Н.Цэрэнсамбууг ордонд томчуудын үүдэнд суулгасаар, ЭТТ-н Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг "мартагнуулжээ"
"Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг зарлаад 40, материал хүлээн авах сүүлийн хугацаа нь дуусаад 22 хонож байна. Үндсэндээ ёс журмаараа явсан бол сонгон шалгаруулалтын үр дүнгээрх шинэ Гүйцэтгэх захирал ажлаа хүлээгээд авчихсан байхаар хугацаа өнгөрсөн байгаа юм.
Гэвчиг энэ сонгон шалгаруулалтын талаар Засгийн газар ч, ЭТТ ч ганц үг дуугарсангүй. Мартчихсан царай оргиод, МАН-ын томчууд дарж өнгөрүүлэхээр шийдсэн бололтой.
Хөшигний ард яригдаж буйгаар бол, Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад нэлээд олон материал нэр ирж, дүн нь гарсан аж. Гэтэл Сангийн яамны үндсэн фракцийнхан "Одоо төсвийн цоорхойг ганц ЭТТ л нөхөж байна. Н.Цэрэнсамбуугаар хавар болтол удирдуулья" гэх агуулгаар лобби хийсэн гэгдэж буй.
Н.Цэрэнсамбуу бол ЭТТ-н Худалдан авах ажиллагаанаас дээшээ өгссөн түүхтэй хүн. Тэнд Ж.Ганбатыг БЭТ-өөр очиход ТӨБЗГ-аас Н.Цэрэнсамбууг татаж, нэг ёсондоо Сангийн яамны фракцид хяналт тавиулах зорилгоор томилсон ч гэгддэг.
Ер нь аль ч компанийн хүний нөөц, худалдан авах хэлтэс хоёр л улс төрчдийн гуйлтад хамгийн их дарагддаг талбар. Томчуудын хүсэлтийг уг албан тушаалтнууд хэр сайн биелүүлнэ, тэр чинээгээ суудал нь хамгаалагдах дархлаа үүсдэг нь тогтсон жишиг. Ийм суудлаас тэр эдүгээх албан тушаалдаа очоод байгаа гэсэн үг.
Н.Цэрэнсамбууг ЭТТ-н худалдан авах хэсгээс дээш өгсүүлэх үед Г.Занданшатарын Засгийн газар асар эмзэг, МАН-ын даргын сунгаа ойртсон, түүний Н.Учралд найр тавих шийдвэрээр гаргаагүй үе таарсан юм. Тиймээс ч эмзэг үедээ Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газар "ЭТТ дээр ямар ч сонгон шалгаруулалт хийсэнгүй" гэдэг олон нийтийн шүүмжлэлээс айж, удирдамж гаргасан нюанс уншигддаг.
Харин эдүгээ бол МАН-ын даргын сунгаа өнгөрч, МАН-ын томчууд тодорхой байдлаар тохиролцсон учир ЭТТ-н Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг мартагнуулах замаар хуучин хүчийг хэвээр хадгалахыг санаархаж буй нь энэ.
Н.Цэрэнсамбуу нь сүүлийн саруудад тасралтгүй Төрийн ордноор эргэлдэж, томчуудын хаалга сахих болсон бөгөөд сонгон шалгаруулалтын дүнг дарах, мартагнуулах, түүнийг солихгүй байхад анхааран ажилласан гэгдэх нэг хардлага. Нөгөө талд тендерийн ухаалаг технологийн шийдэл рүү оруулах алхам ярьж яваа түүнийг МАН-ыг томчууд таалаагүй тул өөрсдийн үгэнд орох хүнээ томилохоор сонгон шалгаруулалтыг дарсан гэх өөр нэг өнцөг ч яваа юм.
