Э.Сэргэлэнбаатарын оронд ЭЦА-ны даргаар хурандаа М.Мөнхболдыг томилжээ

Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Э.Сэргэлэнбаатар үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тухай мэдээлэл энэ сарын 02-нд цацагдсан. Тэрбээр, 2023 оны аравдугаар сард эл албан томилогдож байсан билээ. Тэрбээр, койн, токен, крипто валют, мөрийтэй тоглоомтой холбоотой гэмт хэргүүд дээр идэвхтэй ажиллаж байсан. Эдийн засгийн гэмт хэргээр “мэргэшсэн” нэгэн гэгдэж байв.
Тэгвэл Э.Сэргэлэнбаатарыг өргөдлөө өгснөөс нэг хоногийн дараа буюу энэ сарын 03-нд түүний оронд хурандаа М.Мөнхболдыг томилжээ. Эрүүгийн цагдаагийн албаны хэлтсийн даргаар ажиллаж байсан гэдгээс өөр мэдээлэл хомс аж. Далд ажиллаж байсан нэгэн тул зураг ч байдаггүй гэх. Ямартай ч нэг нууцлаг хурандаа ЭЦА-ыг удирдах бололтой.
Мөн ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар хэнийг томилох нь анхаарал татаж байсан юм. Харин энэ суудалд АТГ-аас ахлах комиссар Б.Мягмарсүрэнг томилсон гэгдэж байна.
Шинэ хуулийн сайдтай болсон агдаагийн байгууллагын халаа сэлгээ дуусаагүй. Одоо ч үргэлжилсээр байгаа нь энэ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын Цагдаа бол тэр чигээрээ мафийн сүлжээ ш дээ, Одоо л цэвэрлэхгүй бол оройтсон шүү !!!
Б.Энхбаяр браво !
Монголын цагдаа их ялзарсан байсан даа одоо юуу болж байгаа бол
Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus
Хүн хогнууд ...