Монголын үндэсний сагсан бөмбөгийн дээд лигийн "Сэлэнгэ бодонс" баг өнгөрсөн жил NBA-ын од тамирчин Демаркус Казинсыг багтаа нэгтгэж томоохон шуугианыг тарьсан. Дээд лигт түрүүлж, улмаар Зүүн Азийн Аваргуудын лигт өрсөлдөх зорилготой тус баг өнгөрсөн жил хүссэндээ хүрч аваргын цом өргөж чадаагүй. Тэгвэл энэ жил багтаа Демаркус Казинсыг ахин нэгтгэхээ мэдэгдээд буй.
Казинсын хувьд АНУ-ын ESPN телевизэд аналист хийж байгаа бөгөөд "үүнийгээ орхин Монголд ирэхгүй байх" хэмээн сагсан бөмбөг сонирхогчдод таамаглаж байсан юм. Тэрбээр холимог тулаанч Б.Энх-Оргилын тулаанаа дараа буюу өчигдөр өөрийн албан ёсны цахим хаягтаа “Баяр хүргэе. Дайчид Мориндоо! Дөлгөөнөө хамтдаа энэ чанга залуугийн аваргыг Монголд тэмдэглэнэ шүү” хэмээн бичжээ.
Ингэснээр "Демаркус Казинсыг ахин ирэхгүй байх" гэсэн хардлагын хариуг өгч, Монголд ирэх нь тодорхой болж байгаа юм. Түүнийг дээд лигийн “Плейофф”-ийн тоглолтууд эхлэхээр Сэлэнгэ бодонс багтайгаа нэгдэнэ хэмээн зарласан.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.