Нийгэм ярилцлага

16 настай ээж: Хүүхдээ төрүүлсэндээ баярладаг, авхуулсан бол ирээдүйд тийм хэмжээний эрсдэл хүлээж магадгүй

Өсвөр насандаа ээж болсон, хүүхэд төрүүлсэн охид олон. Статистик тоон мэдээллүүд ч хэлдэг. Нийгмийн тодорхой асуудал болоод удаж байна. Эдгээр охидын ихэнх нь хүчирхийлэлд өртөж, эцэг эхээсээ нууж, хэнд хаана, ямар байдлаар хандахаа мэддэггүй гэдгийг эмч, мэргэжилтнүүд тодотгодог. Үүнээс шалтгаалж хугацаа алдах цаашлаад эрүүл мэнд, амь насаараа хохирох ч эрсдэлтэй тулдаг байна.

Нэг талаараа хүүхэд төрүүлэх нь хүний заяагдмал, халдашгүй эрх мөн боловч насны хувьд эрт байх нь хэтэрхий эрсдэлтэй гэж үздэг. Нийтлэг ойлголт ч ийм. Гэсэн ч өсвөр насны охидын жирэмслэлт жил бүр нэмэгдэж, төрөлт буурахгүй байгаа нь толгойн өвчин болсон. Өөрөөр хэлбэл энэ асуудалд ул суурьтай хандах цаг ирсэн гэдэг дохио улаан түвшинд хүрээд байна.

Нөгөө талд нэгэнт хүүхдээ төрүүлж, гэр бүл зохиосон цөөн тохиолдлыг үгүйсгэх аргагүй аж. Өөрөөр хэлбэл хувь хүн болоод түүний гэр бүлийн сонголтыг хүндэтгэх хэрэгцээ, шаардлага ч бий болдог байна. Туйлын зөв эсвэл туйлын буруу гээд тодорхойлчихвол аль нь ч хүний эрхийг хангахгүй болчихно шүү дээ.

Энэ сэдвийн хүрээнд 16 насандаа ээж болсон нэгэн эмэгтэйтэй ярилцлаа. Ээж нь хүүхдээ төрүүлэхийг зөвлөж, дэмжсэн тул энэхүү сонголтдоо бат зогсжээ. Түүний охин одоо зургаан сартай.

-Би гуравхан зорилготой. Эхлээд тавилгаа авна. Тэгээд хашаагаа авна. Дараа нь энэ хашаандаа байшин барина-

-Яагаад ч юм эхлээд ядарч байна уу гэж асуумаар байна?

-Дөнгөж төрсөн ээжүүд их ядарсан харагддаг байсан. Бас гэр нь хөглөрөөд, жаахан замбараагүй талдаа гэх юм уу. Тийм байхыг хараад би лав ээж болбол ийм байхгүй ээ гэж боддог байлаа. Гэтэл бодит байдал өөр юм билээ. Үнэхээр ядардаг юм байна. 

-Хүүхдээ анх тэвэрсэн мэдрэмжээ илэрхийлээч?

-Анх охиноо тэврэхэд биеэс их хүнд зүйл аваад тавьчихсан юм шиг санагдсан. Жирэмсэн болоогүй байхдаа ганцхан өөрийгөө л гэдэг байсан бол төрсний дараа хүүхдээ л гэдэг юм байна. Өмнө нь өмсдөг байсан хувцсаа өмсөх гэхээр эвгүй санагдах болсон. Би чинь ээж болчихсон шүү дээ гэдэг бодол л дотор эргэлдээд.

-Ээж болно гэдэг нэг талаараа хариуцлага шүү дээ. Тэр ч утгаараа гэртэй зүгээр суухгүй, онлайнаар захиалга авч, орлоготой байя гэж хичээж байгаа анзаарагдсан?

-Төрснийхөө дараа охиноо таван сартайгаас нь эхлээд лаа, саван, гэрийн декор, ванны бөмбөлөг, давс зэргийг хийсэн. Одоогоор онлайнаар бараа захиалга л авч байна. Захиалсан бараа нь 7-14 хоногт ирнэ гэхээр зарим хүмүүст хулхидах гэж байгаа юм шиг мэдрэмж төрдөг байх. Захиалга харьцангуй бага л байна. 