ЭТТ-н ТУЗ-д Гүйцэтгэх захирал нь байж, тодорхой асуудлаа хэт нууцын хэв шинжид оруулсан түүх Б.Ганхуягийн үеэс хойш бичигдсэн. Улсын төсөвтэй зэрэгцэх дүнгээрх гол мөнгөн урсгал явдаг ЭТТ-д Гүйцэтгэх захирал нь ТУЗ-ийн гишүүний давхар статусаар хэт том эрх мэдэл эдэлдэг. Энэ ч утгаар ЭТТ-н Гүйцэтгэх захирлыг ном журмаар нь томилохоос илүүтэйгээр эрх барьж байгаа намд ээлтэй байдлаар тодруулдаг нь тодорхой харагдах болсон юм.
Ер нь "ТӨХК-иудын захирлыг сольж болно. Гэхдээ сонгон шалгаруулалт зарлах учиртай. Нэг улс төрчийн хүнээс Гүйцэтгэх удирдлагыг нь аваад нөгөө улс төрчийн хүнд өгч болохгүй" гэсэн байр суурийг Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй УИХ-ын гишүүд зарчмын хүрээнд илэрхийлсээр буй. Олон нийтийн зүгээс ч тэр улс төрчдийн хүмүүс ТӨХК дээр томилогддог байдалд ихээхэн шүүмжлэлтэй хандсаар байгаа юм.
Н.Цэрэнсамбуугийн талаар УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж "Нүүрсний хулгайн асуудалд хамгийн их нэр холбогдсон нөхөр орж ирсэн байна. Чуулганыг орхиод гарчих даа. Танаас асуулт асуухгүй" хэмээсэн удаа бий.
Тэрбээр Б.Чулуунбаатарын "Моннис майнинг"-ийг 1.2 их наядын тендерт шалгаруулсан гэх асуудалд нэр холбогдож байсан түүхтэй нэгэн юм.
Г.ИТГЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сонгон шалгаруулалт зарлачхаад дүнг нь хэлэхгүй удлаа гэдэг чинь угаасаа л ард түмнийг басамжилж байгаа хэлбэр ЭТТ дээр нэг хүн ингэж зууралдаж байгааг харахаар хэн хэнийхээ талд ажиллаад байгааг ойлгоход амархан
ТӨХК гэдэг чинь хэн нэг даргын хувийн компани биш шүү дээ Сонгон шалгаруулалт явуулна гэж зарлачхаад ард түмэнд тайлбар өгөхгүй байгаа нь ёстой л хууль дүрмээ уландаа гишгэсэн явдал
Шударга сонгон шалгаруулалт явсан бол яагаад дүнг нь ил болгохгүй байна гэдэг асуултад хариу алга Энэ чинь өөрөө хариуцлагагүй байгаагийн тод жишээ шүү дээ
Нүүрсний хулгайн сүүдэр арилаагүй байхад ийм хүнээр удирдуулсаар байх нь ЭТТ-д ч улсын нэр хүндэд ч муу нөлөөтэй гэдгийг томчууд ойлгохгүй байгаа нь харамсалтай
Хэрвээ үнэхээр шударга явсан бол ТУЗ нь гараад ирж дүнгээ танилцуулах ёстой Нууцлаад байх тусам л хүмүүс хардаж сэрдэнэ гэдгийг яагаад ойлгодоггүй юм бол
Монгол төрийн ажил ийм дампуу юм чинь иргэдийн амьдрал уруудах нь ойлгомжтой.сүртэй сонгон шалгаруулалт зарлана тэгээд шалгарсан эсэхээ хэлэхгүй байгаад л байна
Сонгон шалгаруулалт хийгээд ч нэмэргүй дээ, өөрсдийнхөө хүнийг л шалгаруулдаг
Энэ ЭТТ гэдэг чинь ард түмний мөнгө эргэдэг газар байтал нэг хүний тойрон хүрээлэлд баригдаад сонгон шалгаруулалт нь сураггүй алга болдог нь үнэхээр ойлгомжгүй шударга ёс гэж алга болсон юм шиг л санагдаж байна иргэн хүний хувьд дургүй хүрч байна
