УРЛАГ

“Тоонот”-ынхон цомгийн баяраа тэмдэглэнэ

“Тоонот” студи 2018 оноос шинэ, залуу уран бүтээлчдээр багаа бүрдүүлж, сонирхолтой уран бүтээлүүд хүргэж буй. Тус студи хөгжмийн найруулагч, дууны инженер Э.Дэлгэрмөрөн, продюсер, реппер Desant буюу Г.Батболд, дуучин Jason (Б.Баяржавхлан), реппер OZ-trip (Э.Золбоо), Bilgang (Э.Билгүүн) нарын бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээл туурвиж байна.

Тус студиэр овоглож буй уран бүтээлчид хамтарсан “Toonot volume 1” нэртэй цомог гаргаснаа өнгөрсөн оны зургадугаар сард танилцуулсан. Тэгвэл тэд үргэлжлүүлэн “Toonot volume 2” цомгоо гаргажээ.

Цомогт тус студийн уран бүтээлчдээс гадна реппер B.A.T, дуучин Б.Маралжингоо, регги дуучин Ratabuzz нартай хамтарсан сонирхолтой дуунууд багтжээ. “Тоонот”-ынхон цомгийн баяраа энэ сарын 24-нд буюу ирэх баасан гарагт “iloft” клубт тэмдэглэх гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button