Ялгаа: Л.Оюун-Эрдэнийн зөвлөлд бизнесменүүд, Г.Занданшатарын зөвлөлд гишүүд, эрдэмтэд

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа "Эдийн засгийн бодлогын зөвлөл" гээчийг байгуулан тэргүүлж, Монголын хамгийн том бизнесмэнүүдийг багтаасан. Тухайлбал, Шунхлай группийн ерөнхийлөгч П.Батсайхан, MCS группийн ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал, МАК-ийн Ерөнхийлөгч Н.Цэлмүүн, Таванбогд группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, "Ньюком" группын Ерөнхий захирал Б.Баатармөнх зэрэг томчууд багтсан байдаг. Мөн Засгийн газрын сайд, агентлагийн зарим дарга нар, хөрөнгийн биржийн захирал зэрэг хүмүүс багтсан. Тэд, эдийн засгийн бодлогын чиглэлээр мэргэжлийн судалгаа, шинжилгээ хийж, санал, зөвлөмж гарган Ерөнхий сайд, Засгийн газрын үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа, дэмжлэг үзүүлж, цаг үеэ олсон зөвлөмж, арга зүй, мэдээллээр хангана.
Харин Г.Занданшатар захирамж гаргаж, дэргэдээ “Хөгжлийн бодлогын зөвлөл” гээчийг байгуулжээ. Уг зөвлөл нь 37 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд шинжлэх ухааны салбарын тэргүүлэх 20 гаруй эрдэмтэн, судлаач, экспертүүдээс бүрдсэн байна. Мөн Парламентын 14 гишүүнийг багтаасан аж. С.Цэнгүүн, Г.Лувсанжамц, С.Эрдэнэболд, Ж.Галбадрах, Б.Бат-Эрдэнэ, Ч.Анар, Б.Заяабал, Б.Хэрлэн, Д.Рэгдэл, Ж.Баярмаа, С.Зулпхар, Б.Пунсалмаа, Ж.Золжаргал, Л.Соронзонболд нар. Тэд, ирэх таван жилийн үндсэн чиглэлд туссан зорилтуудыг хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалттай нийцүүлэн хэрэгжүүлэх оновчтой стратеги, шийдлийг боловсруулах зорилготой. Эдийн засаг, нийгмийн хөгжил, техник технологийн инноваци, байгаль орчин, хот байгуулалт, гэр бүл, залуучууд гэсэн чиглэлүүдээр шийдэл санал болгоно.
У.УЯН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ засаг нэг л бишээ. аргацаасан, өдөр хоног өнгөрүүлсэн.
Эрдэмтэд нь хаана байгаа юм, энэ зөвлөл дотор?
Баланцаг нь байхав, энд тэнд үe үe донгосч явдаг хэд л байна
Оюун-Эрдэнэ муу хүн байж болно гэхдээ засгийн газар нь ийм байгаагүйм шүү. Шажигнатал ажилладаг байж
Hm heleh ch muu ug alga. Ene zuvlul geech bol bas l hetsuu garuud b shde.
Өсөхийн өлсгөлөн насан туршдаа тухайн хүнээ алхам тутамд нь хорлож байдаг гэж алдарт сэтгэл зүйч Алжаву хэлжээ.Энэ үнэн байх нэг ч ТҮЦ ажилуулж үзээгүй лаларуудад эрх мэдэл өгчихсөн чинь үнэхээр энэ улсыг жинхэнэ утгаар нь самарлаа даа идда гэж.Аажмаар мөхөж байгаа энэ улсын мөхлийг бүү түргэтгээч алнуудаа
Зандкагийнд Эрдэмтэд биш сошиалчид л юм бишүү
Азтайл хүмүүс юмааа
Монголд эрдэмтэд улс хөгжүүлдэг бол өдийд Бар болчихсон харин өнөөдөр хэдэн хувийн хэвшлийн хэд чинь хэдэн хүн цалинжуулаад байгаа юм бишүү