Байр зарахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэнэ
Өнөөдөр МАН, АН-ын бүлэг хуралдана. Мөн гурван ажлын хэсгийн хуралдаан болохоос гадна Хянан шалгах түр хороонд нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болно.
Тухайлбал,
НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН
- 10.00 цагт Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан
- 10.00 цагт Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан
- 10.00 цагт ХҮН намын зөвлөлийн хуралдаан
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
Төсвийн байнгын хороо: 12.00 цагт “Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох” асуудлаар гаргасан нийтийн өргөдлийн дагуу хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татварын асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо: 14.00 цагт Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо: 14.00 цагт Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн биелэлтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.