БНХАУ, ОХУ-ын байлдааны онгоцнууд Япон, БНСУ-ын ойролцоо эргүүл хийжээ
БНХАУ болон ОХУ-ын байлдааны онгоцнууд улсынх нь агаарын хилийн ойролцоо эргүүл хийж байсан тул зохих арга хэмжээг авсан гэж Японы Батлан хамгаалах яам мэдэгджээ. Сүүлийн үед БНХАУ, Японы харилцаа хурцдаад байгаа үед Бээжин, Москвагийн онгоцнууд хамтарсан эргүүл хийв. ОХУ-ын Ту-95 цөмийн зэвсэг тээвэрлэх боломжтой бөмбөгдөгч онгоц БНХАУ-ын H-6 бөмбөгдөгч онгоцтой хамтран ниссэн байна. Онгоцнууд Мияакогийн хоолой дээгүүр нисэхэд БНХАУ-ын дөрвөн J-16 онгоц тэдэнтэй нэгдэн нисжээ.
Японы Батлан хамгаалах сайд Шинжиро Коизүми Х дээр нийтлэл оруулахдаа “БНХАУ, ОХУ хамтран ажиллагаа явуулсан нь манай улсын эсрэг хүчийг харуулах гэсэн оролдлого. Энэ нь үндэсний аюулгүй байдлын хувьд санаа зовоосон ноцтой суудал” гэсэн байна.
БНСУ-ын зэвсэгт хүчин мягмар гарагт /2025.12.09/ мэдэгдэл хийхдээ БНСУ, Японы агаарын хамгаалалтын бүсэд түр хугацаанд нэвтэрсэн гэжээ. Агаарын хамгаалалтын бүс нь агаарын хил биш ч гэсэн тэрхүү бүсэд нэвтэрсэн онгоцнуудтай радиогоор холбоо тогтоож санамсаргүйгээр мөргөлдөх зэрэг ослоос хамгаалах арга хэмжээ авдаг юм.
Эх сурвалж: Reuters, Korea Times












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.