Кремль Цагаан ордны шинэ бодлогыг ОХУ-ын алсын хараатай нийцэж байна гэжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп үндэсний аюулгүй байдлын стратегиа шинэчилсэн юм. Тэгвэл Кремль ням гарагт /2025.12.07/ АНУ-ын шинэ стратегийг сайшааж, ОХУ-ын алсын хараатай ихэнхдээ нийцэж байна гэжээ. Энэ нь Москва Вашингтоныг ийм байдлаар сайшаасан ховор явдлуудын нэг болов.
Цагаан ордон баасан гарагт нийтэлсэн баримтад АНУ нь 19-р зууны Монрогийн номлолыг сэргээх хэрэгтэй гэж бичжээ. Тэрхүү номлол нь дэлхийн баруун тал бөмбөрцгийг Вашингтоны нөлөөллийн бүс хэмээн үздэг. Трампын гарын үсэг зурсан тэрхүү баримт бичиг Европ соёл иргэншлийн устгалд ойртож ирснийг анхааруулж, Украины дайныг хэлэлцээрээр дуусгах нь АНУ-ын гол ашиг сонирхол хэмээсэн юм. Мөн Вашингтон ОХУ-тай стратегийн тогтвортой харилцааг сэргээхийг хүсэж байна гэсэн юм.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Бидний харж буй өөрчлөлтүүд манай алсын хараатай олон талаар нийцэж байна” хэмээжээ. Трампын захиргаа хэлэлцээ явуулж сайн харилцаа босгох талд буйгаа харуулсан мессеж илгээснийг тэр сайшаасан байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АНУ хаашаа яваад байна даа. Украиныг нохойд хая өгөх нь л дээ.