Сурвалжилга, Нийтлэл

Ч.Номин мартагдаж болно, 432 сая хүнд Монголыг сурталчилсан бодлого үргэлжлэх ёстой

Зах замбараагүй улстөржилт харьцангуй намжаад ирлээ. Одоо ажил хэрэгчээр зарим асуудлыг авч хэлэлцье. Тэгж гэмээнэ дараагийн ажил, дараагийн үр дүнг зураглах боломжтой болно. 

Монголд ДНБ-ийг өсгөх, валютын урсгалыг нэмэгдүүлэх уул уурхайгаас өөр ямар салбар байдаг билээ гэвэл аялал жуулчлал гэж хариулагддаг. Гэвчиг дорвитой бодлого, төлөвлөлтгүй явж ирсэн. “Энэ жил тэдэн жуулчин ирлээ” гэдэг статистикаас үр дүнгийн тайлан ер хэтэрдэггүй байлаа.  

Харин сүүлийн жилүүдэд энэ салбарт маш бодитой алхам хийгдчихээд байна. Тийм учраас энэ талаар зураглаад авъя, тэгээд энэ эрчээ алдахгүй байя хэмээн бичихэд эрхгүй хүрч байгаа юм. 

Учир нь энэ оны хагасаас хойш жуулчдын өсөлт саарч байна. 2024 онд жуулчдын тоо сард 23 хувиар өсөж байсан бол эхний хагасын байдлаар ердөө гурван хувь болж буусан. Долоо, наймдугаар сарын ид “сезон”-оор ч 2024 оноо гүйцсэнгүй. Энэ байдлаар 2025 он бүрхэг дүр зурагтай угтсан ч жуулчдын тоо 810 мянгад хүрснээр энэ жил гал алдсангүй. 

Жуулчид бол ямар ч байсан ирдэг. Гэхдээ илүү их жуулчин авчрахын тулд Монголыг гадаадад сурталчлах ёстой. Энэ концепц юу байх юм бэ. Уг нь нүүдэлчин соёл, түүнийг дагасан уламжлал, маш сонирхолтой түүх, монгол хүний уугуул зан чанар гээд нөөц нь бидэнд бий. Түүнийг соргогоор олж харж, нэг ёсондоо маркетингийн бүтээгдэхүүн болгоход л асуудал оршдог. Нөгөө талаас, сэтгэлгээний хувьд задарч, бусад улс орон яаж гадаад сурталчилгаа хийдэг юм, улмаар аялал жуулчлалыг маш хүчтэйгээр татсан юм гэдгийг ойлгож авах ёстой. Ингээд нутагшуулна. 

Энэ сууриа бол нэлээд төрийн гэхээсээ бизнесийн оновчтой сэтгэлгээгээр тавьсанд гол учир байна. 

Тэр концепцыг “Go Mongolia” нэрэн дор зангидсан. Үндэсний брэндтэй болж, яг тэр хүрээндээ гадаад сурталчилгааг хийсэн нь ерөнхий стратеги байв. 2025 оны тавдугаар сарын байдлаар Монголын талаарх сурталчилгаа дэлхий даяар 432 сая хүнд хүрчээ. Түүнийг зөөлөн хүчний индексээр хэмжиж болно. “Хүмүүс ба үнэт зүйлс”, “Соёл ба өв” үзүүлэлтээр 21 байр ахиж, 2025 онд нийт дүнгээр 14 байр урагшилж жагссанаас үнийг харж болно. Энэ бол брэндинг үнэлгээний “Брэнд файнэнс” компани НҮБ-ын гишүүний орнуудын дунд судалгаа хийж гаргадаг индекс юм. 

CNN, BBC-гээр өмнө нь хэзээ ч монголчууд мөнгө төлж өөрсдийгөө сурталчилж байсангүй. Үүгээр тогтохгүй, Английн премьер лигийн “Фүлхэм” клубтэй хүртэл энэ чиглэлд хамтран ажилласан. Нийт дүндээ 87 ширхэг ярилцлага, 7500 гаруй мэдээ нийтлэл олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан тоо байна. 

