Н.Ганбаа: Галлаж, үнс зөөж, халаагуур залгах шаардлагагүй дулаан алдагдалгүй, яндангүй гэр бүтээсэн
Улаанбаатар хотын утаатай тэмцэж эхлээд нэлээд цаг хугацаа, хөрөнгө мөнгө үрсэн. Энэ жилээс эхлэн нийслэлээс кокс түлшийг нэвтрүүлж, гэр хорооллын агаарын бохирдлыг 45-50 хувиар бууруулна гэж мэдэгдээд буй. Өнгөрсөн жилтэй харьцуулахад агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурсан ч энэ нь хангалттай үр дүн биш.
Харин 2018 оноос эхлэн утаанаас салах боломжит гарц, шийдлийг МУИС-ийн Сэргээгдэх эрчим хүчний лаборатори болон Пассив барилгын хүрээлэн хамтран судалж эхэлсэн байна. Тэд "нийслэлд 100,000 гаруй яндан байгаа цагт утааг бууруулж чадахгүй" хэмээн үзжээ. Тэрчлэн дулаан алдалтыг зогсоож, монгол гэрт пассив технологи нэвтрүүлж "сити гэр" -ийг бүтээсэн байна. Улмаар монгол гэрийг "сити гэр"-ээр солих нь утаанаас салах хамгийн үр дүнтэй арга хэмээн тодорхойлжээ.
Сити гэр нь энгийн гэрээс тав дахин бага эрчим хүч ашигладаг, дулаан алдалтгүй, хөрсний болон агаарын бохирдолгүй. Мөн нарны сэргээгдэх эрчим хүчээр дулаанаа бүрэн шийджээ. Тус гэрийг санаачлан бүтээсэн Пассив барилгын хүрээлэнгийн ерөнхийлөгч Н.Ганбаатай ярилцлаа.
Утаанаас салахын тулд дулаан алдалтаа зогсоох хэрэгтэй

-Нарны сэргээгдэх эрчим хүчээр дулаанаа бүрэн шийдсэн "сити гэр" гэхээр анхаарал татаж байна. Мөн утааг бууруулах хамгийн үр дүнтэй шийдэл гэж байна?
-"Сити гэр" буюу хотод байх шаардлагыг бүрэн хангасан гэр гэсэн үг. Хотод байрлах гэр нь хөрсний болон агаарын бохирдолгүй байх ёстой. Түүнчлэн орон сууц шиг тав тухыг хангах шаардлагатай. Улаанбаатар хотод 100 мянга гаруй айл гэр хороололд монгол гэрт амьдарч байгаа. Хөдөө орон нутагт бол дийлэнх нь гэрт амьдардаг. Бид тэдгээр иргэдийг эрчим хүчинд хэмнэлттэй, утаа гаргахгүй, хөрсөө бохирдуулахгүй ая тухтай амьдруулах конвенцыг 2018 оноос эхлэн судалсан. Тус судалгааг МУИС-ийн Сэргээгдэх эрчим хүчний лаборатори болон Пассив барилгын хүрээлэн хамтран судалгааны ажлыг эхлүүлсэн. Улмаар энэ онд загварын гэрээ амжилттай бүтээж олон нийтэд танилцуулж байна.
-Загварын гэрийнхээ тухай дэлгэрэнгүй яривал?
-Манай загварын гэр нь хүнээс хамааралгүй, галлах, үнсээ зөөх болон халаагуураа залгаж салгах шаардлагагүй. Агаар сэлгэлт, агаарын солилцоонд санаа зовох зүйлгүй. Зардал багатайгаар орон сууцтай ойролцоо тав тухыг мэдрүүлэх ёстой гэсэн технологийн шаардлагын дагуу бүтээгдсэн. Ерөнхийдөө энэ гэрийг бүтээсэн гол зүйл нь пассив барилгын шинж чанар. Пассив барилга гэдэг нь дулаан алдагдал бага, маш өндөр битүүмжлэлтэй барилгыг хэлдэг. Бид нар энэ барилгын технологийг 10 гаруй жил хөгжүүлж ирсэн. Цаашдаа Монголд байгаа бүх барилгыг дулаан алдагдал багатай, пассив барилга болгох зорилготой ажиллаж байгаа.