-Лаа, саван зэргээ хийхээ больчихсон гэж ойлголоо. Дутагдаж байгаа зүйл байна уу. Эсвэл зав нь болохгүй байна уу?

-Зав бол байгаа. Бэлдцүүдээ авахын тулд мөнгө шаардагдаад, түрдээ боломжгүй л болчхоод байна. Тиймээс онлайн захиалгууд авч эхэлсэн юм. 

-Гар урлал бас хийдэг. Он гаргаад үргэлжлүүлж хийнэ гэсэн. Юу юу хийдэг вэ?

-Он гаргаад нэхмэлээр хүний нэр хийх гэж байгаа. Өөр олон зүйлийг хийж болдог л доо. 

-Гар урлал хийнэ, онлайнаар захиалга авна, лаа, саван бас хийдэг гэж байна. Энэ бүхэн мэдээж амьдралын төлөө шүү дээ. Хүн бүр л сайхан амьдаръя гэж хичээж, зүтгэдэг. Хүрье гэж зорьж, хичээж буй эхний цэг хаана вэ?

-Эхний ээлжид гар урлал хийсэн мөнгөө цуглуулж байгаад иж бүрэн гэрийн тавилгатай болъё гэж бодож байна. Бас энэ байгаа хашааны маань эзэн хашаагаа зарна гэсэн. Болж өгвөл энэ хашаагаа ч гэсэн авчихмаар байгаа. 

Би ер нь гуравхан зорилготой. Эхлээд тавилгаа авна. Тэгээд хашаагаа авна. Дараа нь энэ хашаандаа байшин барина. Харин мөрөөдөл бол өөр. Онлайн бизнесээ томруулаад хотод өөрийн гэсэн дэлгүүртэй болно гэж боддог. 

-Орон сууцанд амьдрах бодолгүй юм шиг байна. Танай энд агаар нь ч сайхан юм?

-Хот руугаа утаа ихтэй л дээ. Яах вэ, орон сууцанд амьдарна гэх бодол байдаг ч амьдралаа бага багаар босговол илүү амттай байх. Эхлээд гэрт амьдраад дараа нь байшинтай болоод тэгээд байранд амьдраад шат дараалалтай явбал гоё санагдаад байгаа. Амьдралын амтыг мэдрээд гэсэн үг. 

-Одоо амьдарч байгаа энэ гэр нь хэдэн ханатай вэ?

-Бага таван ханат, давхаргагүй гэр л дээ. Шөнөжин галлаад хонохгүй бол маш хүйтэн. Түлээ их ордог. Гал зогслоо л бол гэр илчээ хурдан алддаг. Нүүрс, түлээ үнэтэй ч болсон юм байна. Нэмээд охины хоол, тэжээл гээд зардлууд их. Ийм шалтгаануудаар зорьсон зүйлсдээ хүрэхэд жаахан хугацаа орох бололтой. 

-"Mиний насны хүн байна шүү дээ, аав нь одоо шоронд орчихсон уу" гэх сэтгэгдлүүд ирдэг-

-16 настай хэр нь хүүхэдтэй боллоо гэдэг ч юм уу шүүмжлэх хүмүүс цөөнгүй байгаа байх. Хүмүүс хувь хүний сонголт, шийдвэрийг хэр хүндэтгэдэг юм шиг байна?

-Анзаарвал ихэнх хүмүүс шүүмжлэх аястай байсан. Сүүлд оруулсан бичлэгийн сэтгэгдэл хэсэгт “залуу хүүхэд байж”, “миний насны хүн байна шүү дээ, аав нь одоо шоронд орчихсон уу” гэх жишээний. Тиймэрхүү сэтгэгдлүүд ирэх, түүнийг унших мэдээж хэцүү. 

