Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ-ын байлдааны онгоц Японы сөнөөгч онгоц руу радараар онилсныг Токио шүүмжлэв

Япон ням гарагт /2025.12.07/ мэдэгдэл хийхдээ БНХАУ-ын байлдааны онгоц Японы сөнөөгч онгоц руу радараар онилсон гэжээ. Ерөнхий сайд Такаичи Санаэ хэлэхдээ “Радараар онилох нь онгоц аюулгүй байдлаа ханган нисэхэд шаардлагатай арга хэмжээнээс давсан зүйл” хэмээсэн байна. Япон улс энэхүү харамсалтай явдлыг эсэргүүцэж буйгаа БНХАУ-д мэдэгдсэн гэж Такаичи хэлжээ.

Өөр онгоц руу радараа тусгаж, онилох нь заналхийлсэн алхам юм. Учир нь ингэснээр халдлага ирж байж болзошгүй гэх дохио нөгөө онгоцонд өгч, бултах арга хэмжээ авахад хүргэж магадгүй. БНХАУ-ын онгоц Японы онгоцонд радараа түгжсэн эсэх дээр Токио мэдэгдэл хийгээгүй юм. Японы Батлан хамгаалахын сайд Коизүми Шинжиро хэлэхдээ бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалахын тулд уг үйлдэлд шийдэмгий хариу өгнө гэсэн байна.

Харин БНХАУ-ын тэнгисийн цэргийн хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Ван Шүэмэн хэлэхээ Японы онгоц хэд хэдэн удаа ойртож, саад учруулсан гэжээ. Өнгөрсөн сард БНХАУ, Японы харилцаа эрс муудсан. Японы Ерөнхий сайд Такаичи өнгөрсөн сард парламентынхаа өмнө БНХАУ Тайвань руу довтолбол цэргийн хүчээр оролцоход хүрч магадгүй гэж хэлсэн юм. Үүний дараа БНХАУ Японоос далайн бүтээгдэхүүн импортлохоо зогсоож, Япон кинонуудын нээлтийг хойшлуулж, иргэдээ Япон руу аялахгүй байхыг анхааруулсан алхам хийсэн.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Буруу
Буруу

Улаан Xятад сөнөтүгэй.

Холбоотой мэдээ

Back to top button