-Монгол гэрт пассив технологи ашигласнаар ямар үр ашигтай байв. Агаарын бохирдол болон эрчим хүчинд хэмнэлттэй гэж ойлголоо?
-Монгол гэрт пассив технологи ашигласнаар энгийн гэрээс тав дахин бага цахилгаан эрчим хүч хэрэглэдэг болгож чадсан. Үүний нууц нь ердөө л дулаан алдалтаа багасгах байсан. Сити гэр буюу манай загварын гэр нь гэр хорооллыг дахин төлөвлөхөд бэлэн загвар, жишиг болно. Иргэд пассив технологийн талаар мэдээлэл муу байдаг. Ууг нь хамгийн энгийн ойлгомжтой технологи. Нэгдүгээрт дулаан алдалтаа зогсоож, битүүмжилж хураасан дулаанаараа эрчим хүчээ хэмнэх л аргачлал гэсэн үг. Үүн дээр агаар сэлгэх төхөөрөмж тавих, маш сайн цонхтой байх гэсэн цөөн хэдэн үндсэн зарчим бий.
-Монгол гэрт пассив технологи ашигласнаар дулаан алдалтыг зогсоох юм байна. Ингэснээр утаа тодорхой хэмжээгээр буурна гэсэн үг үү?
-Яг тийм. Нийслэлчүүд яаж хурдан утаанаас салах вэ? гэж толгойгоо өвтгөж байна. Эцсийн бүлэгтээ утаа гэдэг бол бидний алдсан дулаан шүү дээ. Бид алдсан дулаанаа нөхөхийн тулд галлаж байгаа. Хэдий их дулаан алдана түүний хэрээр гал түлж утаа гаргана гэсэн үг. Тиймээс утаанаас салахын тулд хамгийн эхлээд дулаан алдалдаа зогсоох шаардлагатай. Монгол гэрийн дулаан алдаж буй бүх горимуудыг тооцож үзээд түүнийг зогсоохын тулд шинжлэх ухаанч тооцоон дээр суурилсан аргачлалаар манай "сити гэр" бүтсэн. Товчхондоо гэвэл айлуудын гал түлэх тоо хэдий хэмжээний цөөрнө тэр чинээгээр утаа багсаж таарна. Нүүрстэй өрсөлдөхүйц үнэтэй ямар нэгэн халаалтын элемент гарч ирж байж утааг бууруулна. Тиймээс бид алдаж буй дулаанаа тодорхой хэмжээгээр багасгаад ирэхээр сэргээгдэх эрчим хүч нэмэгдэнэ шүү дээ.
Бид 365 хоног тасралтгүй яндангаараа дулаанаа алдаж байна
-Иргэд пассив технологиор гэрээ дулаалах бүрэн боломж бий юу. Нарны панель ашиглаж дулаанаа шийдэх юм байна. Энэ нь том зургаан ханатай гэрүүдэд хэр үр дүнтэй вэ?
