"ДТҮ" ТӨХК энэ онд ₮58 тэрбумын ашигтай ажиллаж, ажилчдынхаа дундаж цалинг ₮5 саяд хүргэжээ
1500 хүний амьжиргааг залгуулдаг "Дарханы төмөрлөгийг үйлдвэр" ТӨХК-ийн 2025 онд ₮577 тэрбумын орлого бүрдүүлжээ. Үүнээс ₮58 тэрбум нь цэвэр ашиг. Түүнчлэн Улсын төсөвт 143.5 тэрбумыг төвлөрүүлсэн байна. Энэ нь сүүлийн 10 жилд байгаагүй үзүүлэлт.
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн сүүлийн 12 жилийн нийт орлого болон Улсын төсөвт төвлөрүүлсэн өртгийг харуулсан инфографик
“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК нь хаягдал төмрийг дахин хайлуулж, ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи дээр үндэслэгдэн байгуулагдсан Монгол Улсын металлургийн салбарын анхдагч болоод хамгийн том ган үйлдвэрлэгч юм. Үндсэн үйл ажиллагаа нь,
- Гангийн үйлдвэр
- Төмөртолгойн уурхай
- Төмөртэйн уурхай
Тус үйлдвэрийг 2014-2022 онд хувийн хэвшил буюу QSC ХХК менежментийн удирдлагаар ажиллаж байсан бөгөөд, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны Концессын гэрээг цуцлах 148 дугаар тогтоолоор “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн удирдлага болон өмчийн эрхийг 2022 оны 04 дүгээр сараас эхлэн төрийн мэдэлд шилжүүлсэн байдаг. Одоогоор уг үйлдвэрийг Б.Чагнаадорж удирдаж байна.
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" дээр дурдсанчлан байнгын ашиг өндөр, Улсын төсөвт хөрөнгө бүрдүүлдэг байсангүй. Тоон мэдээллээс нягталж үзвэл цэвэр ашиг нь хасах руугаа зааж, алдагдалтай ажиллаж байсан үеүд ч бий. Тухайлбал, 2015-2018 он хүртэл цэвэр ашиггүй 3.5-23.1 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байж. Харин 2019 оноос цэвэр ашгийн түвшин нэмэгдэж, сүүлийн гурван жилийн хугацаанд 40-58 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна.

Ийн ашигтай байгаа нь дээр дурдсан гурван үндсэн чиглэлийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилсний үр дүн. Мөн үйлдвэр, уурхайн ажилчдын хөдөлмөр.
Зургийг: Г.Золбоо, Байршил: Дархан-Уул аймаг, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"
Гэвч 2022 онд Төр өөрийн мэдэлдээ авахаас урьд үйлдвэрийн ажилчид багагүй бэрхшээлийг туулжээ. Цалин хангамж хүрэлцээ муу, үйлдвэр боломжит хүчин чадлаараа ажиллахгүй байсан учир хоёр уурхайд дайчлагдаж байсан тухайгаа бидэнтэй хуваалцсан юм.
#1| Үйлдвэрийн ажилчид: 2022 оноос төр мэдэлдээ авснаар үйлдвэрлэл тасралтгүй үргэлжилж, цалин хангамж сайжирсан. Дундаж цалин 5 сая төгрөг болсон
Цувимал үйлдвэрлэх цехийн Гангийн үйлдвэрийн мастер Ж.Одгэрэл:
2022 оны дөрвөн сараас удирдлагаа Төр өөрөө авснаар үйлдвэрлэл зогсоогүй. Сар бүр үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө гаргаад явж байгаа. Мөн ажилчдын цалин 70-80 хувь өссөн, сайхан л байна. Хүнд үйлдвэрт ажиллана гэдэг хэн бүрийн хийх зүйл биш. Цалин ч түүнтэй дүйцэхгүй бол хүн хүч дутагдах нь мэдээжийн хэрэг. Иймд цалин харьцангуй өссөн учир хүмүүсийн ажлаас гарах байдал ч буурсан. Өмнө нь цалин хангамж муу, үйлдвэрийн ажилчид зогсолтод орсноор уурхайд дайчлагдаж байсан удаа байсан. Мөн цалин нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг тасралтгүй үргэлжлүүлэх хүрээнд ажилчид суулт хүртэл зарлаж байсан билээ.
