Гадаад мэдээДЭЛХИЙ

Европын холбоо ОХУ-ын царцаасан хөрөнгийг Украины төлөө ашиглах талаар хэлэлцэж байна

Европын холбооны удирдагчид пүрэв гарагт /2025.12.18/ ОХУ-ын царцаасан хөрөнгийг Украиныг дэмжихэд ашиглах талаар хэлэлцэж эхэлжээ. Царцаасан хөрөнгөний ихэнх нь Бельги улс эзэмшиж байгаа юм. Тус хөрөнгийг ашиглаж Украинд хүүгүй зээл олгохыг Бельги хүчтэй эсэргүүцдэг. Өчигдөр эхэлсэн энэхүү хэлэлцээ нь Бельгийг ятган сэнхрүүлж, санаа зовж буй орнуудыг тайвшруулах зорилготой.

Удирдагчид хэлэлцээнд зориулж нэгэн бичиг бэлджээ. Тус баримт бичиг дээр санал нийлбэл Бельги болон бусад орнуудыг Москва шүүхэд өгч, нөхөн төлбөр нэхэмжилсэн тохиолдолд хязгааргүй баталгаа олгоно. Мөн ОХУ хөрөнгийг нь хураан авч магадгүй Европын холбооны орнуудад ижил баталгаа олгох саналыг бичигт тусгаж өгсөн байна.

Польшийн Ерөнхий сайд Доналд Таск “Өнөөдөр мөнгө зарцуулах уу эсвэл маргааш цус урсгах уу гэсэн энгийн сонголт дээр бид тулж ирээд байна. Европын бүх удирдагчид одоо арга хэмжээ авах ёстой” гэжээ.

Европын холбоо ОХУ-ыг аюулгүй байдалд нь заналхийлдэг гэж үздэг учир Украиныг дэмжиж санхүүжүүлэх сонирхолтой. Европын холбооны улсуудын гадаад өр өндөр хэмжээнд хүрсэн тул ОХУ-ын Төв банкны царцаасан хөрөнгийг ашиглан зээл олгох саналыг Европын комисс дэвшүүлсэн юм.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button