“TikTok” АНУ дахь бизнесээ зарах тохиролцоонд хүрлээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нэгдүгээр сард ажлаа хүлээн авснаас хойш “TikTok”-ийн АНУ дахь бизнесийг Америк компаниуд худалдан авахыг дэмжсээр ирсэн. Тэгвэл “TikTok”-ийн гүйцэтгэх захирал Шоу Чу пүрэв гарагт /2025.12.18/ мэдэгдэхдээ америк хөрөнгө оруулагчдад АНУ дахь бизнесээ худалдах тохиролцоонд хүрсэн гэжээ. Тодруулбал “Oracle”, “Silver Lake”, “MGX” хамтарч шинэ “TikTok”-ийн компани үүсгэх юм. Ингэснээр “TikTok” АНУ-д үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжтой болно.
Талууд хэлэлцээг нэгдүгээр сарын 22 гэхэд эцэслэн батлахаар төлөвлөж байгаа юм. Гүйцэтгэх захирал Шоу Чу ажилчдадаа тэмдэглэл бичихдээ “Энэ боломжийг ашиглан тасралтгүй, тууштай ажиллаж ирсэн та бүхэндээ талархал илэрхийлье. Та бүхний хичээл зүтгэлийн үр дүнд бид хамгийн дээд түвшинд үйл ажиллагаа явуулж, “TikTok” АНУ болон дэлхий даяар өсөн хөгжиж байна. Эдгээр хэлэлцээрүүд явагдаж байгаа үед бид хэрэглэгч, бүтээгч, бизнес эрхлэгчдэд анхаарал хандуулж ирсэн шиг ээ тууштай ажиллах хэрэгтэй” гэжээ.
Эх сурвалж: CNN








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.