Гадаад мэдээДЭЛХИЙ

Газын зурвас шинэ хилтэй болсон гэдгийг Израил мэдэгдлээ

Израилын зэвсэгт хүчний жанжин штабын Эял Замир мэдэгдэл хийхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын төлөвлөгөө дэх шар шугам нь Газын зурвасын шинэ хил болсон гэжээ. Түүний хэлснээр Израил зэвсэгт хүчнээ байрлуулсан одоогийн байршлуудаа хадгалахаар болсон байна. Одоогийн байдлаар Израил Газын зурвасын талаас илүү хувь буюу газар тариалан эрхлэх боломжтой газрын ихэнхийг хянадаг юм.

Замир “Шар шугам нь манай иргэдийг хамгаалах, цэргүүд үйл ажиллагаа явуулах шинэ хилийн шугам болно. Бид Газын зурвасын томоохон хэсгийн үйл ажиллагааг хяналтдаа авсан. Энэ шугам дээрээ үлдэх болно” гэжээ. Газын зурвасын хоёр сая гаруй оршин суугч одоо эргийн бүс дэх элсэн манхан дунд шахагдан суурьшсан байгаа юм. Замирын хэлсэн үг Хамас, Израил хоёр аравдугаар сард хүрсэн тохиролцоотой зөрчилдөж буй. Трампын зуучилсан 20 зүйл бүхий гэрээнд Израил Газын зурвасыг эзлэхгүй эсвэл нэгтгэхгүй гэж зааж өгсөн байдаг. Мөн Газын зурвасын газар нутгийг бага багаар буцаан өгч, цэргээ бүрэн татна гэж бичсэн. Харин одоо Израил Газын зурвасын ихэнхийг хяналтаасаа гаргахгүй гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button