Үйл явдал: Улс төрийн намуудын санхүүжилт, хяналтын талаар СЕХ мэдээлэл хийнэ
Өнөөдөр болох үйл явдлын тойм мэдээллийг хүргэж байна.
09:30 цагт: “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, иргэний орон зайн баталгаа болох нь” олон талт хэлэлцүүлэг Нээлттэй нийгэм форумын байранд болно.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.
10:00 цагт: “Музейн удирдах ажилтны уулзалт зөвлөгөөн” эрдэм шинжилгээний хурлыг Монголын үндэсний музейд зохион байгуулна.
10:00 цагт: Докторантын судалгааны ажлыг хэлэлцэх семинар МУБИС-ийн IV байранд болно.
11:00 цагт: Нийслэлийн боловсролын сургалтын байгууллагын хоол үйлдвэрлэлд нийлүүлэх хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн өмнөх уулзалт Төрийн худалдан авах ажиллагааны газарт болно.
11:30 цагт: Улс төрийн намд төрөөс олгодог санхүүжилт, хяналт, хариуцлага 2026 онд олгох санхүүжилтийн дээд хэмжээ болон улс төрийн намуудын нээлттэй, ил тод байдлын талаар Сонгуулийн ерөнхий хорооны байранд сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
13:00 цагт: Монгол-Энэтхэгийн хавдрын тусламж, үйлчилгээний хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хурлын танхимд болно.
13:30 цагт: “Протон эмчилгээний ач холбогдол: Хорт хавдрын эмчилгээг шинэ түвшинд хүргэх нь” хэвлэлийн хурал Эрүүл мэндийн хөгжлийн төвд болно.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.