Ene tserensambuu gedeg hunii ner urgelj l asuudaltai medeenii hajuud yavaad bh yum ard irged bid hulgaich nariig halhaad ogohgui l baih yostoi bizdee songon shalgaruulalt bol zoriud martuulsan ajil shig l haragdaj baina
Bid nar bugd haraad suuj baina toriin kompaniud deer neg l tsarai soligdohgui udaj baina ene bol shudarga yvdal bish tserensambuu uuriiguu hamgaalah gej ordnoor ergeldej yavaa gesen yaria mash ih tarhsan
Нүүрсний мөнгөөр тоглож байсан хүмүүс дахиад л удирдлагад үлдэнэ гэдэг бол аймшиг Энгийн иргэд татвараа төлж байхад дээр нь суугаа хэд нь хоорондоо тохироод сууж байдаг тогтолцоог эвдэх цаг болсон
Ene hunii zamnal hudaldan avaltaas ehelsen geed bodhoor ali hediin l uls torchdiin guiltiin dund yavsan hun bolov uu gej bodogdono ene ch utgaaraa songon shalgaruulaltiig darj bgaa ni sanamsargui bish
Засгийн газар дуугүй байгаад байгаа нь өөрөө их сэжигтэй ЭТТ шиг мөнгө их эргэлддэг газар Гүйцэтгэх захирал нь хэн байх нь нийтэд ил тод байх ёстой атал нам дотроо шийдчихдэг бололтой
Ard tumen bid neg l udaa baahan shuumjilj duugaraad suuldee martsan bolj huvidag ene udaa bol martah yosgui tserensambuu gedeg hunii talaar hed hediin asuudal yrigdaj baisan shuu dee
УИХ дээр хүртэл нүүрсний хэрэгтэй холбогдсон гэж шууд хэлэгдэж байсан хүнийг одоо ингээд хэвээр нь үлдээнэ гэдэг бол шударга ёсны эсрэг ил тод алхам гэж би хувьдаа харж байна
Ene bol neg hunii asuudal bish ene bol buh systemiin asuudal songon shalgaruulalt zarlaad dungiig ni nuuj darna gedeg bol tor uuriiguu doromjilj bgaa hereg
Tserensambuu bol yamar negen mergejliin shildeg menejer bish harin ch toriin mongo ymar zamaar yvdgiig sain meddeg hun gesen setgegdel irged dund ikh baina ene ni sanamsargui bish
Нэг л их төрийн ордноор эргэлдсэн хүн байгаад байдаг яагаад гэдэг нь ойлгомжтой Ард түмний мөнгийг захиран зарцуулах суудлыг алдахгүйн төлөө юу ч хийхээс буцахгүй юм шиг
Bid nar dandaa l ingej huuchin nuhduudee uldeej shine hun oruulahgui bh system d amidraad bval ireedui gej baihgui shuu dee ene bol unen
ЭТТ дээр Гүйцэтгэх захирал нь ТУЗ-д давхар суудаг эрх мэдлийн гаж тогтолцоог болиулахгүй бол ийм асуудал дахин дахин гарна Нэг хүнд хэт их эрх төвлөрөхөөр л завхрал үүсдэг
Ene hunii ner holbogdson tender asuudluud bidnii sanah oidoos arilaagui baihad dahiad l hamgaalaad uldeeh geed bgaa ni unenheer doromjilj bgaa hereg
Иргэд бид мэдээлэлтэй болсон энэ үед өмнөх шигээ дуугүй өнгөрөхгүй Сонгон шалгаруулалтын дүнг нуун дарагдуулж байгаа бол тэр нь өөрөө буруу байгаагийн л шинж
Tor zasag ene asuudald tailbar uguhgui bol irgediin itgel burmusun alga bolno tserensambuu bolon tuuniig hamgaalj bgaa humuus bugd neg zavind suusan gej haraгdaj baina
Tor zasag ene asuudald tailbar uguhgui bol irgediin itgel burmusun alga bolno tserensambuu bolon tuuniig hamgaalj bgaa humuus bugd neg zavind suusan gej haraгdaj baina
