Нийгмийн

АПУ компани 2025 оны “Шилдэг БоНЗ хэрэгжүүлэгч байгууллага” болжээ

Монголын Тогтвортой Санхүүжилтийн (ТоС) Холбоо, Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хорооноос жил бүр уламжлал болгон тогтвортой ногоон, хариуцлагатай бизнесийн шилдгүүдийг тодруулдаг шалгаруулалтаар АПУ ХК “Шилдэг БоНЗ хэрэгжүүлэгч байгууллага 2025” шагналыг хүртжээ. Тус шагналыг тухайн байгууллагын тогтвортой байдлын удирдлагын систем, байгаль орчин, нийгэм, засаглалын тогтолцоо, хэрэгжилтийн үр дүнг олон талт үнэлгээгээр дүгнэдэг аж.

АПУ ХК энэ онд үйлдвэрлэлийн хаягдал ус цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, нийт ажилтнуудынхаа байгаль орчин, тогтвортой хөгжлийн талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэх танхимын сургалтууд хийсэн байна. Мөн оюутнуудад зориулсан Innov-Talent хөтөлбөрөөр сургалтын төлбөрийн тэтгэлгийг 100 оюутанд олгосон бөгөөд ажлын байрны цалинтай дадлага, байгаль орчинд ээлтэй төслийн уралдаан, хувь хүний хөгжлийн сургалтуудыг зохион байгуулжээ.

Түүнчлэн дотоод ажилтнуудаа дэмжиж, сургаж хөгжүүлэхийн зэрэгцээ Монголын хүнс, ундаа үйлдвэрлэлийн салбарт тогтвортой боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх зорилготой “Brew the Future” тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байна.

Түүнчлэн спирт, шар айргийн үйлдвэрлэлээс гардаг хаягдал шаарыг дахин боловсруулах шинэ санаачилгыг судлан, хэрэгжүүлэх ажилдаа шамдан ороод байгаа юм. АПУ ХК нь бизнесийн тогтвортой байдлыг урт хугацааны үнэ цэн, байгууллагын хариуцлагатай өсөлттэй холбон хөгжүүлэх стратегиа цаашид улам бүр бэхжүүлэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа аж.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

АПУ г ИНГЭЖ ОРЧУУЛЛАА АРХИ ПЯЗДАГ УУХГҮЙ ГЭЖ ИРГЭДЭЭ ХОРДУУЛЖ ГЭМТ ХЭРЭГ РҮҮ ХҮЧТЭЙ ТҮЛХЭЖ БАЙГАА МУУ ЁРЫН КОМПАНИ ШҮҮ АПУ СӨНӨӨСЭЙ

Холбоотой мэдээ

Back to top button