Нийгэм мэдээ

Маргааш өвлийн ЭЕШ эхэлнэ

Өвлийн элсэлтийн шалгалт маргааш /2025.12.04/ эхэлнэ.

Тодруулбал, Элсэлтийн шалгалт арванхоёрдугаар сарын 4-ны 10:00 цагт монгол хэлний хичээлээр эхэлж энэ өдөр түүх, англи хэлний хичээлийн шалгалтыг зохион байгуулах юм байна.

Харин арванхоёрдугаар сарын 5-нд хими, газарзүй, нийгмийн шалгалтуудыг авах бол 6-нд биологи, математик, орос хэл арванхоёрдугаар сарын 7-нд физик, монгол хэлний хичээлийн шалгалтыг тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ. Өвлийн элсэлтийн шалгалтад ерөнхий боловсролын сургуулийн 10, 11, 12 дугаар ангид сурч байгаа хүүхдүүд хамрагдах боломжгүй.

2025 оны зургаадугаар сар болон түүнээс өмнө ерөнхий боловсролын сургуулийг төгссөн, их, дээд сургуульд орох хүсэлтэй сурагчид хамрагдах боломжтой.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button