Тойм, анализУЛС ТӨР

Тойм: Г.Занданшатар, У.Хүрэлсүх нар томилгоо л бодож, АН мад тавиулж, ААН-үүд дансаа хаалгаж хүндрэв

Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдаад даруй 186 хоног өнгөрлөө. Засгийн газраа бүрдүүлэх, тогтоон барих гэж бэдрэхийн сацуу өөрийн хүмүүсээ бүхий л шатанд томилсоор бүтэн зургаан сарын хугацааг элээв. Нөгөө талд Төсвийн орлого бүрдэхгүй байгаа тул татварын өртэй 22 мянган ААН-ийн дансыг хаачихлаа. Эрвийх дэрвийхээрээ зүтгэсэн ажилчин анги нь цалингаа ч авч чадахаа болив.

#1: Дэд сайдууд ба АН

Энэ долоо хоногт ТӨК-ийн менежерүүдээс ₮29 тэрбумыг хэмнэх нэрээр, дэд сайдуудыг авч ирж төсөвт ₮414 саяын жин дарлаа. Дэд сайд нар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед үгүй болж байсан бол Г.Занданшатарын үед эргэн мандав.

  1. Эдийн засаг, хөгжлийн сайдаар С.Даваасүрэн,
  2. Сангийн дэд сайдаар Б.Хулан,
  3. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайдаар Г.Баярхүү,
  4. Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайдаар Г.Дашням,
  5. Хууль зүйн дэд сайдаар Г.Мөнх-Эрдэнэ,
  6. Эрчим хүчний дэд сайдаар С.Далхаасүрэн,
  7. Гадаад харилцааны дэд сайдаар Г.Амартүвшин,
  8. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаар Б.Мөнхтамир,
  9. Эрүүл мэндийн дэд сайдаар Г.Номин,
  10. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар Б.Нямжав,
  11. Зам тээврийн дэд сайдаар Д.Ганболд, 
  12. Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайдаар Б.Солонгоо
  13. Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар Б.Энхтүвшин
  14. Батлан хамгаалахын дэд сайдаар Д.Баасандамба

Гэлээ ч тэд маргаантай, мафантай. Олон нийт болон УИХ-ын зарим гишүүдийн эгдүүцлийг хүргэж, дэд сайдын суудалд суусан хэдэн хүн бий. Тоочвол,

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайдаар ажиллах Г.Дашнямыг "Гадаад, дотоод зөндөө танил байгаа, хичээж сайн ажилла" гэж суулгав. Хэвлэлд маасайтал инээн ярилцлага өгөхдөө "Би даваа гарагт л дэд сайд болохоо мэдлээ, ажилтайгаа танилцана, би гадаадад олон танилтай" гэв. Түүний хүнд ачаа, толгойн өвчин бол зун ирэх жуулчдын тоо. Харин энд ирсэн шалтгаан нь өрөө авах. Н.Учралын сонгуулийн зардлыг аавынхаа компаниараа даасан түүний өрийг төрөөр төлүүлэхээр аваад ирж.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ: Г.Занданшатар Ерөнхий сайд болсныхоо дараа түүнийг ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томилж байсан. Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, гавьяат хуульч Д.Дэмбэрэлцэрэнгийн хүү. Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын чуулганы тогтоол Үндсэн хууль гэх зөрчсөн асуудлаар Үндсэн хуулийн Их суудлын хуралдаанд Засгийн газрыг төлөөлж оролцсон.  Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын хамтрагч ийн дэргэд нь ирэв.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Солонго: Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн фракцийн хүн. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Хууль зүйн дэд сайд, Засгийн газрын дэд дарга гэх албан тушаал хашиж байв. “Эрдэнэс Оюутолгой”-н 20 сая ам.долларын асуудалд холбоотой эсэх нь эргэлзээ дагуулдаг. Тэрбээр энэ талаарх хардлагад өгсөн хариулт нь “Миний бие төрийн албанд ажиллах хугацаандаа авлига аваагүй, хувийн ашиг хонжоо хөөгөөгүй, ашиг сонирхлын зөрчилтэй аливаа асуудалд холбоогүйг үүгээр мэдэгдэж байна” гэж л байв.