Техник засвар механикийн хэлтсийн ахлах инженер Э.Анхбаяр:
Хувийн хэвшлийнхэн удирдлагыг гартаа авч байх үедээ худалдан авах ажиллагааны хувьд гол ялгаа нь харагдаж байсан. Учир нь тэд тендерээр техник, тоноглолоо авдаггүй шууд худалдан авалтаар нийлүүлдэг байсан юм л даа. Ингэхдээ хуучин муу техникийн сайн засварлаад шинийг худалдан авахуйц үнээр нийлүүлчихдэг байсан юм. Автомашинууд л гэхэд дийлэнхдээ хуучин муу машиныг супер засварлаад л өгдөг байсан гэсэн үг. 2022 оны хавраас төр өөрийн мэдэлдээ авснаар Төрийн худалдан авах ажиллагаагаар шалгуулж байж, техникүүдээ авдаг болсон. Тухайлан хэлбэл тухайн цагаас хойш 35 шинэ техникийг аваад байна. Мөн цалин ч амьжиргааны түвшинд хүрч, дундаж цалин 5 сая төгрөгт хүрсэн.
#3| Уурхайн ажилчид: Төр удирдлагаа гартаа авсан гурван жилд олборлолт жигд түвшинд хүрч, сайн ашигтай ажиллаж байгаа. Мөн цалин харьцангуй сайн болсон учир хүмүүсийн ажлын бүтээмж ч сайжирсан
Зургийг Г.Золбоо, Байршил: Төмөртэйн уурхай /Сэлэнгэ аймгийн Хүдэр сум/
Төмөртэйн уурхайн ажилчид: Төр удирдлагаа гартаа авсан гурван жилд олборлолт жигд түвшинд хүрч, сайн ашигтай ажиллаж байгаа. Мөн цалин харьцангуй сайн болсон учир хүмүүсийн ажлын бүтээмж ч сайжирсан. Өмнө нь уурхайн ажилчид 800,000-1,500,000 төгрөгийн цалин авдаг байсан бол өдгөө дундаж цалин 5 сая болж нэмэгдсэн.
#4|Үйлдвэрчний эвлэлийн дарга: Төр сайн менежер болохоо харуулж, ажилчдын ажиллах орчин болон цалингийн байдлыг сайжруулсан

Үйлдвэрчний эвлэлийн дарга: 15 дахь жилдээ Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга хийж байна. 2013 оны төгсгөлд манай үйлдвэр 6 тэрбумын ашигтай ажилласан. Нэг үгээр хэлбэл 13 дахь цалингаа авч, ашигтай, жигд ажиллаж байсан. QSC компани удирдаж эхлэхээс өмнө шүү дээ. Гэтэл 2015 оны сүүлээр Төмөртолгойн уурхайн ажил тодорхойгүй хугацаагаар зогссон. Хамгийн харамсалтай нь ажилчдыг сул зогсолтод оруулсан. Хөдөлмөрийн хуулиараа тухайн сул зогсолтын олговрыг олгох ёстой байсан ч зөрчсөн. Мөн хамтын гэрээний үүргээ ч биелүүлээгүй. Иймд хөдөлмөрийн хамтын маргааныг манай хорооноос гаргасан. Эхлээд ТУЗ-ийн гишүүдэд, дараа нь Захиргааны албан тушаалтнуудад гаргасан. Ингээд л 2016 оны нэг сараас эхлэн манай уурхайн ажил уруудсан гэж хэлж болно.
Маш ноцтой нь сул зогсолтын нөхөн олговрыг өөрийн хүсэлтээр авахгүй гэсэн бичигт ажилчдын гарын үсгийг хүчээр зуруулсан. Ажил зогссон байсан учир би ажилчидтайгаа ч уулзаж чадахгүйд хүрч байлаа. Орон нутгийн хоёр телевизээр хэвлэлийн бага хурал хийх гэсэн ч гаргаагүй, хорио тавьчихсан. Улмаар аймгийн Үйлдвэрчний эвлэлтэй нэгдэж нэг өрөөнд ажилчидтайгаа уулзаж, хүчээр гарын үсэг зуруулсан болохыг мэдсэн гэсэн үг. Тухайн үедээ 290 хүний өргөдлийг тэгж хүлээн авч хуулийн дагуу тэмцэл хөдөлгөөнөө тасралтгүй явуулсан, бүх шатанд. Ерөнхийдөө 6-8 сарын хугацааг зарцуулсны эцэст сул зогсолтын нөхөн олговрын НДШ-ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бөглүүлсэн. Гэсэн ч ямар нэгэн шалтаг гарган НДШ-ийг төлөхгүй байх, цалингаа тавихгүй байсан. Улмаар зээлд хамрагдах, гадаадын визэнд орох эрх хүртэл хязгаарлагдаж байв. 1200 ажилчны амьдрал, тэдний гэр бүлийнхний байдал маш хүнд болсон.