-Гэтэл таны бодол мэдээж өөр байх. “Энэ миний өөрийн сонголт байсан. Алдаа байгаагүй. Ээж болсондоо баярладаг” гэж хэлж байсан?

-Хүүхэдтэй болж, төрж чадахгүй хүмүүс байдаг шүү дээ. Тийм зовлонтой хүмүүс байдаг гээд бодохоор өөртөө баярладаг. Хэрэв би хүүхдээ авхуулах сонголт хийсэн бол ирээдүйд тийм хэмжээний эрсдэл хүлээж магадгүй. Тийм болохоор хожим гутрахгүй, харамсахгүйн тулд хүүхдээ төрүүлсэн. Амьдрах хүсэлгүй болж ч мэднэ шүү дээ. 

-Хүүхэд нь одоо зургаан сартай юм байна. Энэ жаахан “амьтан”-тай өглөө хамт сэрнэ, орой хамт унтана. Бүх л цаг хугацаанд хамт байна шүү дээ. Харах бүрд төрдөг мэдрэмжээ хуваалцаач?

-Юм хийж байгаад ядраад ч юм уу, стресстсэн үедээ охин руугаа харахаар урдаас хараад инээгээд л байдаг. Тэрийг нь харахаар улам эрч хүч ороод, илүү хичээмээр санагддаг. 

-Гэр бүлийнхэн нь хөдөө амьдардаг юм байна. Анх жирэмсэн болсон гэдгээ хэлэхдээ айсан уу?

-Анх өөрөө хэлж чадаагүй ээ. Найз залуу маань ээжид хэлсэн. Тийм болохоор загнаж, уурлаж хүлээж аваагүй. Ойлгоод, чадна гэвэл миний охин чадна байх аа. Бас л хэцүү шүү дээ гэсэн. Тэгээд л ирээд хяналтдаа орсон доо. 

-Хотод төрсөн юм байна. Гэрийнхнээс нь хүн ирсэн үү?

-Ээж ирсэн л дээ. Би төрснийхөө дараа маш их цус алдсан. Босож чадахгүй, босох л юм бол ухаан алдаж унаад. Тэр үед ээж минь л хань болсон. Охиндоо мөөмөө хөхүүлж ч чадахгүй болохоор уйлаад хэцүү байсан шүү. Хажуу орны эгчийн мөөмийг хөхүүлээд л.

-Мэдээж энэ бүхэн таны өөрийн сонголт. Гэр бүлийнхэн нь бас зөвшөөрсөн байна. Гэхдээ нийгэмд буруутгах өнцөг давамгайлдаг шүү дээ. Жишээлбэл, цахим орчин дахь мэдээ, мэдээллүүдийг хараад ямар санагддаг вэ?

-Би чинь одоо насанд хүрээгүй, хүүхэдтэй хүн шүү дээ. Хүмүүс янз бүрээр л ханддаг. Зарим өсвөр насны охид "Би жирэмсэн юм аа, удахгүй төрнө. Зөвлөгөө авъя". Эсвэл "ээжээсээ нуусан, яах ёстой вэ" гээд чатаар холбогддог. Зарим тохиолдолд би ганцаараа биш юм байна ч гэж бодогддог л юм. 

-Таны бодлоор энэ дийлэнх хүмүүсийн хэлээд байгаа шиг гэм эсвэл буруутай зүйл мөн үү?

-Миний бодлоор лав буруутай зүйл биш ээ. 

-Өсвөр насны охид холбогддог гэлээ. Танихгүй ч юм уу хүнээс гаргалгаа, тусламж хүсдэг нь энэ нөхцөл байдалд айдас голлодогтой холбоотой байх. Нэмээд сэтгэл зүйн хувьд төдийлөн тогтвортой бус болдог шиг байгаа юм. Та энэ мэдрэмжүүдтэй хэр нүүр тулж байв?

