НИЙГЭМНийгэм мэдээ

Х.Нямбаатар: Ирэх онд НЭМГ болон Нийтийн тээврийн бодлогын газрыг татан буулгана

Төрийн чиг үүргийн давхардлыг арилгах, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулж, бодит хэмнэлт үүсгэх зорилгоор нийслэлийн Улсын бүртгэлийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг энэ онд татан буулгасан юм. Тэгвэл ирэх онд чиг үүргийн давхцалтай нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийтийн тээврийн бодлогын газрыг татан буулгахаар болжээ.

Энэ талаар өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар "Өнгөрсөн жил нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газруудыг Засгийн газрын тогтоолоор татан буулгасан. Эдгээр газрыг татан буулгаснаас үүдэлтэй асуудал үүсээгүй. Дүүргүүд улсын бүртгэл, гэр бүл, хөгжил, хамгааллын үйлчилгээг хэвийн үзүүлээд явж байгаа. Цаашид нийслэлд давхардсан бүтэцтэй, татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг төрийн захиргааны байгууллагыг татан буулгах ажлыг үе шаттай хийнэ. Ирэх жил нийслэлийн Эрүүл мэндийн газрыг татан буулгаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээсээ өөрийгөө санхүүжүүлэх чадамжтай байгууллага болгож хөгжүүлнэ. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг хэд хэдээр нь нэгтгэж, төсөв болоод хүний нөөц, техник хэрэгслийн хувьд чадамжтай болгох ёстой. Үзүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээ, чанар хүртээмжээрээ шударга өрсөлдөж, санхүүждэг болгоно. Мөн Нийтийн тээврийн бодлогын газрыгтатан буулгана. Хүн амын төвлөрөл ихтэй газрууддаа автобусны зогсоол, үйлчилгээний төв байгуулж, үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлт, түрээсийн орлого төвлөрүүлдэг зарчим руу шилжинэ. Энэ зарчим руу шилжихийг Дэлхийн банк зэрэг байгууллагаас ч зөвлөдөг” гэлээ.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу дараах дарааллаар татан буулгах үйл ажиллагааг зохион байгуулдаг байна. Үүнд,

  • 23 дугаар зүйл. Хуулийн этгээдийг татан буулгасан тухай улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэнэ.
  • 24 дүгээр зүйл. Хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардах баримт бичгийг бүрдүүлнэ.
  • 25 дугаар зүйл. Хуулийн этгээдийг татан буулгасныг бүртгэнэ.
  • 26 дугаар зүйл. Хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасна.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Одоо Нийслэлийн боловсролын газраа бас татан буулга. Дүүргүүдэд Боловсролын хэлтэс байгаа.

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

Зарим нэг Дүүргийн боловсролын хэлтсийн дарга нь багшийн мэргэжлээр дээд боловсрол эзэмшээгүй, зөвхөн намын харьяаллаар томилогдсон хүн байх юм. Дунд, ахлах ангид багшлаагүй, олон жил багшийн ажил хийгээгүй хүн бүхэл бүтэн дүүргийн боловсролын удирдаж чадах нь юу л бол доо.

баяр
баяр

сайн шинжилж гаргаж буй шийдвэр байх. санаа бол зөв л байна

ЗзЗззочиночинз
ЗзЗззочиночинз
Reply to  баяр

Маш зөв шийдэл шүү.баахан цалин авсан дарга хэнээтэй хоосон толгойтнууд

Зочин
Зочин

ээ зөв шүү. Тэр НЭМГазар гэж зүгээр л тунхагын шинж чанартай байгууллага. Хүүхпээ ингэвэл зүгээр ингэвэл ханиад хүрэхгүй ч гэх шиг хачин хачин зүйл зурагтаар гаргаад, уйддаг юм уу хаашаа юм.

Зочин
Зочин

Өдөржин порно үзэж суудаг намын бөөс хонтоорын бөөснүүдийн 70 хувийг хус.

Зочин
Зочин

Зөв гүйх нохойд баах нохой саад болдог шиг хэрэггүй байгуулгууд

Зочин
Зочин

ЗӨВ . Нямбаатар шиг бодитой ажиллаж байгаа МАНчин байхгүй шүү , өөлвөл , захиргаадалт бага сага бий байх - бүх юм жигдрээгүй ийм үед байх ч ёстой . Ард иргэд бол Нямбаатарыг дэмжиж байгаа шүү , цаашид ч дэмжинэ ... Энэ малуудыг заримдаа малын аргаар ХҮНЖҮҮЛЭХГҮЙ бол болохгүй ...

