НИЙГЭМ

Тэгш, сондгой: Хотын 1.7 сая иргэний эрхийг 3420 хүний саналаар зөрчиж, бухимдуулав

Нийслэлээс энэ сарын 11-ний өдөр автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлалт хийж, замын хөдөлгөөнд оролцуулах эсэх асуудлаар иргэдээс санал авч эхэлсэн. Санал асуулга дөрвөн өдөр үргэлжилж, өчигдөр орой 18 цагт дуусав.

Тодруулбал 6544 иргэн оролцжээ. Тэдний 3420 нь дэмжиж, 3214 нь дэмжээгүй байна. Ингэснээр энэ сарын 31-нийг дуустал бүсчлэл хамаарахгүйгээр өглөөний найман цагаас оройн 20 цаг хүртэл тэгш, сондгойгоор зорчихоор боллоо.

Тэгш болон сондгойгоор зорчуулахаар санал авсан шалтгааныг Тээврийн цагдаагийн алба, Зам хөдөлгөөний удирдлагын төв иргэдийн гомдол санал, мэдээлэлд үндэслэсэн гэж тайлбарлав. Учир нь Засгийн газрын 1111 төв рүү дугаарын хязгаарлалт хийж өгөх хүсэлт иргэдээс олон ирсэн аж. Мөн шинэ жилийн баяр болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төв рүү чиглэсэн замын хөдөлгөөн ачааллаж, улмаар түгжрэл үүсэх шалтгаан болж байна гэж үзжээ.

Гэвч иргэд дээрх шийдвэрийг эрс эсэргүүцэж байна. Учир нь нийслэл хотод 1.7 сая амьдарч буй. Гэтэл 3420 иргэний дэмжсэн саналд үндэслэж, ийн шийдвэрлэж байгаа нь буруу хэмээн үзэж байна. Мөн өмнөх баасан гарагт хичээллээд I-V ангийн сурагчид амарсан. Тэдний амралт зургаан долоо хоног үргэлжилнэ. Харин дунд, ахлах ангийнхан энэ долоо хоног хичээллээд, таван долоо хоног амарна.

Атал шийдвэр гаргахдаа бодолцож үзээгүй байна гэх агуулгыг ч иргэд хөндлөө. Учир нь хичээл эхлэх болон тарах цагаар сургууль, цэцэрлэгийн ойролцоох замуудын ачаалал нэмэгдэж, түгжрэл үүсгэдэг. Нэмээд “энэхүү шийдвэрээ оройтож, гэнэтийн байдлаар танилцууллаа, хамгийн хүйтэн хотод өвлийн цагаар ийм зохицуулалт хийж байгаа нь буруу” гэх иргэдийн төлөөлөл ч байгаа юм.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр,

“Дугаарын хязгаарлалт хийх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарч Тээврийн цагдаад албажиж ирээгүй бөгөөд хотын захиргаанаас амаар өгсөн чиглэлийн дагуу Тээврийн цагдаагийн алба мэдээлэл хийсэн байна. Энэ тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргад мэдэгдээгүй байсан. Хариуцлага яригдана. Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй байх талаар Цагдаагийн ерөнхий газарт үүрэг өгөв” гэлээ.

Ингэснээр дугаарын хязгаарлалт цуцлагдав.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
38 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өвлийн хамгийн хүйтэн үед машин унах боломжийг нь хязгаарлана гэдэг чинь эрүүл мэндийн асуудал ч дагуулна

Зочин
Зочин

Хотын замын түгжрэлийг ийм энгийн аргаар шийднэ гэж бодож байвал үнэхээр өрөөсгөл ойлголт

Зочин
Зочин

Turiin baiguullaguud hoorondoo zohitsuulaltgui ajillaj irgediig hohirooj baigaad mash ih dургui baina

Зочин
Зочин

Ene bol irgedee sonsdog tur bish harin too barimtaar toglood bgaa dargiin shiidver shig

Зочин
Зочин

Ene sanal asuulga bol unen heregtee irgeded hureegui bgaa ni todorhoi

Зочин
Зочин

Хичээл амарсан бага ангийнхан байхад ч түгжрэл багасдаггүй шүү дээ асуудал нь системдээ байгаа

Зочин
Зочин

TCA medeelel hiihdee huuli yosnii zahiramjaa huleeh ёstoi baisan

Зочин
Зочин

Иргэдийн эрхийг амаар өгсөн чиглэлээр хязгаарлана гэдэг чинь маш аюултай жишиг

Зочин
Зочин

Ene shiidver tsutsalagdsand bayarlaj baina gehdee dahin davtagdahgui batalgaa alga

Зочин
Зочин

Хотын удирдлага шийдвэр гаргахдаа зөвхөн машинтай хүмүүс биш нийтийн амьдралыг бүхэлд нь харах ёстой

Зочин
Зочин

Ene bol neg udriin asuudal bish udaanii bodlogiin aldaa

Зочин
Зочин

Хэдхэн хүний саналаар олонхийн эрхийг хязгаарлаж болохгүй гэдгийг дахин дахин сануулмаар байна

Зочин
Зочин

Turiin baiguullaga neg ni negniihee hiisen shiidveriig medehgui bgaa ni unen sonin

Зочин
Зочин

Иргэдийг торгох тухай ярихаасаа өмнө төр өөрөө алдаагаа засах хэрэгтэй

Зочин
Зочин

Хууль зүйн сайдын шийдвэр ч бас албажаагүй байгаа шүү... Цахимд пост оруулаад л төрийн шийдвэр болчихдогггүй. Энхбаяр сайд шийдвэрээ албажуулж албаны шугмаар олон нийтэд танилцуул. Мөн нийслэл нь ч хүний эрхийг хэтэрхий их зөрчдөг болсон. Иргэндээ ээлгүй хот.

