Нийгмийн

Ахмад Гилбертыг ₮17 саяар торгож дахин зөрчил гаргавал багаас хасахыг анхаарууллаа

Сэлэнгэ Бодонс багийн зүгээс гадаад тоглогч Ахмад Жэймс Гилбертэд хариуцлага тооцож, $5000 буюу 17 сая төгрөгийн торгуул ноогдууллаа. Тус тоглогч нь сүүлийн тоглолтуудад талбайд ёс бус үйлдэл болон харилцааны асуудал гаргасан байна. Тиймээс багийн зүгээс эхний ээлжид сануулга өгөх арга хэмжээ авсан ч удаа дараа харилцааны асуудал гаргасан учир дээрх шийтгэл оногдуулжээ.

Энэ тухайн Сэлэнгэ бодонс баг "Дасгалжуулагчдын багийн 2025 оны 12-р сарын 09-ний өдрийн хурлын шийдвэрээр Ахмад Жэймс Гилберт таныг "Сэлэнгэ Бодонс" багтай байгуулсан гэрээний 3.1 "Тамирчин багийн дотоод журмыг мөрдөнө", 6.2 "Тамирчин Олон улсын сагсан бөмбөгийн холбоо болон Монголын сагсан бөмбөгийн холбооны дүрмийг дагаж мөрдөнө" гэх заалтуудыг зөрчсөн тул мөн гэрээний тамирчинд хариуцлага тооцох тухай 3.3 заалтыг үндэслэн 5000 (таван мянга) ам долларын мөнгөн торгууль ногдуулж буйг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.

Түүнчлэн өмнө гаргасан ёс зүйн зөрчилд холбогдуулан 2025 оны 11-р сарын 12-ны өдөр албан сануулга өгсөн бөгөөд зөрчил дахин давтагдвал "Сэлэнгэ Бодонс" багтай байгуулсан гэрээг цуцалж, багт учруулсан хохирлыг нэхэмжлэхийг анхааруулжээ.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

харуудын бодит дүр төрх нь ийм л байдаг, дийлэнх нь хүмүүжилгүй савсагануур, хэт хөөрүү, хэт онгироо, хэт сагсуу байдаг, бие сэтгэлээ барих, удирдах хүмүүжил тэдэнд байхгүй, энэ бол тэдний төрөлх араншин.

ТОРГУУЛААД БАЙЖДЭЭ
ТОРГУУЛААД БАЙЖДЭЭ

ТОРГУУЛААД БАЙЖДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button