Зочин
Зочин

Төрийн бодлого нь ямархуу юм болдоо. Уг нь бол Монгол шиг цөөн хүн амтай, байгалийн буюу нийтийн баялгаар төсөв нь бүрддэг, бүх юм нь төрөөс байсан соц суурьтай сэтгэхүйтэй, хүн ам нь амьжиргаа муувтар улсад бол бизнeс чиглэлээ хувьд сайн шилжүүлээд эрүүл мэнд, боловсрол гэсэн суурь үйлчилгээгээ төрөөс нь хангалттай санхүүжүүлдэг бодлого баримаар санагдах юм

Зочин
Зочин

Нийтийн тээвэрт бодлого хэрэгтэй байлгүй л яахав. Гэтэл энэ олон жил ямар ч бодлого гаргасангүй. Автобуснуудынх нь хаяган дээр Замналын зураг ч гэх шиг. Наадуулаа татан буулгаад автобус баазуудад зүгээр механик болгох хэрэгтэй. Ажил хийж байж л бодлого ярина биз дээ

ЗзЗззочиночинз
ЗзЗззочиночинз
Reply to  Зочин

Ер нь аль ч газар бодлого гэж алгаа.Хоосон тархинаас ямар шийдэл гарах вэдээ.хайран төсвийн мөнгө

Судлаач иргэн
Судлаач иргэн

Маш зө..алхам шүүү..иргэд хувийн салбарт их ажиллаж байж улс хөгжинө..

Зочин
Зочин

Цэргийн анги салбар ,удирдах газрууд,мөн сургууль,яамыг хотоос гадагш байршуулах шаардлагатай бна даа.

Зочин
Зочин

Тэр Дэлхийн банк бусад гадны зөвлөмж энтр ямар хамаатай юм бэ өөрсдийн толгой гэх юм байдгүймуу, ингээд бусдын хараат болоод байхымаа.

Зочин
Зочин

Өөрснөө л огцроод зайлаад өгчих хэрэгтэй дээ

Oogii⁶
Oogii⁶

Okei 100% demjij bna ushuu olniig zailuul

Болормаа
Болормаа

Энэ 2 байгуулага буулгах нь буруу бх гадны хамааралтай болгох бодлого уу Нямбаатар гэгч этгээд хэзээч зөв шийдвэр гаргадагүй урдаас оруулаж ирсэн нүүррс нь ямар ч элчгүй утаа нь хоолой бачууруулаж толгой өвтгөөд бна энэ хордож бга иргэдийн хохиролыг хэн хариуцах вэ?

Зочин зочин
Зочин зочин

НЭМГын байр газрыг битгии зарчихаараый даа

Зочин
Зочин

НЭМГазар хэрэгтэй иргэдэд хоол хүнсний зөв хэрэглээ зохицох эс зохицох чанарын зөв мэрэгжлийн мэдээлэл өргөн болмоор байна. Бид татвар төлөөд ТВ хураамж төлөөд хэрэггүй мэдээлэлд цагаа үрж нийтээрээ олон янзын өвчинтэй арай дэндүү !!! Мэрэгжлийн СЭТГЭЛТЭЙ ЧАДВАРТАЙ ЭМЧ байж л байгаа. Цүнх баригчид л ДАЛДАГНААД Төсвийн мөнгөөр цалинжаад 36 сар авч, өндөр тэтгэвэртээ гарч л байгаадаа. ИЧДЭГ НҮҮРТЭЙ БАЙГААЧЭЭ

Enkhee
Enkhee

Зөв.Амжилт

Зочин
Зочин

Сайн байна уу Нямбаатар даргаа.3/4 р хороололын эцэст ТҮЦ тавьсан ажиллуулж ш дээ.Зөвшөөрөл өгч байгаа юм уу.Хаанаас зөвшөөрөл авах вэ.Хариу өгнө үү.

Зочин
Зочин

Хариуцлаггүй баахан нийтийн тээврийн компанууд дураараа авирлана даа .

Зочин
Зочин

Нийслэлийн Биеийн тамир, спортын газрыг татан буулгаач ямар ч хэрэггүй газар

Зочин
Зочин

Үнэн тэнэгтэж чадах юмаа. 76гаа 128 болгох шаардлага байсан уу тэгээд

Оюун
Оюун

Нийслэлийнхний эрүүл мэнд, нийтийн тээвэр хоёрт ямар нэг зохицуулалт, бодлого хэрэггүй гэсэн үг үү?

Зочин
Зочин

Эрүүл мэндийн газар татварын мөнгөөр цалинждаг нүсэр ямарч хэрэггүй газар.

Зочин
Зочин

Муу хогын шаар зүгээр зайлаачээ энэ нош яагаад зайлахгүй байна даа

Холбоотой мэдээ

Back to top button