Анх тэд үйл ажиллагаагаа эхэлж байхдаа үйлдвэрийн ажилчдын цалинг 2.5 сая төгрөгт хүргэнэ, амьжиргааны түвшинг дээшлүүлнэ, үйлдвэрлэлийг өсгөнө гэж хэлж байсан. Тухайн үедээ 800,000-1,200,0000 төгрөгийн цалинтай хүмүүст энэ сайхан мэдээ болж байсан ч үнэн хэрэгтээ нэг нь биелээгүй. Үйлдвэрлэл муудсантай холбоотойгоор цалингаа бүрэн бүтэн тавьж чадахаа байсан шүү дээ, тэр цаг үед. Гэтэл захиргаа удирдлагын хэлтэст ажиллаж байсан нэгэн дарга манай байгууллагад долоо хоног ч ажиллаагүй хэр нь цалингаа бүтнээр буюу 4.2 сая төгрөгийн цалин авдаг байсан баримт бий. Тухайн цаг хугацааг багцлаад хэлбэл Монгол улсдаа хоёрт эрэмбэлэгддэг хүнд үйлдвэрээ хүдэр зөөдөг л газар болгочихсон.
2016 оны дөрвөн сард үйлдвэрлэл ажиллаж эхэлсэн. Гэсэн ч хэд хэдэн удаа үйл ажиллагаа доголдож, хоёр уурхайн ажилчид тогтворгүйтсэн. Олон жил үйлдвэртээ ажилласан хүмүүсийн хувьд үйлдвэрээ орхиж явах боломжгүй байсан учир тэсэж хоцорсон гэж хэлж болно.
2022 оны дөрвөн сар. Төр удирдлагаа авахын өмнө үйлдвэрлэл зогсчихсон байсан л даа. Мөн хоёр уурхай ч тогтворгүй байсан. Ажилчид хоолны газарт хүртэл өртэй байв. Төр удирдлагаа авч буйтай холбоотой үйлдвэрлэлийг тасралтгүй явуулах тал дээр бид санал хүсэлтээ өгч байсан.
























АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр тэр Дэлгэрсайхан гэгчээс төмрийн ордоо авч болдоггүй юм бол уу? Дэлгэрсайхан олон жил урагшаа төмрийн баяжмал зөөсөн, одоо ханаж цадах байлгүй дээ!
Ulsad mongo tovluruulj baigaa geheer neg l hoorhii humuusiin hodolmoriig harin ch zuv zohion baiguulj baigaag haruulj baina gej bodoj baina ur duntei ajil gej ene baih
Ene toonuud hudlaa bish bol ulsiin tom uildveriig zov menjeer udirdval ashig gargaj bolno gedgiig haruulsan jishee l baina daa
Сайн бн. Хүзүүгүй хулгайч үнэгүйдүүлж авч зохиомлоор ашиггүй ажиллуулж байсан
Энэ үйлдвэрийг олон жил дагаж харж ирсэн хүний хувьд тоо баримт нь гайхалтай санагдаж байна төрд очсоноос хойш ажил жигдэрч цалин нэмэгдсэн нь хүмүүсийн амьдралд шууд мэдрэгдэж байгаа нь хамгийн чухал юм байна шүү
Ene uildveriig olon jil dagaj harsan hunii huvid ajil ni odoo l neg togtvortoi bolson yum shig sanagdaad baina urid ni tsalin geed l asuudal ih yarigdaj baisan daa hunii amidral shuu dee
Ашигтай ажиллаж улсад мөнгө төвлөрүүлж байна гэдэг чинь цаанаа ажилчид тайван байна гэсэн үг гэж би ойлгодог өмнө нь ямар байсныг Дарханд амьдардаг хүмүүс бол сайн мэднэ
Qsc ued yu bolsoniig odoo bodohod ih l asuudaltai yum yaridag baisan odoo bol iluu todorhoi shudarga sanagdaj baina gehdee bvgd l tsag hugatsaa haruulna
Shunaliin tulamnuud ene uildveriig huvidaa avahaar hichneen hudlaa gutegvee. Ulsad baisan buh uildveriig ulsdaa butcaaj avah heregtei
Sain chadvarlag, bag hamt olon, zow chigluulj ajillasnii ue dun garchee. Ajillaj baigaa buh hunii oroltsoo mash chuhal, tuun dotor zow manage hiij bgaa udirdlagiin bagtai salshgui holbootoi ni damjiggui.