Жижиг сажиг гэлтгүй фактууд дурдвал, 

  • Гадаадад аялдаг хүмүүсийн сайн мэдэх Trip.com-той анх удаа хамтарч ажилласан байна. Хагас тэрбум хүн Trip.com-оор нислэгээ, зочид буудлаа, бусад бүтээгдэхүүнээ нэг дор шууд захиалдаг. 
  • Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж, 2024 онд давхардсан тоогоор 155 цэг рүү шууд нислэг үйлддэг боллоо. Бүх цаг үеийн түүхэнд анх удаа 2 сая гаруй зорчигчийг агаарын тээврээр авчирлаа. 
  • Анх удаа Аялал жуулчлалтын сургалтын төв гэдэг бүтэцтэй боллоо. Энд жилдээ 20 мянган хүн суралцана, иж бүрэн хэрэгсэлтэй, практик дадлагын лабораторитой. 
  • Хэрэв аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулбал ААН-үүдэд 6 жилийн хугацаатай, 6 хувийн хүүтэй хөнгөлөлт зээл олгоод эхэлсэн
  • Өнгөрсөн 2024 оны тухайд гэхэд л 808 мянган жуулчин хүлээн авч, тэдгээр нь 1.6 тэрбум ам.долларын орлого оруулсан. 
  • Хамгийн гол нь стратегиэ боловсруулсан. Олон улсын зөвлөх үйлчилгээний “Бостон консалтинг”-тэй хамтарч, Аялал жуулчлалын дунд хугацааны стратеги төлөвлөгөөтэй болчихоод байгаа. Үүгээр бол 2030 онд 2 сая жуулчин хүлээн авна, энэ салбар ДНБ-ий 10 хувийг бүрдүүлдэг болно, 3-4 тэрбум ам.долларыг жилдээ татна гэж алсын хараагаа тодорхойлсон. 

BBC, CNN зэргээс гадна төвлөрсөн, оновчтой хамтын ажиллагаа ямар үр дүнд хүрдгийг жишээлэх нэг кэйс бий. Тэр бол прэмьер лигийн “Фүлхэм” клуб Монголыг сурталчилсан явдал. 

Дэлхий даяар олон сая үзэгчтэй спортыг суурилж боссон энэ талбар өндөр үнэтэй ч жишгээс 10 дахин бага үнээр гэрээлж чадсан нь эхний амжилт. Монголоос 160 хүүхэд бүртгэн, 11-ийг нь шалгаруулаад Англид авчирч, “Фүлхэм” клубийн дэргэдэх багтай тоглосон, дасгалжуулагчаас нь хоёр өдрийн сургалт авсан бол нэг л салаа мөчир нь. Харин Go Mongolia брэндээ тус клубээр дамжуулан сурталчилсан. Quality Indexed Media Value буюу QI Media Value гэдэг үзүүлэлтээр энэ үйл ажиллагааг хэмжсэн байна. Ингэхэд 63.9 тэрбум төгрөгийн үнэ цэн бүхий ажил болсон гэж гарчээ. Улмаар 151 сая хүн үзсэн, сошиалаар 239 сая хүнд хүрсэн, фэнүүдийн 32 хувь нь Монгол руу аялал төлөвлөсөн гэжээ. 5 сая гаруй дагагчтай, жилд 700 сая хандалт авдаг “Фүлхэм” клубийн энэ буурь бааз дээр түшиглэж, Go Mongolia концепцыг 191 сая хүнд түгээж чадсан байгаа юм.

