НИЙГЭМНийгэм мэдээ

Нийслэлийн 182 сургуулийг ариутгал халдваргүйжүүлэлтэд хамруулна

Нийслэлийн хэмжээнд ханиад, томууны дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор бага ангийн сурагчдын хичээлийг түр хугацаанд цахим хэлбэрт шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулан сурагчдын эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор сургуулийн анги танхимд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг үе шаттай эхлүүлээд байгаа аж.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн анги танхим болон сурагчдын тогтмол хүрдэг гадаргууг тусгай зориулалтын уусмалаар халдваргүйжүүлжээ. Түүнчлэн агаар болон гадаргууд жигд тархах тус ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг  182 сургуулийн нийт 700 мянган ам метр талбайд мэргэжлийн долоон байгууллагын ажилтнууд гүйцэтгэж байгаа юм байна.

Эхний ээлжид төвийн зургаан дүүргийн сургуулийг ариутгалд хамруулж, цаашид нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт халдваргүйжүүлэлтийг бүрэн хийхээр төлөвлөжээ. Ариутгал, халдваргүйжүүлэлт энэ сарын 4-10-ны өдрүүдэд үргэлжилэх юм байна.

Б.АЗЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Сургууль,цэцэрлэгүүд маш цөөхөн баригдсан болохоор хүүхдүүд нь нэг ангид маш их тул ханиад ихсэж байна.Засгийн газар стандартаа барихгүй юмаа.

Холбоотой мэдээ

Back to top button