Нийгэм мэдээ

ТЕГ: Мансууруулах бодисыг шингэн хэлбэрт оруулан хилээр нэвтрүүлэхээр завдсэн этгээдийг саатуулсан

Хоёр өдрийн өмнө улсын хилээр хууль бусаар их хэмжээний мансууруулах бодис нэвтрүүлсэн үйлдлийг ТЕГ-аас шуурхай илрүүлж, таслан зогсоожээ.

Тодруулбал, иргэн С, Н, Б нарын зохион байгуулалттай бүлэг гэмт этгээдүүд нь мансууруулах бодисын хүчтэйд тооцогдох метамфетамин бодисыг шингэн хэлбэрт шилжүүлэн хувиргаж үйлдсэн нь тогтоогдсон байна.

Энэ нь Монгол Улсад “шингэн мөс” хэмээх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлж, таслан зогсоосон анхны тохиолдол аж.

Сүүлийн жилүүдэд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг синтетик аргаар боловсруулахаас гадна хууль хяналтын байгууллагаас нуун далдлах зорилгоор сав баглаа боодлыг өөрчлөх, бараа бүтээгдэхүүнд шингээх, шингэн хэлбэрт шилжүүлж хууль бусаар хил нэвтрүүлэх, давуулах үйлдэл гарсаар байна. Ингэхдээ иргэдэд дайвар ачаа өгөх байдлаар өгч буй нь гэмт хэргийн хохирогчдын тоог нэмэгдүүлж байна.

Мансууруулах бодисыг шингэн хэлбэрт шилжүүлж, хил дамнуулан худалдаалах тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг олон улсын хууль хяналтын байгууллагаас анхааруулж байгаа тул иргэд та бүхнийг бусдаас бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг дайвар байдлаар авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Б.НОМТ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ub emegtei
ub emegtei

iim atsnuudiig shuud albal taarna

Зочин
Зочин

Эх ороныхоо Хилийн манаа болсон Гаалийнхан Хариуцлага, ур чадвартаы байж , ард иргэдээ аюулаас хамгаалж Хорт бодисыг илэрүүлсэн та бүхэнд ажлын амжилт хүсье! Хэрэв та бүгд болгоомжгүй хандсан бол хичнээн залуус хэрэглэж, эрхээ хасуулах, эрхтэн тахир дутуу болохыг таашгүй !

Холбоотой мэдээ

Back to top button