Улс төрийн мэдээ

Аж ахуй нэгжүүдэд хүнд байгааг татварын орлого 835 тэрбумаар буурснаас харж болно

Улсын төсвийн голлох орлогыг татварын орлого бүрдүүлдэг. Жил бүр давуулан биелүүлдэг татварын орлого энэ жил өмнөх оны мөн үеийнхээс дутах болов.

Улмаар төсвөө даруй бүрдүүлж, энэ оны төсвийг гүйцээх үүрэг даалгаварыг Ерөнхий сайд Г.Занданшатар Татварын ерөнхий газар ажиллах үеэрээ үүрэгдсэн. Гэсэн ч татвараа төлөх боломжгүй, санхүү нь хүндэрсэн аж ахуй нэгжүүдийн дансыг хаах замаар татварын бүрдүүлэлтээ хийж эхлээд буй юм.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харвал, улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 27.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 171.5 тэрбум төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 25.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 471.9 (1.8%) тэрбум төгрөгөөр тус тус буурчээ.

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2025 оны эхний 11 сард 27.4 их наяд төгрөгт хүрч,тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан.

Аж ахуй нэгжүүдийн нуруун дээр оны төгсгөл гэхэд татварын орлогыг бүрдүүлж дуусгах томоохон ачаа ирэв. Гэтэл бодит байдал дээр жил бүр өсөж байгаа инфляц, бодлогын хүүгийн өсөлтийг дагаад аж ахуй нэгжүүдэд үйл ажиллагаагаа хэвийн явуулж, цалингаа цагтаа тавих нь хүртэл сорилт болсоор байна.

Ийм нөхцөл үүчсхээд байгаагийн бодит жишээг статистикийн тайлангаас харж болно. Татварын нийт орлого 2025 оны эхний 11 сард 23.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 835.8 (3.4%) тэрбум төгрөгөөр буурснаас харж болно.

Данс шууд хаад түрэмгийлдэг байдлыг хална хэмээн одоогийн Шадар сайд Х.Ганхуяг хаврын чуулганаар ярьж явсныг өнөөдөр Ерөнхий сайд эсрэгээр нь хэрэгжүүлж яваа нь энэ юм.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button