НИЙГЭМНийгэм мэдээ
Өнөөдөр нийслэлийн таван дүүрэгт цахилгаан хязгаарлана
Улаанбаатар цахилгаан түгээх станц ТӨХК өнөөдөр буюу 12-р сарын 18-нд цахилгаан хязгаарлах байршлуудыг танилцууллаа. Засварын ажлын хүрээнд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус цахилгаан хязгаарлалтыг таван дүүрэгт хийх аж.
Тодруулбал,
- СБД-ийн 19-р хороо, СХД-ийн 21-р хороо, ЧД-ийн 24-р хороодод /12:00-16:00 цагийн хооронд/
- СХД-ийн 21-р хороонд /14:00-15:10 цагийн хооронд/
- ХУД-ийн 4, 5, 6-р хороо, БЗД-ийн 20-р хороодод /05:55-12:00 цагийн хооронд/
- ЧД-ийн 9,10,11-р хороо 15:00-17:00 цагийн хооронд тус тус цахилгаан хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэнэ.
Харин БЗД-ийн 20 болон 33 -р хороонд төлөвлөгөөт бус цахилгаан хязгаарлалтыг 13:00-14:00 цагийн хооронд хийх аж.
Б.АЗЖАРГАЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.