Луврын музейд ус алдсаны улмаас ховор номуудад гэмтэл учирчээ
Өнгөрсөн сард Луврын музейд ус алдсаны улмаас эртний Египетийн танхим дахь олон зуун ховор номуудад гэмтэл учирсан байна. “La Tribune de l’Art” мэдээлснээр бол сан техник нь муудсан тул 400 гаруй ховор номд гэмтэл учирчээ. Ийм эрсдэлээс хамгаалахын тулд тус танхим удаан хугацааны турш санхүүжилт хүссэн ч амжилт олоогүй юм.
Луврын музейн дэд захирал Фрэнсис Стейнбок ням гарагт /2025.12.07/ BFM TV-д хэлэхдээ сангийн асуудалтай гэдгийг олон жилийн өмнөөс л мэдэж байсан гэжээ. 2026 оны есдүгээр сард засвар хийхээр төлөвлөж байсан гэж тэр нэмж хэлсэн юм. Өнгөрсөн сард мөн тулгуур баганын асуудлаас болж эртний Грекийн керамик эдлэлүүдийг хадгалдаг Кампана галерейг түр хугацаанд хаасан билээ.
Аравдугаар сард Луврын музейд хулгай орж 102 сая ам.долларын түүхэн үнэт эдлэл алдагдсан. Уг хэрэг дэлхийн хамгийн их хүн зочилдог музейд аюулгүй байдлын томоохон дутагдал байгаа гэдгийг ил болгосон. Сүүлийн гурван сарын хугацаанд болсон явдлууд Луврын музейн нөхцөл байдал муудсан гэдгийг харуулав.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.