Last edited 25 Өдөр Өмнө by Зочин
Иргэн
Иргэн

Монголоос өөр асуудлыг ингэж шииддэг улс байхгүй байхаа.

Зочин
Зочин

Замын хураамж машины татвар нэмэхэд хэдхэн хүнии санал гэдэгээр нэмсэн гэсэн иим дураараа нийслэлчүүд иргэдийн эрх ашигийг үл тоосон захирагч байх хэрэггүй огцоруулсан дээр

хүннү
хүннү

Хууль зүйн сайдын зөв. Сургуулийн хүүхдийн амралт эхэлсэн. одоо их дээд сургууль амраад эхлэнэ. Яг энэ үед түгжрэл буурдаг. Гэтэл нийслэлийн удирдлагууд яагаад ийм шийдвэр гаргаж байгаа нь тун ойлгомжгүй байна. Ер нь нийслэлд “цэвэрлэгээ” хийхгүй бол болохоо байсан байна. Нэг муу хурган дарга Нямбаатартаа тал засаэ ажил хийсэн дүр эсгэж иргэдийг хохироодог болллоо. “Алтан хошуу”-тай дарга нараа үтэр түргэн зайлуу, Нямбаатар аа!!!

Зочин
Зочин

6544 хүнээс санал аваад 1.7 сая хүний хотын хөдөлгөөнийг шийднэ гэдэг үнэхээр логикгүй санагдаж байна ийм байдлаар бодлого явуулбал иргэд бухимдахаас өөр яах юм

Зочин
Зочин

Ene sanal asuulga bol zovhon tsagaan tsasan deerh too l haragdaj bgaa bolohoos bodit amidral deer heregjih bolomjgui shiidver baina

Зочин
Зочин

Шинэ жил болох гэж байна гээд шууд тэгш сондгой тулгана гэдэг чинь хүмүүсийн ажил амьдралыг огт бодоогүй шийдвэр

Зочин
Зочин

Surguuli tsэцэрlegiin tsag deer tugjrel nemegddeg ni hun bolgonii medeh zuil baihad ene tal deer ogt bodoltsoo hiisen shinj alga

Зочин
Зочин

3420 hun demjsen bol 3214 hun eserguutssen baina shuu ene chin uursduu ch taltsan asuudal geseh barimt

Зочин
Зочин

Ene shiidveree oroitsoj zarlaad irgediig gentiin baidald oruulsan ni hamgiin buruu ni

Зочин
Зочин

1111 ruu zarlim hun zalgasan bol bugdiig n barimt bolgoj shiidver gargaj bolohgui

Зочин
Зочин

Уг нь түгжирч байхын оронд ээлжлээд ажлаа амжуулаад явах нь хэн хэндээ зөв шүү дээ мал үхэрнүүдээ

Зочин
Зочин

0 зогсолт болж 3-4 ц түгжирч байснаас ээлжилж ажлаа амжуулаад явах нь дээр шүү дээ

Иргэн
Иргэн

Уул шугамандаа УБ- хотын 1,7- сая иргэний эрхийг УБ хотын автомашины түгжрэл зөрчөөд байна л даа, тэхээр одоо яаах вэ??? 5- км замыг 5-7 минутанд туулах ёстой атал 5- км замыг 3-4- цаг зарцуулаж байж очиж бн шүү дээ!!!

Зочин
Зочин

Бүгд зам дээр түгжрээд бухимдаж байхаар тэгш сондгой нь дээр юм даа.

Зочин
Зочин

1,7 сая хүн оролуох юм уу битгий тэнэгтээд бай. бодит байдал хэуүү бна шүү дээ шинэ хүртэл гэж байгаа болохоос хойшдоо ингэх гэсэн санаа шиыдэл биш шүү дээ лам нараа

Зочин
Зочин

Нямбаатар ч хаан заан болцон юм бишүү

Мөөгий
Мөөгий

Торгож шийтгэхийн зэрэгцээ торгууль зөрчилгүй жолоочийг урамшуулах ажил зохиогооч дээ.

Зочин
Зочин

Нямбаатар түгжрэлгүй явуулах гэж. Санаачлага гаргаж буруутан болоод яахнав. Иргэд өөрсдөө шийднэ биз дээ. Түгжирч байх нь аятайхан байгаа юм бол Түгжирч л байг даа гэхээс.

Зочин
Зочин

Машиндаа түгжрээд гудамжиндаа зогсож байвал сайхан бна аа, тэгш сондгой дэмий эл хуль болчихно.

Судлаач иргэн
Судлаач иргэн

Иргэдээс асууж нтр оркдохоо л больчих ..нийслэлийг улирдах эрхээ авсан бол Бат-Үүл шиг зоригтой шударга дайчин бай дуракуудаа..иргэлээс асуух юмаа сонгуулиар л асууу..дараа нь ажилаа л хий...нийслэлд орогносон оркуудаа иргэншүүл...Баталсан хуулиа чанга мөрдүүл..

Зочин
Зочин

Зөв. Тэгш сондгойгоор явах саналыг дэмжиж байна

Зочин
Зочин

Тэгвэл нь санал асуулга явуулж байхад өөрсдөө идэвхтэй оролцохгүй яасан юм асуудал дууссан хойно гонгиноод эхлэх юмаа

Зочин
Зочин

Улаанбаатарт засаг захиргаа хэрэггүй. Бүгдээрээ 1,7 саяулаа хуралдаад асуудлаа шууд шийдэж байх нь зөв юм байна.

Холбоотой мэдээ

Back to top button