Их Британийн энгийн иргэнээс “Фүлхэм”-ийн фэнүүд 15 дахин илүүгээр Монголыг, “Go Mongolia”-г мэддэг болжээ. Фэнүүд гэдэг нь өөрөө ойрын нэг жилд дөрвөөс илүү аялал төлөвлөж байх магадлал Английн нэг иргэнээс зургаа дахин их байдгаар онцлог юм байна. “Go Mongolia”-гийн логотой бэлтгэлийн хувцсыг “Фүлхэм” клубийнхэн өмссөн бөгөөд, тэдний бэлтгэлийн хувцасны борлуулалт өмнөх улирлаасаа 14 хувиар өссөн байх жишээтэй. Хамгийн сонирхолтой нь “Фүлхэм”-ийнхэн 2024.12.29-нд манай тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэж, монгол онцлог бүхий тоглолт зохион байгуулахад түүнийг 158 орон шууд дамжуулж, 9.8 сая хүн үзсэн байна. Энэ үед “Фүлхэм”-ийн эсрэг “Арсенал” тоглосон тоглолт болжээ.

Гаднаас нэг инфлүүсэр авчирна гэхээсээ илүү хаана, хэнтэй хамтарч ажиллах вэ гэдгээ гярхай олж харах чухлыг үүнээс ойлгож болох юм. Тэгээд хэлцлийг бага үнээр хийх, тодорхой дүнг нь хувийн хэвшлүүдээс босгох гээд бизнес сэтгэлгээ шаардлагатай. 

Зөвхөн хөлбөмбөгийн “Фүлхэм” клубээр жишээ татахад л 63 тэрбум төгрөгийн ажлыг хэлцлээр буулгаж, 191 сая хүнд нэг дор сурталчилна, фэнүүдийнх нь Монголын талаарх мэдлэгийг 15 дахин илүү нэмнэ гэдэг сонирхолтой амжилт. 

Энэ үед аялал жуулчлалын салбарыг Ч.Номин удирдаж байсан. Ч.Номин бол 2020 онд Соёлын сайд болж анх улстөрд орж ирсэн. 2024 оны УИХ-ын сонгуулиар анх удаа парламентын гишүүн болсон. Соёлын яам дээр спорт, аялал жуулчлал, залуучууд гэсэн гурван агуулга нэмэгдсэн нь бас 2024 он юм. Нэг ёсондоо Ч.Номин 2000 оноос хойш огт байгаагүй шинэ бүтцийг удирдан ажлаа эхэлж, энд дурдаад байгаа аялал жуулчлалын бодлогыг ганцхан жил л хариуцжээ. 

Бизнесийн салбарт амжилттай менежер байж өнөөдрийг хүрсэн, наад зах нь “Монгол ТВ” дээр гадаадын шоуг анх л Монголд өндөр стандартаар нутагшуулсан Ч.Номингийн сэтгэлгээ эндээс харагддаг. Эхлээд концепц, стратеги, тэгээд оновчтой хамтын ажиллагаа, сайн үр дүн гэсэн дараалал. Ингэхдээ жилд ганцхан ажил хийгээд, түүнийгээ сурталчилдаг улстөрчдөөс өөр хандлага баримталсан. Олон чиглэлд зэрэг давшилсан. Тийм ч учраас аялал жуулчлалын салбарын статистик 2024 оноос мэдэгдэхүйц өссөн хэмээн дүгнэж болно. 

“Фүлхэм”-ээс гадна ямар ажлууд хийгдсэн гэдгийг жагсааж харвал, 

CNN: “Монголын дотоод ертөнц: Мөнх хөх тэнгэрийн нутаг” хоёр ангит баримтат кино хийж, телевизээрээ цацан вэб сайт дээр байршуулсан. Бүргэдийн баяр, наадам, говийн аялал зэрэг сэдвээр таван ширхэг бичлэг хийж түгээсэн. CNN Travel хуудастаа ивээн тэтгэлэгтэйгээр Монголд зориулсан нийтлэлүүд бүхий тусай булан гаргасан. Кино нь үзэгчдээс өнщдөр үнэлгээ авч, нүүдэлчин бөгөөд байгальд ээлтэй улс гэсэн мессеж хүчтэй хүрсэн. Тэтгэлэгтэй нийтлэлүүд нь CNN-ий дундаж уншилтыг давжээ. 