Энэ мэт өөр өөрийн түүхтэй, муу, сайн данстай 14 дэд сайдтай болцгоолоо. Ямартай "яам дээр их ажилтай байдаг тул сайд нар чуулгандаа сууж амждаггүй" гэх үг дахин дуулдахгүй гэдэгт найдъя. Тэд "мэргэжлийн" хамтрагчидтай болно гэж зүтгэсээр зүг нийлэв шүү дээ. Гэхдээ хэд хэдэн газар толгойгүй үлдэв. "Эрдэнэс Монгол", "Эрдэнэс таван толгой" эзэнгүйдэж, Сангийн яамны ТНБД ч үгүй болов. Тэд ирэх долоо хоногоос томилогдох биз.

Дэд сайд нарын томилно гэх үеэр АН-ынхан ТӨК-ийн менежерүүдээ өмөөрч, бас сөрөг хүчний нам гэх байр сууриа бодож "босож" ирэв. Акц нь "Дэд сайд нарыг томиловол Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулна" гэх.

Дуугүй суувал бүгд дургүйцнэ гэх тактиктай энэ ажил нь амжилт олсонгүй, харин ч Г.Занданшатараар мад тавиулаад өрөөнөөс нь гарцгаав.

Г.Занданшатарын өрөөн дахь АН-ынхан.

Ерөнхийдөө АН Засгийн газрыг огцруулахад бүтцээрээ цөөндөж 22 кнопны эрэлд гарах нь тодорхой. Учир нь нийт гишүүдийн гуравны хоёрын саналаар Засгийн газрыг огцруулах хуулийн заалт хэрэгжиж 126 гишүүнтэй парламентаас 64 гишүүний саналаар Засгийн газрыг огцруулах боломжтой болсон гэсэн үг. Ийн УИХ-д одоогийн сөрөг хүчин АН 42 суудалтай болоод буй.

Эргээд бодоход АН-ын 42 гишүүн цөм гарын үсэг зурж, кнопоо дарна гэх найдвар байхгүй. Д.Амарбаясгалан, Г.Занданшатарын намрын зодооны үеэр л гэхэд хоёр талд хуваагдан жороолж явлаа шүү дээ, тэд. Ингээд бодоход эл үйл явдал зүгээр л сөрөг хүчин амьд шүү гэдгээ харуулсан "гялбаа" байв уу.

#2: Ерөнхийлөгчийн томилгоо

Гэрэл зургийг О.Улсболд|бичвэрт гэрэл зургийг архиваас ашиглав.

Энэ долоо хоногт Ерөнхийлөгч ч бас өөрийн томилгоогоо хийлээ.

  1. Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбатыг улираалаа. Ингэснээр У.Хүрэлсүх хууль хүчний байгууллага дахь нөлөөлөө авч үлдэв.
  2. Монгол олон улсад ямар нэртэй, ямар зүстэй явахыг шийдэх Элчин сайдуудыг томилов.

Элчин сайдуудын нэрстэй ЭНД дарж танилцана уу.

Угтаа 21 улсад Монголыг төлөөлж суух тэдний дунд ч асуудалтай хүмүүс багтав.

Оффшорт мөнгө угаасан гэх А.Баттөр Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилов. Тэрбээр олон балагтай нэгэн.

Франц дахь Элчин сайдаар ажиллаж байхдаа А.Баттөр визний хураамжийн мөнгийг гэр бүлийнхээ гишүүдийн дансаар дамжуулж авсан, тэр мөнгөө оффшор данс руугаа шилжүүлж мөрийг нь балласан, улмаар усан үзмийн талбайтай эдлэн газар, тансаг байр худалдан авч мөнгө угаасан гэх хэрэгт холбогдсон тул АТГ-ынхан ийнхүү баривчилсан гэгдэж байв. Мөн түүний эхнэр Ц.Баярмаа, зөвлөх М.Батсайхан хоёр нь Европыг хэрсэн хууль бус тамхины “мафи”-ийхантай хамтарч ажилладаг гэх хэргээр Польшийн цагдаагийнханд эрэн сурвалжлагдсан гэх мэдээлэл ч байдаг. Энэ мэт олон дуулианыг дотооддоо бус гадаадад тарьж явсан түүний хэрэг бүдгэрч, өөрөө ийн тодорч дахин элчин сайд болчихлоо.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэндийн Мөнх-Оргил.