-Үеийнхнээсээ жаахан ичсэн. Ханддаг хүмүүсийн ихэнх нь ээж, аавдаа хэлж чадахгүй байна аа гэдэг. Хатуу хүмүүс байдаг юм аа гэх жишээний. Өчигдөр бас нэг охин хандсан. "Ахдаа хүчирхийлүүлээд жирэмсэн болчихсон юм аа. Одоо зургаан сартай. Хүсээгүй хүнээсээ жирэмсэн болохоор яах ёстой юм бол, авхуулах хэрэгтэй юу" гэж асуусан. Би яадаг ч ээж, аавдаа хэлэх нь зөв л гэж зөвлөсөн. 

Өсвөр насандаа жирэмсэлсэн хүүхдүүд ээж, ааваасаа айж, хэлж чадахгүй удсанаас болоод улам л томруулаад байдаг санагдсан. Нэгэнт л жирэмсэн болсон бол эрт хэлээд, ярилцаад, эмчдээ үзүүлбэл эрсдэл бага үүрнэ шүү дээ. 

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
52 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Насанд хүрээгүй охидын төрөлтийг ингэж сурталчилж хэрэггүй ээ

zovchin
zovchin
Reply to  Зочин

soliotio hog mini cimegu bai huni yanu iinu cmd ymr hma again ym

Зочин
Зочин
Reply to  Зочин

yu yrina ve unhr sonirholtoi niitlel baina demjij baina tsaashda im nevtruuleg togtmol hiigeerei

Зочин
Зочин

16тай хүүхэд төрөх, хүүхдээрээ ээж болох хэвийн үзэгдэл юмшиг ярилцлага болсон бн. Яанадаа. Хүүхдүүдээ хаана юу хийж бгаад хараа хяналтаа сайжруулмаар юмдаа

Зочинзочинззочиночин
Зочинзочинззочиночин

Хүн хорвоод ирэх цагтаа л ирдэг шүү. Аборт хийлгэчээд дараа үр хүүхэд мөрөөдөөд ч нэмэргүй ганцаараа гасалж яваа эмэгтэйчүүд их олон байдаг юм байна. 83 тай нагац эгч маань байна. Хүүхэд үзэн ядсан хүүхэн байсан.одоо тэгсэн намайг харж асар гэж зээ дүү нараа л дуудаж байна. Тэд нар чинь бас өөр өөрсдийн настай ээжтэй шд, хааяа л эргэж тойрно уу гэхээс яаж тэр хүнийг давхар асрах вэ дээ. Тэгээд харахгүй сонсохгүй нуруу хөл нь тэнийхгүй болчихоод гав ганцаараа л зовж явна. Үр хүүхэд илүүддэггүй шүү,монголын үрс маш олон болтугай.

Зочин
Зочин

Хуруу дэмж чадахгүй бол хошуугаа бас татчих л хэрэгтэй.

zovchin
zovchin
Reply to  Зочин

uneen

Зочин
Зочин

Мундаг ухаалаг охин байна зүгээрээ цуг өсөөд цуг өтлөнө.Тэр доор бага ч гэсэн тус хүргэъ гэж бичсэн хүнд маш их баярлалаа ямар гоё сэтгэлтэй хүн бэ?үйлс тань сэтгэлчлэн бүтэж яваг.Ийм гоё сайхан сэтгэлтэй хүмүүс их олон шүү

Hishge
Hishge

ter ahdaa huchinduulsen nasand hureegui ohinii tuhai yrij baina ene talaar nasan hursan bid nar yu ch boloogui heviin zuil shig sonsood ongoroh yumuu? yaj ter ohinii medeeleliiig avah be ? ene Setguulch ch bas ene talaar sudalj nasand hureegui ohiduudiiig hamgaalah uuregtei ? yaj holboo barih be ? ter gemt hereg hiisen ahiig ingeed zugeer ongorooj bolohgui

Зочин
Зочин

Баяр хүргэе !

