Нийгмийн

"Тавантолгой түлш" ХХК-ийн лабораторийг магадлан итгэмжиллээ

"Тавантолгой түлш" компани бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг баталгаажуулах зорилгоор өөрийн дэргэдэх химийн шинжилгээ, туршилтын лабораторийг MNS ISO/IEC 17025:2018 стандартаар магадлан итгэмжлүүллээ.

Энэ нь лабораторийн чадавх, менежментийн тогтолцоо, баримтжуулалт болон шинжилгээний чанар стандартын шаардлагад бүрэн нийцэж буйг баталгаажуулж байгаа юм.Лаборатори итгэмжлэл авснаар өмнө нь гадаад, дотоодын хөндлөнгийн лабораториудад долоо хоногт 2-3 удаа хийлгэдэг байсан техникийн болон элементийн шинжилгээг дотооддоо өдөр тутам хийх боломжтой болж үйлдвэрлэлийн технологийн хяналт, туршилт, сайжруулалтын ажлыг тогтвортой хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм.

Ашиглалтад орсноос хойш лаборатори нь 3,000 орчим дээжид шинжилгээ хийж, хөндлөнгийн лаборатори болон итгэмжлэгдсэн лабораторийн үр дүнг харьцуулан ажилласнаар бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулах суурийг бүрдүүлжээ.

MNS ISO/IEC 17025:2018 стандартаар итгэмжлэгдсэнээр тус лаборатори нь цаашид иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн дээжид чийг, үнслэг, дэгдэмхий бодис, илчлэг, бат бөх чанар, хүхрийн хэмжээ, нягт зэрэг хатуу түлшний техникийн шинжилгээг хийх, үр дүнг дотоод болон олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх баримт бичгийн хэмжээнд баталгаажуулах эрх зүйн үндэстэй болж байна.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button