BBC: “The Travel Show” нэвтрүүлгээ хоёр ангитаар хийж, тусгай нийтлэл бичсэн. Телевизээр нь 453 удаа Монголын талаарх сурталчилгаа явсан. Дижитал сурталчилгааг 10.8 сая хүн үзсэн нь 284 хувиар давуу биелэлт. Нийтлэл бас 66 мянга уншигдсан нь зорилтыг давсан. Хөрөнгө оруулагчдын анхааралд орж, Монголын талаарх орчин үеийн мэдлэг ойлглолтыг түгээсэн, медиа хамтын ажиллагаа өргөжих суурийг тавьсан. 

Олимпын наадмаар Монголыг сурталчлах төв ажиллуулав: 15,200 зочин, 43 орноос ирж үзжээ. 35 олон улсын ХМБ сурвалжилсан байна. 14 тоглолт болж, 9700 хүн монгол хоол амталж, хөрөнгө оруулагчдын уулзалтад 65 байгууллага оролцож, 160 гаруй контент хийгдэж, тэдгээр нь 2.3 сая хүнд хүрчээ. “Go Mongolia” брэндийн хүртээмж 37 хувиар өслөө. Франц, Герман, Японы компани Монголд айлчилна гэдгээ илэрхийлсэн. 

Шанхайн олон улсын экспод оролцов: 56 мянган зочинтой, 112 уулзалт хийгдэж, 27 нийтлэл гарч, 18 хамтран ажиллах саналыг БНХАУ, Хонг Конг, Тайваниас тавьж, нийт оролцогчдын 72 хувь нь Монголын талаар мэдээлэл бага байсан ч тусгай аяллын шинэ чиглэл болгоно гэдгээ илэрхийлж, “Go Mongolia” брэндийн танигдалт 47 хувь болж өссөн. 

Эдийн засгийн форум: Хөгжим, үзэсгэлэн бүхий нээлт хийж, хоёр ч удаа хэлэлцүүлэг явуулж, 50 гаруй хөрөнгө оруулагчийн уулзалт зохиож, XR технологиор соёлын тур хийлгэж, уртын дуу, морин хуур, эсгий урлал зэрэг амьд үзүүлбэр тавигдсан. 1000 гаруй үзэгч ирж, 32 нийтлэлд онцлогдож, 10 гаруй шинэ хөрөнгө оруулалтын санал тавигджээ. 

Венецийн биенналь: 118 мянган хүн Монголын павильоныг үзэж, 45 гаруй ХМБ сурвалжилж, кураторууд шүүмждээ онцолж, “Монголын контемпорари урлаг” гэсэн  түлхүүр үгээрх хайлт Google орчинд 74 хувь өсөж, тэр жилийн Венецийн биенналийн топ 15 павильоны нэгээр нэрлэгджээ. 

Google arts and culture: Музей, театр, номын санг Google-ийн Art Camera-гаар үзэх боломж бүрдэв. Зургаан онлайн үзэсгэлэн, 40 гаруй түүхэн нийтлэлийг боловсруулав. Виртуаль аяллын баазыг Үндэсний түүхийн музей, УДБЭТ-аар хийв. 670 мянган хүн виртуаль аялалд оролцож, 78 мянган хүн хуваалцсан.  

Францын Нант хотын музейд “Чингис хаан ба монголчууд” үзэсгэлэнг дэлгэв: 300 гаруй үзмэртэй үзэсгэлэн дэлгэхэд 156 мянган хүн үзсэний 20 хувь нь европчууд байж.  Нэг өдөрт 3400 хүн ч үзсэн удаатай, каталоги 12 мянган хувь хэвлэгдээд бүрэн борлогдсон.  Санал асуулгад үзэсгэлэн үзсэн хүмүүсийн 86 хувь нь Монголын талаарх ойлголт нэмэгдлээ гэж, 70 хувь нь Монгол руу аялах сонирхолтой боллоо гэж хариулсан. 

Ийм байдлаар, Засгийн газар эх орноо гадаадад сурталчлах чиглэлд оройхон гараад ширүүхэн дайрсны дүнд сүүлийн хоёр жил бол Монголыг сонирхдог, мэддэг суурь тавигдчихсан. Зэвсгээ урлаг, соёл, түүхээ болгож, бизнесийн хүний сэтгэлгээгээр хурдтай, зардал багатай ажиллаж, үр дүнг тэр дор нь хэмжиж явсан. 