Зочин
Зочин

хүүхэдтэй болохоосоо өмнө 3 зорилгоо биелүүлэх байж дээ. Түлээ түлшгүй давхар бүрээсгүй гэрт нялх хүүхэд яаж арчлах вэ

zochin
zochin
Reply to  Зочин

tiim svrhii yum bol chi ochood geriin dawharlaad tvlee tvlshiin beldeed ogooch

Зочин
Зочин
Reply to  Зочин

Umnus ni ocd hgd ugh cin ysi

Нандиа
Нандиа

Төрөхөд их цус алдана гдэг ходоодонд нөлөөлсөн бдаг дараа нь ходоодоо үзүүлээрэй гэж э ч нар нь зөвлөсөн үү ходоодоо үзүүлэхэд буруугүй л юм бна даа найз залуутайгаа амьдраад яваарай .Ходоодоо үзүүлээрэй хичээнгүйлэн захъя.

Зочин
Зочин

Эвий дээ эвий жаахан хүүхэд,хайр хүрэм ухаантай охин.Ирээдүйд аз жаргалаар бялхаж явах болтугай

Зочин
Зочин

жаахан хэрнээ хэрсүү охин бнаа 1 өдөр тэнгэр багандсан охин болондоо та 2 ыг бурхан ивээг

Зочин
Зочин

Хүүхэд төрүүлэх гэмт хэрэг биш л гэдэг шүүхдээ залуу ээж минь тэвчээртэй байвал бүх зүйл сайхан болноо

Дорж
Дорж

Ингэж сурталчилах нь маш буруу. Өсвөр насандаа ч төрөх буруу. Хүүхдэд нь ирээдүй алга. Удахгүй шантарна. Архинд орно, хүүхдээ үзэн ядна. Хүүхэд энэ хүйтэн гэрт өвчин орооно. Бүтэхгүй ээ.

Зочин
Зочин
Reply to  Дорж

Hun bolgon tiim bish shuudee yunii tevcheed zoriglood toruulsen bhad zgersgde?

Kkk
Kkk
Reply to  Дорж

Ahha ci mddg bltsiu hun turnuu uhnuu cm mtiin ymnd padliigu bha en hun uuruu usgj cdh ucrs huuhdee grgsn huruu nmqn bj hoshuu buu dur llrmn

Зочин
Зочин

Хөөрхөн охин байна аа зөв зүйл хийж буруу сонголт хийсэн бол нас биед хүрээд насаараа харамсах байсан ч юм бил үү

Зочин
Зочин

Эрүүл мэнд, Бэлгийн боловсролын талаар хичээл, сургалт сурталчилгаа маш муу орж байгаа болоод насанд хүрээгүй охидын жирэмслэлт ихэсч Эцэг эхчүүд хүүхдүүдээ тавих анхаарал маш сулхан байна

Иргэн
Иргэн

Яадгийн, сайн байна, эрүүл мэндийн шалтгаанаар төрж чадахгүй эмэгтэйчүүд зөндөө бий.

Арман
Арман

Сайн бна . Хүүхэд гаргасан хүн ганц чи биш манай эгч бас төрөөд бөөн юм болж бсан . гутрах хэрэггүй . Сайн нөхөр олж ав

zovchin
zovchin
Reply to  Арман

nohortoi blgude

Зочин
Зочин

ядж 20 хүржж ээж блмоор бгм да охидууда

Зочин
Зочин
Reply to  Зочин

Huru nemj cdku bl hoshuga zuer tatcih mdu

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

насанд.хүрээгүй.хүн.хүүхэд төрүүлэх сайн зүйл биш.төлөвлөх.хэрэг байдаг???

Зочин
Зочин

Гэхдээ хөөрхөн охинтой болж

Зочин
Зочин

Хамгийн хэцүү нь ахдаа хүчиндүүлээд жирэмсэн 6 сартай энэ аймшиг бнаа охидуудыг хүчирхийлэгч нь хамгийн ойрын хүн бдаг гэсэн ээжүүдээ охидуудаа анхаараачээ

Зочин
Зочин

Залуус дүү нар минь хүүхэд нас хамгийн сайхан нь шүү хүүхэд насаа хайрлаарай өөр юу хэлэхэв

Last edited 1 Сар Өмнө by Зочин
Зочин
Зочин

Ene ohintoi yaj holbogdoh we jaahan tus bolmoor bnaa

Зочин
Зочин
Reply to  Зочин

harintiimee olwol heleerei bi bas jaaxn tus xurgemeer bn

Зочин
Зочин

Төр нь завхарсан улс нь завхарсан, аймшиг

Зочин
Зочин

МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛОХ БОЛТУГАЙ...

