СПОРТ

К.Ёолк, Л.Энхрийлэн тэргүүтэй тамирчид "Токио Их Дуулга"-д зодоглоно

Олон Улсын Жүдогийн Холбоо /IJF/-ноос зохион байгуулдаг цуврал тэмцээний оны сүүлчийнх нь Токиогийн Их Дуулга тэмцээн билээ.

Энэ сарын 6-наас 7-ныг дуустал үргэлжлэх тус тэмцээнд одоогийн байдлаар 43 орны 324 жүдоч өрсөлдөхөөр нэрээ өгчээ.

Япончууд хамгийн олон буюу 56 тамирчин оролцох бол БНСУ-аас 26, ОХУ-ын 22, Хятадын Тайпэйгийн 19, Монголын 16, Польшийн 15, Гүрж, АНУ-ын тус бүр 13 тамирчин бүртгүүлсэн байна.

Монголын улсын багийн бүрэлдэхүүнд:

Эрэгтэй

  • 60 кг: Б.Сүхбат, К.Ёолк,
  • 66 кг: Б.Эрхэмбаяр,
  • 73 кг: Л.Анхзаяа, О.Уранбаяр,
  • 81 кг: Н.Жангарай,
  • 90 кг: Ц.Дагвадорж,
  • +100 кг: Б.Гончигсүрэн, О.Цэцэнцэнгэл

Эмэгтэй

  • 48 кг: Ж.Анударь,
  • 52 кг: М.Нандин-Эрдэнэ,
  • 57 кг: Л.Сосорбарам, Т.Ариунзаяа,
  • 63 кг: Л.Энхрийлэн, Х.Ариунтунгалаг,
  • 78 кг: О.Хүслэн нар оролцоно.

Б.НОМТ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зардал нь хаанаас гардаг юм бэ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чиний төлсөн татвараас

Холбоотой мэдээ

Back to top button