Трамп “BBC” агентлагийг нэр хүндэд халдсан хэмээн шүүхэд өгч 10 тэрбум ам.доллар нэхэмжиллээ
Даваа гарагт /2025.12.15/ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “BBC” агентлагийг өөрийнх нь нэр хүндэд алдсан хэмээн шүүхэд өгсөн байна. Тус агентлаг Трампын хэлсэн үгийг өөрчилж, дэмжигчдээ Конгрессын барилга руу дайрахыг уриалсан мэт болгосон юм. Үүнийхээ төлөө “BBC” агентлаг уучлал гуйж, захирал Тим Дэйви, мэдээ хариуцсан дарга Дебора Турнесс нар ажлаа хүлээлгэн өгсөн.
Трамп “BBC” агентлагийг хоёр зүйл ангид буруутай гэж үзэж 10 тэрбум ам.доллар нэхэмжилсэн байна. Шүүхэд мэдүүлсэн заргын баримт бичиг дээр “BBC уучлал гуйсан ч гэсэн буруутай үйлдэлдээ гэмшиж буйгаа харуулаагүй, ирээдүйд сэтгүүлзүйг буруугаар ашиглахаас урьдчилж сэргийлсэн өөрчлөлт хийгээгүй” гэж бичжээ.
“BBC” агентлагийг телевиз үздэг бүх хүмүүсээс авсан хураамжаар санхүүжүүлдэг. Хэрвээ тус агентлаг Трампт нөхөн төлбөр олгохоор болвол улс төрийн хувьд хүсэмжит бус явдал болно гэж Их Британийн хуульчид үзэж байна.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.