Тодруулга: Хохирогчийн гэр бүл ямар үндэслэлээр гомдол гаргахаас шалтгаалж хэргийг шалгах зүйлчлэл тодорхой болно
"Эрэл" компанийн захирал Б.Эрдэнбатын гэрт үйлчлэгчээр ажиллаж байгаад 14 жилийн өмнө амиа алдсан Филиппин улсын иргэн Террил Атиензагийн гэр бүл монголд ирээд буй. Түүний нөхөр болох Нило Атиенза охидынхоо хамт олон жилийн өмнө болж өнгөрсөн талийгаач эхнэрийнхээ амиа алдсан хэрэгтэй танилцаж, дахин шалгуулахаар болсон юм.
Тэгвэл тэд өчигдөр буюу /2025.12.16/ хэргийг дахин шалгуулах албан ёсны хүсэлтээ Улсын Ерөнхий прокурорт өгсөн. Тус хүсэлтийг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өөрийн биеэр хүлээн авсан юм.
Цаашид тус хэргийг ямар процессоор шалгаж, шийдвэрлэх талаар УЕП -оос тодруулахад " Энэ хэргийг анх "бусдыг амиа хорлоход хүргэх" гэсэн зүйл ангиар шалгаж шийдвэрлэсэн. Террил Атиензагийн гэр бүл хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг хүлээн авсан. Прокурорын газраас хохирогчийн ар гэрийг хэргийн материалтай танилцах хүсэлтийг бүрэн ханган ажиллана. Хэргийн материалтай танилцсаны дараагаар хохирогчийн гэр бүл гомдол гаргавал түүнийг шийдвэрлүүлэх процесс өрнөнө. Тэгэхээр ар гэрийн төлөөллүүд ямар үндэслэл, нотлох баримттайгаар гомдол гаргах эсэхээс шалтгаалж цаашид ямар зүйлчлэлээр хэргийг мөрдөн шалгах нь тодорхой болно" гэлээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хэргийг хэн хатгаж босгож ирэв ээ ?! Ардаа тулгуу ргүй бол шалдан сэтгүүлч энүүгээр оролдохгүй ш дээ!!!
Эрэлийн Эрдэнэбаттай хэн өсөрхөж таарах вэ ?
МАН л байхаа даа !