Нийгэм мэдээ

Цахимаас танхим руу шилжсэн бага ангийнхан энэ 7 хоног хичээллээд амарна

Боловсролын яамнаас танилцуулсан 2025–2026 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу бага ангийн сурагчид энэ долоо хоног хичээллээд амарна. Тодруулбал, энэ хичээлийн жил гурван улиралтай.

Өөрөөр хэлбэл, өвлийн амралтыг нэг долоо хоногоор сунгасан. Тиймээс бага ангийн сурагчид энэ сарын 15-наас эхлэн зургаан долоо хоног амарна.

Харин дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн таван долоо хоног амрах юм. Ахлах ангийнхан мөн адил арванхоёрдугаар сарын 22-ноос амрах ч амралтын эхний долоо хоногт цахимаар хичээллэнэ гэж заажээ.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button