-Одоогоор манайд монгол гэрийн стандарт гэж байхгүй. Хана, унины тоо гэх мэт зүйлс бий ч стандарт тогтоох боломжгүй. Бид монгол гэрийн стандартыг халаалтын чадлаар нь хязгаарлая гэж байгаа. Тухайн гэр нийт 30 м2 хэмжээтэй байлаа гэхэд 50 киловаттаар бүрэн халаах боломжтой. Тэгэхээр 1м2 талбайг 1.5 киловаттаар өвлийн -30 хэмийн хүйтэнд бүрэн халаах боломжтой гэсэн үг. Үүнийг бид стандартчилах шаардлага үүсээд байгаа. Хэрэв тэгж чадахгүй бол гэр дулааны мангас болчхоод байна. Дотор нь 10 киловаттын зуух тавиад үргэлж галлагаатай байхгүй бол богино хугацаанд дулаанаа алдаад хөлдчихдөг. Тиймээс энэ гэрийг сити гэрээр солих шаардлага бий болоод байгаа. Сити гэр маань нарны панель буюу нарны цахилгаан үүсвэрээр дулаанаа бүрэн шийдэх боломжтой. Сити гэр 1.5 килловатаар бүрэн халж байхад нарны панель маань 7 киловатын эрчим хүчийг гаргана. Тэгэхээр илүүдэл эрчим хүчээ хуримтлуулж орой оргил ачааллын үед цахилгааны хэрэглээндээ хэрэглэж болно. Пассив барилгын технологи бол гайхалтай сансрын технологи огт биш. Дулаан алдагдлаа зогсоож, өдөрт илүү эрчим хүчээ хадгалж шөнөдөө ашиглах л зарчим.
-Байшин дээр хэрэглэж болох уу?
-Байшин дээр ч мөн ижил болно. Нарийн тооцоо судалгаагаа хийгээд дулаан алдагдлаа зогсооход энгийн байшингаас 5-10 дахин бага эрчим хүч хэмнэх байшин бий болдог. Пассив гэр, байшинг борлуулж, түүнээсээ ашиг олох гэж буй нь бидний зорилго огт биш. Иргэдэд пассив технологийг нээлттэй танилцуулж, утаанаас салах, эрчим хүчээ хэмнэх ийм арга технологи бий шүү гэдгийг ойлгуулахыг л зорьсон.
-Монгол гэр дулааны мангас болсон гэж та ярьсан. Хаагуураа дулаанаа алддаг юм бэ?
-Улаанбаатар хотод байгаа 100 мянга гаруй гэр ихэвчлэн буйрнаасаа дулаанаа алддаг. Иргэд хөрс рүүгээ дулаан алддаггүй гэсэн ойлголттой байдаг. Өвөл болохоор монгол гэрийн цементэн болон шороон шал хөлддөг. Хөлдүү хөрс гэдэг нь мөсөн дээр сууж буйтай ижил. Бид мөсөн дээр суучихаад хичнээн галаа өрдөөд амжилтанд хүрэхгүй. Дөнгөж хайлуулах төдий л болно. Хэрэв нэг өдөр гал түлэхгүй орхих юм бол тас хөлдөх горим явна. Сити гэр хөрснөөсөө дулаанаа тусгаарласан учраас хөрс рүүгээ дулаанаа алдахгүй. Хөрснөөсөө дулаанаа тусгаарласнаар ашигладаг эрчим хүчээ 50 хүртэл хувиар хэмнэх бүрэн боломж бий.
-Яндангаасаа дулаан алддаг гэж уншсан юм байна?
-Гэр яндангаараа асар их дулаанаа алддаг. Яндангийн үүрэг бол дутуу шатсан хортой хийг гадагшлуулах. Ингэхдээ хортой, хоргүй гэрийн халсан бүх агаарыг сорно. Бид гэрийнхээ голд дулаан гадагшуулагч тавчихаад галаа түлээд байдаг. Гал түлэхээ зогсоогоод хэсэг хугацааны дараа эргээд л хүйтэн болдог. Яндангаа хаавал угаартах эрсдэлд орно. Тиймээс яндангаа бөглөх боломжгүй болчихоор бид 365 хоног тасралтгүй дулаанаа гадагш алдаж байна гэсэн үг. Тэгэхээр яндангаа буулгах нь хамгийн чухал ажил болж байна. Яндантайгаа байгаад л байвал үр ашиггүй дулаан алдсаар л байх болно. Дулаан алдагдлаа бууруулахын тулд яндангаа буулгах хэрэгтэй.
Нүүрсэнд өгдөг мөнгөөрөө гэрээ дулаалах нь хамгийн ухаалаг шийдэл

-Бага түлш түлбэл утаа бага гарна гэсэн ойлголт иргэдийн дунд байдаг?