Нам дотор тохиролцоод улсын хамгийн том компаниудыг хувааж авдаг байдал хэзээ дуусах юм бэ Энгийн иргэдийн амьдрал хэцүү байхад дээр нь суугаа хэд нь ингэж тоглож болохгүй
Ene bol zuvhun neg zahirliin suudal bish ene bol ard tumnii itgel shudarga esnii shalgalt bolood baina tserensambuu uldeh yum bol bid bugd hohirno
Ard irged bid ali hediin ene toriin kompaniudiin naimaa asuudluudaas zalhaj baina neg hunii nertei holbogdson muuhai yaria duusahgui bgaa ni zov shinj bish
Ene hun ooriigoo mergejliin menejer gej haruulah geed baidag ch ard irged bidend bol ter ih mongo haashaa ursaj baisan ni l chuhal sanagddag
Төрийн өмчит компаниудыг улс төрөөс ангид байлгах тухай яриа дандаа л цаасан дээр үлддэг ЭТТ дээр яг энэ жишээ давтагдаж байгаад үнэхээр дургүй хүрч байна
Bid dandaa l songuuli duushaar umnu ni yariaj baisan shudarga esnee martsan met bolood ene bol hamgiin tom aldaa tserensambuu bol shinj temdeg ni l bolood baina
Ene bol neg udaa ch bish davtagdsan zovlongiin ehel bidnii huuhduudiin ireedui ene mongoos hamaarna gedgiig deer suuj bgaa humuus martsan shig baina
Иргэдийн итгэл гэдэг амархан эвдэрдэг Эргээд сэргээхэд маш хэцүү ЭТТ дээрх энэ маргаан бол итгэлийг дахин нэг удаа хуга цохиж байгаа явдал
Tserensambuu bolon tuuniig hamgaalj bgaa namiin humuus neg l yum nuuj bgaa ni todorhoi esreg togtsoo bhgui bol bid ingej l hohirsoor bh bolno
Улсын төсөвтэй дүйцэх мөнгө эргэлддэг газар ийм хариуцлагагүй байж таарахгүй Сонгон шалгаруулалт бол заавал ил тод байх ёстой зарчим
Ard irged bid Facebook deer l bichij uldeeh bish bodit uil ajillagaa shaardah tsag irsen ene huniig uldeeh ni zovhon namd l ashigtai
Нэг л их намын дотоод асуудал ярьж ард түмний эрх ашгийг хойш тавьдаг энэ байдлыг харахаар үнэхээр итгэл алдарч байна
Ene bol toriin ajliin mergejliin asuudal bish harin yos zui shudarga esnii asuudal tserensambuu bol ter shalgalt deer unasan hun shig sanagddag
ЭТТ бол хэдхэн даргын хоолны сав биш Улсын ирээдүйн нөөц Үүнийг удирдах хүн нь сэжигтэй түүхгүй байх ёстой
Экспорт борлуулалт татвар төлөлт нь нэмэгдээд байгаа юм биш үү. Харин намтаы нэг гар нь захиалгаар бичүүлж буй нь энэ буй за
Энэ этгээд чинь өөрөө сонгон шалгаруулалтад оролцсон бүх хүмүүсийн материалыг өөрийн биеэр хянаж шалгаад үзээд бүх хүмүүсийн 17 нэр дэвшигчийн нэрсийг сошиолд өгч зарлуулсан гэж гадуур ярьж явналээ хариуцлага тооцох ёстой юм бишүү эсрэгээрээ шударга бус явдал болсон гэж хэвлэлийнхэн ярьж байнлээ энэ талаар эргэн мэдээлэх болноо ард түмэндээ нээлттэйгээр
ЭТТ захирлын сонгон шалгаруулалтын дүнг нийт ард түмнээрээ харж хүлээж бна шүү хэрэв энэ цэрэнсамбуу гэгч нөхөр будилуулах будилиантуулах юм бол хэвлэл мэдээлэлд нээлтэй хандана ЗГХЭГ-н Бямбацогт дарга та анхаарлдаа авна гэдэгт итгэж бнашүү