Ц.Мөнх-Оргил элчингээр нэрлэгдэхдээ Ж.Оджаргал, Д.Амарбаясгалан нарын лоббиг хэрэглэв
Ерөнхийлөгчөөс Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэндийн Мөнх-Оргилыг томилох зөвшилцөх хүрээний саналаа УИХ-д өргөн бариад буй.
Ц.Мөнх-Оргил 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүйгээр НҮБ руу илгээх тохироо нэлээд эрт хийгдээд байв. Гэвчиг уг томилгоо хийгдээгүй юм. Улмаар Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар томилогдсоны дараа Ц.Мөнх-Оргил зөвлөхөөр нь очсон.
Саях МАН-ын хагарлын үр дүнгээр Д.Амарбаясгалан УИХ-ын даргын ажлаа өгч, МАН-ын даргын сунгаанаас ч хасагдсан. Эл үр дүнгээр Ц.Мөнх-Оргил ажилгүй болоод байв.
Тэрбээр МАН доторх С.Батболдын фракцид багтаж, MCS-ийн эрх ашгуудыг гүйцэтгэх ба хууль тогтоох засаглал дамнан хамгаалах дипломат үүргээр УИХ-д сууж байсан гэдгээрээ онцлог.
Өнгөрөгч хавар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагах явцад MCS групп нийгмийн нөлөөлөл өдөөх үйл явцыг санхүүжүүлсэн. Уг явцад Ц.Мөнх-Оргил Д.Амарбаясгаланийн дэргэд ажиллаж байсан ч MCS-ийн хөшигний ар дахь лоббид тусалсан гэгдэж байв.
Ц.Мөнх-Оргилыг Д.Амарбаясгалангийн зөвлөхөөр ажиллаж байсан гэдэг талаас нь харвал эл элчингийн томилгоо нь анхаарал татах нюанс. Ерөнхийлөгч МАН-аас, засаг төрөөс нь ч гаргаж шидсэн Д.Амарбаясгалангийн талд ийм томилгоо өгч байгаа нь өөрөө хөшигний ард харилцаа нь ямар байгаа, байсныг харуулах агуулга болчхож буй.
Нөгөө талд MCS өнгөрсөн хугацаанд ямагт хичээнгүй байсан нэг дүрээ "хэрэглэж" дуусаад хүндэтгэлтэйгээр гадагш элчингээр залах лоббиг нь хийсэн байж болох хувилбар.
Ц.Мөнх-Оргил бол МАН дотор олон улсын харилцаа, дипломат албаар мэргэшсэн хуульчдын нэг гэдэг тодотгол нь томилгоонд нь гол чимэг болж өгч байна.
Г.ИТГЭЛ
Ц.Мөнх-Оргилын талаарх редакцын өмнөх агуулгууд:








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Франц руу элчингээр явна гэдэг бол шагнал шиг л сонсогдож байна энд алдаа гаргасан ч гадгаш нь гаргаад мартуулчихдаг тогтолцоо байгааг олон жишээн дээр харсан болохоор итгэл төрөхгүй байна
Mcs d france hergtei boljdee Ontre yu?