-Их түлэх, баг түлэх нь ямарч ялгаагүй. Гал ноцоолтын үед гардаг угаар ямар ч сайжруулсан түлш, киокс түлшнээс гарна. Үүнийг бид олон жилийн туршлагаас хангалттай харсан. Модоо асаагаад нүүрс цог авах 30 минут орчмын хугацаанд гардаг утааг бид нар зогсоох ямар ч арга байхгүй. Галаа бага түлсэн ч Улаанбаатарын утаа хэвээрээ байна. Бид хоёрын хооронд гэрийн хаалга, хаяа дулаалсан болоод утаа бууруулна гэж олон жил явсан. Харамсалтай нь утаа хэвээрээ байгаа. Яагаад гэвэл яндантай, гал түлж л байгаа тохиолдолд утааг 5-10 хувиар ч бууруулж чадахгүй. Энэ нь физикийн хуулиар нотлогдсон. Бид олон жил утаа бууруулах нэрийдлээр өөрсдийгөө хуурч ирсэн. Ямар ч сайн түлш түлдэг, мундаг зуухтай айл өглөө галлахад хар утаа гарна. Энэ бол бодит байдал. Гэхдээ 30 орчим минутын дараа нүүрс маань цог аваад ирэхээр утаа гарах нь багасдаг. Энэ нь утаанаас салах шийдэл огт биш.
-Тэгэхээр яах ёстой вэ?
-Яндангаа буулгая л гэж байгаа. Түүний оронд 5 киловаттын халаагуур тавих сонголт руу орлоо гэж бодоход цахилгаан эрчим хүч дийлэхгүй. Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний нөөц хаана нь ч хүрэхгүй. Дээрээс нь цахилгаанаар гэрээ халаах нь өртөг өндөртэй. Бидний өнөөдрийн амьдралд боломжгүй зүйл. Тиймээс нүүрсэнд өгдөг мөнгөө хэмнэж байгаад сити гэрийн нөхцөлөөр дулаалах нь хамгийн ухаалаг шийдэл. Сити гэр Улаанбаатар хотын эрчим хүчний оргил ачаалалд оролцохгүй байхаар загварчлагдсан. Нарнаас авсан эрчим хүчээ хадгална. Мөн шөнийн илүүдэл эрчим хүчнээс бага зэргийг хуримтлуулах боломжтой.
-Гэрээ дулаалах нь хамгийн зөв сонголт юм байна. Өртөг мөнгөний хувьд ямар байдаг вэ?
-Нэг гэрийг энэ зарчмаар дулаалахад 5.5 сая төгрөгийн зардал гарна. Иргэд энэ мөнгөөр нэг жил хэрэглэх нүүрс худалдаж авдаг шүү дээ. Тиймээс сити гэр лүүгээ хөрөнгө оруулалт хийснээр утаа, хөрсний бохирдлоос салж чадна. Сити гэрт агаар сэлгэлтийн систем, ариун цэврийн өрөө, автомат тооно гэх мэт орон сууцанд байх бүх юм бий. Жишиг гэр маань нийт 30 м2, нэг м2 үнэ нэг сая төгрөгөөр бүтдэг. Цахилгааны ямар ч зардал гарахгүй. Өдрийн цагаар нарны эрчим хүчээр хангагдана. Шөнө нь өдөр хураасан эрчим хүчээ ашиглана. Залуу гэр бүл худалдан авах боломжтой гэсэн үг. Төр засаг маань үр дүн багатай зүйлд хөрөнгө мөнгө гаргаж байхаар бодит тооцоо судалгаатай батлагдсан төсөлд хөрөнгө оруулбал утаанаас богино хугацаанд салж чадна.



