Зочин
Зочин

Насанд хүрээгүй байхдаа хүүхэл төрүүлсэн охидод олон долоо ююм ярьж, гадуурхах хэрэггүй. Гэхдээ бас ингэж ярилцлага авч мандуулаад байж бүр болохгүй.

Иргэн
Иргэн

хүний утасны дугаарыг хамаагүй ингэж ил тавьж болохгүй л байх даа

Зочин
Зочин

Tsahim orchin Ingej bolohguil ym San nasand hureegui ohidiin toroltiig ingej surtachilaad hereggui bolowuu

Зочин
Зочин
Reply to  Зочин

end hen c yug c surtalclaagu l bhym!

АБОРТЫГ ДЭМЖ!!!
АБОРТЫГ ДЭМЖ!!!

Өөрөө хүсэж байвал яахав ГЭХДЭЭ нас болон хөрөнгө мөнгө хангалттай сэтгэлзүйн хувьд тогтвортой болчоод хүүхэд гаргамаар байна шүү!! Үгүй бол хамгаалалтгүй секс хийхээ болиоч ээ!! Хэдхэн минутын допамины төлөө амьдралаа сүйтгэхээ болиоч!! Өсвөр насны хүүхдүүддээ сексийн амьдралын талаар ярьж өгөөч ээ!! Хүүхэд хоолтойгоо ирдэг гэдэг дээр үеийн хоцрогдсон сэтгэхүйгээ авч хая!!

Зочин
Зочин

Хүүхэд хүүхэд төрүүлэх гэж, аймшиг

Зочин
Зочин
Reply to  Зочин

amaa tat

Зочин
Зочин

найз залуу нь юу хийж яваа юм болдоо

Зочин
Зочин
Reply to  Зочин

ehnr huuhdee haraad sn etseg blj bgashvvvvvv

Зочин
Зочин
Reply to  Зочин

xolboo barix ymr negen ym ugj tus bolooch unen setgeleese tuslmaar bnaa

Зочин
Зочин

Яасан замбраагүй юм бэ дээ. Хар нялхаараа хүүхэд төрүүлэээд . Эцэг нь гэж хүн байна уу

Зочин
Зочин

Dans edrin biclde jooxnc gesn tuslmaar bn

Dashka-29
Dashka-29

НЭГЭН НАСНЫ АМЬДРАЛ ШИГ АМЬДРАХ ХУВЬДАА ТӨРСӨН ЭНЭ ОХИДУУДЫН БОДОЛ ЗӨВ. АЗ ЖАРГАЛААР ДҮҮРЭН АМЬДРААРАЙ ... ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ .

Эрка
Эрка

Эрт хүүхэд төрүүлэх нь тийм сайн сайхан зүйл биш нас бие гүйцээгүй ээж өөрөө бүрэн бие нь төлжиж (ургаж) гүйцээгүй байж хүүхэд төрүүлэхээр чинь хүүхэд нь ч гэсэн тийм сайн сайхан бүрэн төрөхгүй л байх

Зочин
Зочин

uneheer zolibon yumaa uhsnii chin amidraliin amt 10jileech tugsuugui huuhed yu yriad yu yriulaad bgnbee eruul uuu ene setguul zui ene bol baharhaad bh uildel ogt bish zah zamraagui zawaan l uildel bn 15 jiremsen ch bolj bh shig

Зочин
Зочин

Хичээлдээ явахгүй шаалцаад явдаг жингэр байх нь, эцгийг нь насанд хүрээгүй хүүхэд шаасан гэж хорих хэрэгтэй.

zochin
zochin

iim yum ih surtachilmaargvil bga yum daa odoo bas handiw hiij bairtai bolgono l gej bitgii balairaidaa gej helie

Холбоотой мэдээ

Back to top button