хөнгөлттэй зээл олгосноор үйлдвэрүүдийн ээрэхийн хүчин чадал 400 тонноор нэмэгдэж 2000 гаруй тонн болжээ. Харин 315.2 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгосноор үндэсний үйлдвэрүүдийн түүхий ноолуурын худалдан авалт нийт ноолуурын 50 хувьд хүрч, самнасан ноолуурын техникийн зохицуулалт хэрэгжиж эхэлснээр дотоодын үйлдвэрүүд жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажиллан самнасан ноолуурын экспорт 5 дахин нэмэгдэж 244 сая ам.долларт хүржээ.
Ноосны салбар: Ноосны үйлдвэрлэлийн салбарт эргэлийн хөрөнгийн зориулалтаар 35 тэрбум төгрөгийн зээл олгогдож дотоодын үйлдвэрүүд 20 мянган тонн ноос бэлтгэлээ. Хөрөнгө оруулалтын 46.9 тэрбум төгрөгийн зээл олгогдож ээрэхийн хүчин чадал 300 тонн, хялгас ялгахын хүчин чадал 500 тонн сүлжих, нэхэх, гүйцэтгэн боловсруулах хүчин чадал 200 мянган м.кв, сүлжих хүчин чадал 50 мянган ширхэгээр, ноосон дулаалгын хүчин чадал 50 мянган ширхэгээр ноосон дулаалгын хүчин чадал3 мянган м.кв -аар тус тус нэмэгдсэн байна.
Арьс ширний салбар: Арьс ширний үйлдвэрлэлийн салбарт 25.1 тэрбум төгрөгийн эргэлийн хөрөнгийн, 28.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгогдож 1.2 сая ширхэг бог, 488 мянган ширхэг бодын шир бэлтгэх, гүйцэт боловсруулсан савхин үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, түүгээрээ дотооддоо гутал, цүнх, бэлэн бүтээгдэхүүн, хаягдлуудыг дахин боловсруулах желатин, шахмал шир үйлдвэрлэж байгаагийн дотор гутал үйлдвэрлэлийн хүчин чадал жилд 555 мянган хос гуталаар нэмэгдэж 2 сая гутал үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ.
Б.АЗЖАРГАЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.