УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Танилц: Ерөнхий сайдын дэргэдэх “Хөгжлийн бодлогын орон тооны бус зөвлөл”-ийн гишүүд

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, шинжлэх ухааны салбарын тэргүүлэх 20 гаруй эрдэмтэн, судлаач, экспертүүдээс бүрдсэн "Хөгжлийн бодлогын зөвлөл" (орон тооны бус) байгууллаа.

Уг зөвлөл нь ирэх таван жилийн үндсэн чиглэлд туссан зорилтуудыг зөвхөн төрийн ачаа гэж харахгүйгээр, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалттай нийцүүлэн хэрэгжүүлэх оновчтой стратеги, шийдлийг боловсруулах зорилготой юм.

Эдийн засаг, нийгмийн хөгжил, техник технологийн инноваци, байгаль орчин, хот байгуулалт, гэр бүл, залуучууд гэсэн чиглэлүүдээр шийдэл санал болгох бөгөөд зөвлөл анхны уулзалтаа даваа гарагт хийж, мэдээлэл солилцлоо.

Хөгжлийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнд шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачдаас гадна УИХ-ын арав гаруй гишүүн багтжээ. Уг зөвлөл орон тооны бус учраас төсвөөс ямар нэг байдлаар санхүүжилт гаргахгүй юм.

Г.Занданшатар: Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байх ёстой. Энэ хүрээнд үндсэн зургаан чиглэлээр салбар бүрийн төлөөллүүд шийдэл санал болгоно. Нийтийн эрх ашгийг хангахуйц, амьдралд хэрэгжих боломжтой шийдэл санаа бүрийг ажил хэрэг болгох зарчим баримтална.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ улсаас шүүрдээд шүүрдэд "шинжлэх ухааны салбарын тэргүүлэх 20 гаруй эрдэмтэн, судлаач, экспертүүд" олсон нь энэ хэд үү? Ваа ха хааа.

Бат
Бат

Захиргааны албанд байгаа туршлагатай түшмэлүүд мэдэж л бга.бүхнийг.
Үл тоогоод олон жил болсон.асуухгүй.дэмжихгүй.итгэхгүй бол дууграхгүй.тэгээд л алдаа гаргаад л байж дээ

Зочиpн
Зочиpн

ene NAWCHAA GEED BAGSH UHAANTAI YUM SHAL GUDLAAA SHUUUU

Зочин
Зочин
Reply to  Зочиpн

Тэнэг христчин авгай байна лээ

Зочин
Зочин

Үхсэнийх нь эрдэмтэд ккк баахан сошиалын гарууд л харагдаж байна. Бодлого боловсруулахыг сошиал посттой андуураад байна Зандка

Зочин
Зочин

Энэ хэд эрдэмтэн экспeртүүд юмуу кккк. Монгол ингэтлээ хүний нөөцгүй болчихсон юмуу

Зочин
Зочин

Баахан парламeнтийн гишүүд нь eрөнхий сайдад зөвлөнө гээд орчихсон ч байх шиг. Ийм засаглал холилдсон заваарсан юмтай байхаар яаж наад Үндсэн хууль чинь хэрэгжихэв дээ

Зочин
Зочин

Баахан эрээвэр хураавар гарууд

Зочин
Зочин

Оюукыг баахан хороод байгууллаа гээд шүшмжлээд буулгасан чинь буцаад л зөвлөл нэртэй болоод ирчихсэн үү

Зочин
Зочин

УИХ-ын гишүүн ЕС-ын зөвлөх хийнэ гэдэг тэнэг хэрэг шдэ. Логикгүй юм хийж байх юм. Бас УИХ-ын гишүүн бус зөвлөхүүдийн дотор хөгжлийн бодлого тодорхойлчих байх хүн бна уу?

Холбоотой мэдээ

Back to top button