Эдгээр нь “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогодоо аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон тодорхойлж, 2023-2028 оныг “Монголд зочлох жил” хэмээн зарласантай ч холбоотой. Үр дүн гэвэл, төсвийн орлогын 20 орчим хувийг энэ салбар дангаар бүрдүүлдэг болчихсон. Өмнө нь хэзээ ч ийм байгаагүй. 

Тоо худлаа ярьдаггүй гэлцдэг. Олон улсад Монголын талаарх эерэг сэтгэгдэл 82 хувиар, Монгол Улсын талаарх мэдлэгийн цар хүрээ 81 хувиар, Монголд аялъя гэж шийдвэр гаргах нь 36 хувиар, энд хөрөнгө оруулалт хийх сонирхол 45 хувиар тус тус өссөн байна. 

Гэвч намрын зах замбараагүй улстөржилтөөс хойш одоо “Go Mongolia” гэж дуугарвал өнгөцхөн ойлголтоос үүдсэн хардлага, гүтгэлэгт өртчих гээд амаргүй байна. “Монголд зочлох жил” гэсэн агуулга, зорилт дуулдахаа байлаа. Хувийн маркетингийн компанийн залуус Physical Asia нэвтрүүлэгт Монголын багийн оролцуулж нэг нүүр тахаллаа. Ч.Номингийн үед шигшээ багаар бүртгэн авч байсан нөгөө л The MongolZ 2025 оны турш Монголын гадаад дахь нүүр царай болж явлаа. Эмэгтэйчүүдийн 3х3 сагсанбөмбөгийн шигшээ баг, дуучин Ч.Мишээл гээд залуучууд өөрсдийн хүч хөдөлмөрөөр босгосон амжилт л энэ жил Засгийн газрын ажлыг чирлээ. Ямар сайндаа эдгээрийг Ерөнхий сайд Г.Занданшатар 100 хоногийн тайландаа хавчуулан дурдаж байх вэ. 

Адаглаад trip.com-той гэрээ зуръя гэдгийг Ч.Номингоос өөр хүн санаачлаагүй гэхээр л бодит байдал ойлгогдоод ирдэг. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хамгийн ажилсаг, хамгийн завгүй сайдаар нэрлэгдэж ирсэн Ч.Номин улстөржилт бүрд хариу мэдэгдэл хийж гүйгээд байсангүй. Хийсэн ажил нь өмнөөс нь ярьж байна. Одоо тэр УИХ-ын гишүүний хувиар хуулийн төслүүд дээр ажиллана. Сайд байхдаа л “Энэ ажил халаатай, ээлж дараатай учир суурийг нь сайтар тавьж өгөөд бууна” гэж хэлсэн удаатай. Дараагийн сайддаа ч төрийн тамгыг элдэв хувь хүний ядалгүйгээр  шилжүүлэн өгсөн. 

Харин Засгийн газар солигдов ч эхэлсэн ажил үргэлжилж байх учиртайд л гол гогцоо байна. Улс төр өөрөө цагийн аясаар хувирч байдаг. Хүмүүсийн ойлголт ч цаг хугацааны явцад өөрчлөгдөж, үнэн мөн нь тодрон гарч, нэг хүний имиж хэдэн янзаар солигдож байдаг жамтай. 432 сая хүнд Монголыг сурталчилж чадсан “Go Mongolia” гэж бэлэн стратеги байхад түүнийг улстөржилтөөс үүдэн орхигдуулж байгаа нь харамсалтай. 

Ч.Номин бол улс төрийн сонголтоо хийсэн. Улс төрийн дажин дунд улстөрч хүн угаас ялж байгаа талд нэгдэх үү, хүний мөс зааж, бууриа сахиж үлдэх үү гэсэн хайчин дунд явдаг. Харин Монголын аялал жуулчлал, Монголыг гадаадад сурталчлах тухайтад хийгдсэн ажлууд үргэлжлэх үү, унах уу гэдэг л бидний ажил хэрэгчээр эргэн харах сэдэв болон үлдэж байна. 

