НИЙГЭМНийгэм мэдээ

Тавантолгой түлш ХХК: Халаалт зогсох хүртэл түлш борлуулагдана

Тавантолгой түлш ХХК дүүрэг, хороодын түлшний нийлүүлэлтийг тавдугаар сарын 15-ийг хүртэл өгдөг гэдгээ мэдээллээ.

Сүүлийн хэд хоногийн цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч иргэдийн зүгээс түлш худалдан авах нь нэмэгдээд байна. Зарим дүүргийн иргэдийн зүгээс, "Цаг агаар дулаарсан гэж үзэж, ихэнх борлуулалтын цэгүүд хаалгаа барьсан. Эсвэл нүүрс дууссан гэж байна. Хүйтний эрч сулрахгүй байх төлөвтэй энэ үед нүүрс хайх асуудал тулгараад байна" гэжээ.

Иймд бид нүүр борлуулалт тасалдсан эсэх асуудлаар "Тавантолгой түлш ХХК"-аас тодруулан асуухад,

"Манай байгууллагын зүгээс тавдугаар сарын 15-ийг хүртэл нүүрсээ борлуулдаг. Нийтийн дулаан дамжуулах, зогсох үетэй адил явагддаг. Тийм ч учраас нүүрсний борлуулалтыг зогсоосон асуудал байхгүй. Харин борлуулалтын тал дээр хамтарч ажилладаг хувь хүмүүс, нүүрс борлуулдаг цэгүүд өөрсдийн шийдвэрээр борлуулалтаа зогсоож болно" гэх тайлбарыг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 30, 2025 22:43

Энэ түлшээ сайжруулаад өрж болдог ширхэгээр авч болдог болгомоор юм. Нил хар тортог, өрх толгойлсон унаа машингүй эмэгтэй хүнд авч явах үнэхээр хэцүү. Эрэгтэй хүн ч байсан унаа машингүй бол хэцүү, уут нь нил хар нунтаг нүүрс үүрээд явна гэхээр хамаг хувцас завааруулна дээр нь маш хүнд.

Холбоотой мэдээ

Back to top button