Гадаад мэдээДЭЛХИЙ
Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
Өвлийн хүйтэнд Улаанбаатар хотод агаарын бохирдол нэмэгддэг. Агаарын чанарыг индексийг бүртгэдэг “IQAir” сайтаас харвал өнөө өглөөний /2025.12.16/ 09:43 минутын байдлаар Улаанбаатар хот агаарын бохирдол ихтэй томоохон хотуудын жагсаалтаар жил бүр эхний таван байр дотор багтдаг байсан бол энэ жил 19-д жагсжээ.

Тус сайтын индексээр Улаанбаатар хотын агаарын чанарын индекс (АЧИ) дунджаар 114 байна. Индекс 101-150 хооронд бол тоос, утаанд мэдрэг бүлгийн хүмүүст эрүүл бус гэсэн үг.
“IQAir” нь Улаанбаатар хотод агаарын чанар хэмждэг 16 станцтай. Тэдгээрээс Хайлааст дахь станц нь 222 АЧИ бүртгэж байна.
Эх сурвалж: IQAir








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хайлааст УБ-даа орно, 222 гэж бүртгэснийг, 114 гэж мэдээлхээр хэдэн байр хойшоо ухарна биздээ??? тэгээд энийгээ бас мэдээлээд сууж байдаг...