НИЙГЭМНийгэм мэдээ

Дэлхийн аварга Б.Алтанчимэг сургуулийнхаа шилдэг оюутан боллоо

Тэмцээний зардлаа олохоор блокны үйлдвэрт ажиллаж, улмаар дэлхийн аварга болсон Б.Алтанчимэг Их засаг сургуулийн "Оны шилдэг оюутан" болжээ. Тэрбээр энэ тухай өөрийн цахим хуудаснаа "Оюутан тамирчин байх амаргүй ч Их засаг Аюулгүй байдлын хууль сахиулахын сургуулийн удирдлагууд, багш нар хамт олон минь үргэлж дэждэг. Тиймээс хичээл, спортоо аль алныг нь орхилгүй хослуулан онц сурч мөн спортын амжилтаа гаргаж яваа билээ" гэжээ.

Энэ жил Б.Алтанчимэг МҮОХ-ны "Бөртэ чоно-2025" наадмын шилдэг залуу тамирчинд нэр дэвшсэн. Хэдийгээр тус шагналыг хүртэж чадаагүй ч холимог тулааны спортоор монголоо төлөөлж дэлхийн тэмцээнд оролцож амжилт гаргасан анхны монгол эмэгтэй болсон. Мөн тэрбээр хоёр ч удаа Монголдоо аваргалсан тамирчин юм.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button