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай залуучууд мундаг шүү. Маш сайхан санаачлага байна. Баярлалаа. Монгол гэрийг орлох орон сууц дэлхий дээр байхгүй. энэ бол хүйтэн бүсийн Монгол орны нүүдлийн мал аж ахуйд олон зуунаар шалгарсан орон сууц. буулшаж, бахиад амар, нүүж суухад хөнгөн өвөл дулаан, зунд сэрүүн агаарын солилцоо 100% гээд л явж өгнө дөө. Сүүлийн жилүүдэд нийлэг материалаар гэрийн бүрээс хийх болсоноор дулаан хадгалалт сайжирсан.
Гэрт амьдарч бгаа иргэд ядуу бгаа учир ямарч сайхан технилоги байгаад ашиглаж чадахгүй байна
Тодорхой хэсэгчлэн яриач панэль, пассив гэж яриад удаж байна. Шал дээвэр хана, хаалга агаар сэлгэх цонх гээд ямар матириал хэрэглэх хэмжээ зузаан гэээ...бас нэг ээлжит шоу
Ганбаа сда тэгээд бүрэн дүүрэн ярихгүй дандаа л нэг дутуу дулимаг чихэр долоолгосон юм ярьж явахын, наад зарчмуудыг чинь бүгд л ойлгож байгаа шд. Яг бодит шийдлийг нь тодорхой хэл л дээ. Яг ийм материалаар яг ийм хийцээр, ингэж хэдэн см дулаалаад, дулаалгаа хийхдээ ийм ийм материалыг ингэж ашиглаад гээд деталь юмаа хэлж өгдөггүй янзын сда шүү.
Байшин байвал дээр дээ.
Уг нь пассив байшингийн санаа их зүгээр. Байдаг, Монголд хувийн болон хувьсгалын газрууд хийдэг гээд гарч байсан.
Ёоё юу ч ойлгосонгүй
Oilgosongui
Пассив байшин гэж ямар ч халаагуур шаардахгүйгээр зөв дулаалж юу ч нэвтрэхгүй байдлаар хийсэн байшинг хэлдэг.
Юу ч нэвтрэхгүйгээр гэр байшингаа хийж чадвал гадагшаа дулаан гарахгүй бас орохгүй гэсэн үг. Тиймээс агааржуулагч хэрэгтэй байдаг. Зундаа сэрүүн, өвөлдөө дулаан гэх үү дээ ер нь 4 улиралд нэг хэвийн хэмд байлгаж болно.
Ямар нуршуу ярьдаг юм бэ. Товч тодорхой мэдээллүүд зүгээр юм даа
Санаа бол мундаг.Хүнд хэрэгтэй зүйл бол :Жишээ нь 4 ханатай гэрт ийм матэриал ,ийм хэмжээтэй ,шаланд, дээвэрт,хананд ,хаалганд ,тоононд гэх мэт бас матэриалын үнэ ийм ,суулгуулах үнэ ийм ,нийт үнэ ийм гэх нь бас холбогдох утас хэдээс хэдэн цагийн хооронд холбогдоно уу гэх нь хэрэгтэй. Мэдээллээ,сурталчилгаагаа хороонд өгч хийлгэвэл зардалгүй байж болохоор .АМЖИЛТ!,бүгдээрээ нийлж хөгжицгөөe!
Унгас алдвал шууд үхнэ дээ
үндсэн санаа маш зөв гэхдээ хүмүүс яагаад гэрт амьдарч байна вэ гэвэл үнэ хамгийн гол н хямдад байгаа юм тэрнээс 30 саяа төгрөгөөр 30 байтугаа м2 байшин барина шүү дээ гол н тэр мөнгө н байхгүйд байна төр өгдөг бол бүгд л бариад утааны асуудал шийдэгдэнэ
Naad gereee hurdan ailuudad ogoochee
гэр маань нийт 30 м2, нэг м2 үнэ нэг сая төгрөгөөр бүтнэ гэнэ. Дээр нь ашгаа нэмбэл 30 саяас их болно. Хүмүүс ийм мөнгөтэй бол байрны урьдчилгаанд өгөхийг эмэлзэх байх.