Гадаад мэдээДЭЛХИЙ

Луврын музейн ажилчид ажил хаяна

Дэлхийн хамгийн их хүн зочилдог Луврын музейн ажилчид даваа гарагт /2025.12.08/ санал хурааж ажил хаях болжээ. Тэд ажиллах орчныг сайжруулахыг шаардан, Европын иргэншилгүй хүмүүсээс илүү нэмэлт төлбөр авах болсон явдал, харуул хамгаалалт сул байгааг эсэргүүцэж байгаа юм.

Ирэх даваа гарагаас /2025.12.15/ ажил хаяна гэдгээ “CGT”, “CFDT”, “Sud” үйлдвэрчний эвлэлүүд Францын Соёлын сайд Рачида Датид мэдэгдсэн байна. Үйлдвэрчний эвлэлүүд мэдэгдэхдээ Луврын музейгээр зочилно гэдэг нь сая сая хүмүүсийн хувьд бартаат зам болж хувирсан гэжээ. Музей хямралд орж, ажиллах хүчний нөөц улам бүр дордож байгаа гэж тэд Соёлын сайд Датид захидал бичсэн байна.

Аравдугаар сард гарсан томоохон хулгай нь удаан хугацааны турш анхааруулж ирсэн асуудлуудаас үүдэлтэй гэдгийг музейн ажилчид онцолжээ. Музейд хулгай орсны улмаас 102 сая ам.долларын эд зүйл алдагдсан. Мөн өнгөрсөн сард эртний Грекийн вааруудыг хадгалдаг Кампана танхим тулгуур баганын асуудлын улмаас хэсэг хугацаанд хаагдсан юм. Эдгээр асуудлаар дуусахгүй сангийн асуудлын улмаас эртний Египетийн тухай олон зуун ховор ном норж гэмтсэн асуудал гарсан.

Эх сурвалж: Euro News

Express Your Reaction
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button