М.ТЭНГИС

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тархи угаалт чинь газар авахгүй дээ. Нүглээ наминчилж Их хурлын гишүүнээс үтэр түргэн огцор

Л.Цээеэ. Зочин
Л.Цээеэ. Зочин
Reply to  Зочин

Чи хэн бэ? Өө нээрээ хуурс байж байгаад бөөс болсон амьтан мөн байна. Бөөс чамд тархи байхгүй.

Зочин
Зочин

Иргэн миний л бодлоор, таны олон сая доллараар сурталчилгаа хийдэг арга дэндүү үнэтэй тусдаг. Харин төсвөөс огтхон ч мөнгө аваагүй урлаг, спортынхон Монголоо илүү сурталчилдаг даа.

Зочин
Зочин

Хуц netflix show монголчууд дэлхийд харууллаа номин бүтэхгүй ээ за мөнгө идсэн байх

Чиби
Чиби

Тэрбум тэрбумаар идчихээд өнгө ордоггүй халтар авгай. Данхтай нийлж цлсаа цөлмөсөн новш

Бабаа
Бабаа

Заваан эм хөөж явуулах хэрэгтэй

Зочин
Зочин

Энэ мэтийн шуналтай балиар авилгач авгай нарыг ганц ордноос биш энд тэнд хэн нэгний хөнжил дамжин орсон газар бүхнээс нь зайлуул

Зочин
Зочин

Ха ха үе дамжсан өлөн хулгайчууд бус уу. Баас хатавч өмхийгөө тавихгүй гэгчээр хулгайч бол хулгайч гэж

Л.Цээеэ. Зочин
Л.Цээеэ. Зочин
Reply to  Зочин

Битгий олон юм хуцаад байгаарай. ЧИ ХАМТ ХУЛГАЙ ХИЙЖ БАЙСАН ЮМ.

БбЗочин
БбЗочин

Хавтгай номин цээеэ нэрээр юм бичихээ боль.

Зочин
Зочин

Чиний хийсэн худал хулгайг монголчууд үүрд санаж байх болно

Зочин
Зочин

төрийн далбаа стандарт бус байна, хэзээ шар хүрээтэй болсон бэ? Төрийн сайд нь үүнтэй эвлэрээд сууж байдаг.

Л.Цээеэ. Зочин
Л.Цээеэ. Зочин
Reply to  Зочин

Миний Монголын ард түмний
Манлай алтан соёмбот төрийн далбааны алт нь хүрээгээ даган намирч байна.

Зоч
Зоч

Хулгаач авилгачдын уламжлагддаг болохнууу хуцан биз

Л.Цээеэ. Зочин
Л.Цээеэ. Зочин
Reply to  Зоч

Бөөс чи үгээ зөв бич ! !

Зочин
Зочин

Хавтгай авгай г юу гэж пайрдаад бна. Удахгүй ахынд очих биз

Л.Цээеэ. Зочин
Л.Цээеэ. Зочин
Reply to  Зочин

Чи хэн бэ. Өө сая л мэдлээ нээрээ чи хуурс байж байгаад бөөс болсон амьтан мөн байна. Бөөс чи хавтгай авгай ч болж чадахгүй.

Зочин
Зочин

Za bitgii doloo

Зочин
Зочин

zailsan ni deeree

Лайб
Лайб

Ширээн дээрээ уншиж амжаагүй бүх цаасаа овоолчихсон тэгээд ойр зуурын хура.л хуйгаа яаж хийдэг юм бол.Энэ хүнд ширээ биш номын шүүгээ хэрэгтэй юм байна.Монгол төрийг доройтуулахад хувь нэмрээ оруулсан хүмүүсийн нэг дээ.

