Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп: Зеленский АНУ-ын санаачилсан дайныг дуусгах гэрээг үзэглэхэд бэлэн биш байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг зогсоох зорилготой АНУ-ын санаачилсан гэрээнд гарын үсэг зурахад бэлэн биш байна гэжээ. Бямба гарагт /2025.12.06/ АНУ, Украины төлөөллүүд Майами хотод хийсэн хэлэлцээрээ дуусгасан. Тус хэлэлцээрээс ямар нэгэн ач холбогдол бүхий ахиц гараагүй юм.

Тэгвэл Трамп “Ерөнхийлөгч Зеленский хэдхэн цагийн өмнө л гэхэд энхийн тохиролцооны саналуудыг уншаагүй байсанд би сэтгэл дундуур байна. Түүний ард түмэн энэ тохиролцоонд дуртай байгаа ч харин тэр уншиж танилцсангүй. Харин ОХУ-ын хувьд тохиролцоонд дуртай байгаа гэж би бодож байна. Зеленский дуртай байгаа эсэхийг мэдэхгүй. Түүний ард түмэн дуртай байгаа харин Зеленский бэлэн биш байна” гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэлэхдээ Трампын гаргасан саналуудын зарим нь хэрэгжих боломжгүй гэж мэдэгдсэн. Түүний яриад буй саналууд нь Киев, Вашингтон хоёр хэлэлцэн шинэчилсэн энхийн гэрээнийх юм. Харин энхийн гэрээний эхний хувилбарыг Москва ихээхэн дэмжиж байсан билээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button