Mcs uran ruborj bga um bna
эм си эс худалдаж аваагүй төрийн тэргүүн үлдсэнгүй, очирбатаас Осоржамаа илүү нэр хүндтэй байв
Ийм томилгоо бол жирийн нэг дипломат шийдвэр биш гэдгийг хүмүүс харж байна нам доторхи тохироо хэн хэнийгээ хаашаа илгээж байгаа нь ил тод болчихоод байхад энгийн иргэд биднийг тэнэг гэж бодоод байгаа юм шиг санагдаж бухимдал төрж байна
Ene hunii ner suuliin uyiin uildel hariltsaa bugd dotor taldaa uchirtai haragdaj baina ene elchingiin suudal bol shagnal uu esvel chimeegui holduulah arga uu gedeg asuult nadad mash tod baina
Zasag nam dotroo zodoldood duusdag hernee ard irgeddee hariutslag huleedeggui humuusiig harhaar ene ulsiin huuli yos yamar bolchihson yum be gej bodogdдог
Дипломат алба мэргэшсэн хуульч гээд л гоё тодотгол зүүдэг ч бодит байдал дээр аль фракцад ойр байна тэр нь л томилогддог болсон нь харамсалтай
Ene hunii turuulsen alban tushaaluud bugd adilhan neg surag shig ard n tom kompanii asuudal yavj baisan yum bish uu gej ard tumen asuuh ni zuv
Ерөнхийлөгч ийм саналыг УИХ руу оруулж ирэхдээ олон нийтийн сэтгэл зүйг огт тооцохгүй байгаа нь улам л итгэл алдуулж байна
Bidnii songoson tur zasag iim dalduul tomilgoo hiij baihaar yagaad songuuli hiideg yum be gedeg asuult nadad torj baina
Нам доторхи хагарал хэнд ч хамаагүй юм шиг мөртлөө эцэстээ нэг хэсэг нь элчин нөгөө хэсэг нь ажилгүй үлддэг тогтолцоо шударга санагдахгүй
Ene tomilgoonoos harval manai ulsiin diplomati bol ajillasan shagnaldog bish tald ni baisand shagnal ogdog bolchihson yum shig
Мэргэжилийн дипломатич хүн биш, гэнэт л дипломат факултит төгссөн мэт жүжиглээд эхэлсээн хаха
Humuus neg hunii chadvar yarij baih hoorond bi harin ni ene tomilgoonoos yu hojson yum be gedgiig l bodoj suuna
Нэг хүнийг нам дотор хэрэглээд дуусмагц гадагш нь явуулдаг энэ арга барил төрийн бодлого мөн үү эсвэл бизнесийн схем үү гэдэг нь ойлгомжгүй
Ene hun yagaad zaaval ene uyd ene uls ruu tomilogdov gedeg asuultad hariult baihgui bol ard irged harin harluulah ni oilgomjtoi
Bi huulich diplomatch gesen todotgoliig sonsood tur zasag maani mergejliig n harsan yum bh daa gej bodson ch bodit baidal uur yum shig
Дипломатич биш хууль төгссөн хүн. Гэнэт л мжргэжилийн дипломатич болоод эхэлсэн. Мэдэх өчнөөн хүмүүс байгаа.
Фракц бүлэглэлийн дайн жирийн иргэдийн амьдралд нөлөөлдөггүй юм шиг хэрнээ ийм том том албан тушаал дээр ил гарч ирдэг нь дургүй хүргэж байна
Намын даргын зөвлөх байснаараа ийм шагнал авдаг бол маргааш нь хэн нэгний жолооч байсан хүн ч элчин болчих вий гэсэн хардлага төрж байна
мөнхоргил кондом болжээ.
Энэ Мөнх-оргил гэх хөгшин төгцөг элчин сайд болж яаханав дээ! Мөнгөгүй болсон гэж л бодохгүй байна, MSC-д хувь эзэмшдэг тэрбумтан гэсэн биздээ!
Мөнх-Оргил анхнаасаа л МСS-н татаасаар улс төрд орсон хүн. Эхнэр нь МСS-н хувь эзэмшигч. Хэзээний л баян тарган байсан эд нар бол хэзээ ч Монголын ард түмний төлөө ажиллахгүй нь тодорхой байсан, гэвч сонгогдоод л байсан
Muu l zovloh bj dee…
That man graduated from the Faculty of Economics or Law, but he studied international relations and diplomatic management.
Мөнх-оргил чинь Олон улсын харилцаа , дипломат факултит -д сурч төгсөөгүйдээ, эпийн засаг ч билүү хууль зүй ч билүү сурч төгссөн гэдэг.
Одоо болохоор гэнэт дипломат болчихын, хэнийг дуурайгаад байгаам бол!!!
Тэр 7/1 нд оросуудтай уулзаад зогсох гөлийсөн эвгүй зурагаа устгцулчихсан юм байх даа.доорхи сэтгэгдэлээс харахад мэддэг хүмүүс байдаг л юм байна.
Цэндийн Мөнх Оргилын туршлага мэдлэгийг үгүйсгэхгүй ч яг энэ цаг үед ийм шийдвэр гарч байгаа нь улс төрийн үнэр маш хүчтэй мэдрэгдэж байна
Харин тийн