Зочин
Зочин

Чи баян айлын сайн хүүхэд болох боломжгүй муу угшилтай өрөвдмөөр амьтан

Зочин Алтанчимэг
Зочин Алтанчимэг

Жуулчид,жуулчид л гэнэ.....Байгалийн онгон байгальтайгаа байхсан....байгалийг маань ч сүйтгээд дуусах нь дээ....яг жуулчид уу....ямар ч зорилготой ирдэгийн бүү мэд....онгон лагшин байгаль газар минь хэрэгтэй

Зочин
Зочин

Фулхэмийг дэмждэг монгол хүн ховор доо. Худлаа л мөнгө луйвардах арга

Л.Цээеэ. Зочин
Л.Цээеэ. Зочин

Мөхөс би анхнаасаа суурин утас 344604тай байсан болохоор гар утас хэрэглэдэггүй байсан.2021оны 9-р сараас миний хүү өөртөө шинэ утас аваад надад хуучин утсаа өгөөд хаяг нээж өгсөн.Нэг өдөр санамсаргүй олон нийтийн сүлжээнд ортол ёстой нүд халитарч сэтгэл өвдөхөөр хоорондоо харилцаж байгаа хүмүүсийн бичсэнийг уншаад маш чочирдсон сүүлдээ учрыг нь олох гэж оролдоод өөрийгөө доромжлуулсан .
Би угийн эршүүд болохоороо эдгээр хүмүүстэй сэтгэгдэл солилцсоор байгаад 2022оны хүргэж байтал 2022оны 2-р сарын 24ний 4цаг 50минутанд Орос улс Украины газар нутаг руу анхны пуужингийн дайралтаа хийсэн нь зөвхөн ардчилсан үзэлтэй Украины удирдагч Зeлeнскийг хөнөөх гэсэн арван оролдлогын нэг байсан. Хэрвээ Украины удирдагч Зeлeнский эх орноосоо зугтсан бол миний Монголын ардчилал ноцтой аюулд орох байсан. Яг энэ үед Монголчууд бид Хүн төрөлхтний Өндөр өвөг Бурхан багш Холбоо өвөг Ecүс Хулан өвөг их эзэн богд Чингис хаан Элeн өвөг Eншөөбү овогт Их Гүрү Бямбын Ринчен нарын ухаанаар Монгол улсыг дөрвөн жил удирдсан Ардчилсан Нам угшилтай МоАХ ны дарга Ардчилсан Намын эчнээ epөнхийлөгч дэлхийн шилдэг УИХ ын гишүүн Х.Баттулга-гийн ачаар ухаажин хүчирхэгжиж ардчилсан их Монгол улс болсон байсан болохоор бидний ардчилал хүн төрөлхтний ардчилал гэдэг нь батлагдсан учир бид хүн төрөлхтний ардчиллыг хамгаалахын төлөө 2022оны 9-р сарын 19нөөс мөн оны 11-рсарын 29н хүртэл би дал хоног өлсгөлөн бид тэмцэж ирсэн..Х.Баттулга-ын багын Монголчууд бидний тэмцэл дэлхийн чихэнд хүрсэн
《Монголчууд бид ялав》.
Монголчууд бидний ялалтыг дэлхийн хүн төрөлхтөн сурталчилж Монголчууд бидний нэрийн хуудас болсон хүн төрөлхтний хулан өвөг Чингис epтөнцийг бүтээгч эзлэгч epтөнц хорвоо дэлхийн бүх хүн төрөлхтний эзэн богд хамгийн аугаа их хааныхаа магтаалыг Монголчууд бид бичиж орчлон хорвоо танин уярч хурмас тэнгэрт Очирваань бурхан биeлэлээ олж Бурханч лам Г.Пүрэвбат багш Их Гүрү болон Хүн төрөлхтний Элeн өвөг Eншөөбү овогт Их Гүрү Бямбын Ринчен нар нэгдэн нийлж даян дэлхийд энх тайван амар амгалан тогтов.

Зочин
Зочин

setgets mini z##l

Лайб
Лайб

Жаахан юмтай юм шиг байна.Нэг өгүүлбэрт байх үгийн тоо нь арай л биш хичнээн алдаа байгааг нь мэдэх арга алга.

Холбоотой мэдээ

Back to top button