Нийгэм мэдээ

"The MongolZ" багийнхан өнөөдөр 20:00 цагаас мэйжорын эхний тоглолтоо хийнэ

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын энэ оны хоёр дахь том тэмцээн буюу "StarLadder Budapest Major 2025" тэмцээн Унгарын Будапешт хотноо үргэлжилж байна.

Арваннэгдүгээр сарын 24-нөөс хойш үндсэн хоёр шатны тойргийн тоглолтууд явагдаж, гуравдугаар шатанд өрсөлдөхөд шилдэг 16 баг ийнхүү бэлэн болоод байгаа юм. Гуравдугаар шатны 16 баг таван тойргийн турш Швейцар форматаар тоглох бөгөөд гурван удаа хожсон найман баг энэ удаагийн дэлхийн аваргын шөвгийн наймд шалгарна.

"The MongolZ" багийн хувьд гуравдугаар шатанд Бразилын "Imperial Esports" багийн эсрэг өнөөдөр тоглоно.

Гуравдугаар шатны хоёр дахь тойргийн тоглолтууд өнөөдөр шөнө мөн адил "Во1" журмаар явагдах юм. Гуравдугаар шатны таван тойргийн тоглолтууд энэ долоо хоногийн Ням гарагт зохиогдож дууссанаар Будапештын дэлхийн аваргын шөвгийн найман багийн нэр тодорно.

Манай улсын баг Бразилын багтай 2024 оны аравдугаар сард "thunderpick world championship-2024" тэмцээний хүрээнд учраа таарч, 2:1 онооны харьцаатай хожиж байсан удаатай.

"The MongolZ" багийн бүрэлдэхүүнд "bLitz" буюу Б.Гарьдмагнай, "Techno4K" буюу М.Содбаяр, "910" буюу Б.Өсөхбаяр, "mzinho" буюу Б.Аюуш, "controlez" буюу Б.Өнөдэлгэр нар тоглож байгаа бол дасгалжуулагчаар "maaRaa" буюу Б.Эрдэнэдалай ажиллаж байгаа юм.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button