Ц.Мөнх-Оргил 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүйгээр НҮБ руу илгээх тохироо нэлээд эрт хийгдээд байв. Гэвчиг уг томилгоо хийгдээгүй юм. Улмаар Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар томилогдсоны дараа Ц.Мөнх-Оргил зөвлөхөөр нь очсон. Саях МАН-ын хагарлын үр дүнгээр Д.Амарбаясгалан УИХ-ын даргын ажлаа өгч, МАН-ын даргын сунгаанаас ч хасагдсан. Эл үр дүнгээр Ц.Мөнх-Оргил ажилгүй болоод байв.

Тэрбээр МАН доторх С.Батболдын фракцид багтаж, MCS-ийн эрх ашгуудыг гүйцэтгэх ба хууль тогтоох засаглал дамнан хамгаалах дипломат үүргээр УИХ-д сууж байсан гэдгээрээ онцлог. Өнгөрөгч хавар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагах явцад MCS групп нийгмийн нөлөөлөл өдөөх үйл явцыг санхүүжүүлсэн. Уг явцад Ц.Мөнх-Оргил Д.Амарбаясгаланийн дэргэд ажиллаж байсан ч MCS-ийн хөшигний ар дахь лоббид тусалсан гэгдэж байв. Ц.Мөнх-Оргилыг Д.Амарбаясгалангийн зөвлөхөөр ажиллаж байсан гэдэг талаас нь харвал эл элчингийн томилгоо нь анхаарал татах нюанс болчихлоо.

Аавыг нь Элчин сайдаас татаж, хүүг нь ЕТГ-ын дэд даргаар томилжээ

Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар Э.Золбоог томилжээ. Эл томилгоо өмнө нь олон нийтэд ил мэдээлэгдээгүй. УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор УЕП-ын орлогч М.Чинбатыг сунган ажиллуулах Ерөнхийлөгчийн саналыг танилцуулах үеэр ил болов. Э.Золбоо өмнө нь Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан бөгөөд Шадар сайд асан Ө.Энхтүвшингийн хүү. Харин түүний аав Ө.Энхтүвшинг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаас эгүүлэн татах саналаа Ерөнхийлөгч өчигдөр /2025.12.15/ УИХ-д хүргүүлсэн билээ.

Ө.Батбаяр, Лу.Болд нарыг Ерөнхийлөгч эгүүлэн таталгүй үлдээлээ

Тодруулбал, эгүүлэн татагдах элчин сайд нарын нэрс дунд

  • Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ө.Батбаяр, 
  • Монгол Улсаас Бельгийн вант улсад суугаа Элчин сайд Лу.Болд,
  • Швейцарийн холбооны улсад суугаа Элчин сайд Р.Алтангэрэл,
  • Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсад суугаа Элчин сайд н.Эрдэнэдаваа нарын нэр байгаагүй.

Тэд, 2021 оны долоодугаар сард томилогдож байсан. Эдгээр Элчин сайдуудыг "Сайн ажилласан" хэмээн үзэж, улираахаар болсон бололтой.

Дахин хэлэхэд энэ их халаа сэлгээ, томилгооны дунд 22 мянган ААН дансаа хаалгаж, модоо барихдаа хүрэв. Харин тэд бялуугаа хуваах ажил нь өчигдөр, өнөөдөр, маргааш ч үргэлжилсээр буй...

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүрэлсүх хор найруулагч томилгоо хийж гадаадаар тэнэхээс өөр ажилгүй хоолны сав

Зочин
Зочин
Reply to  Зочин

27 он болж хурдан зайлаасай. Төр самрахаас өөр юм хийсэнгүй

Зочин
Зочин

Томилгоо л хийх юм ажлаа хийгээсэй

Ахмад настан.
Ахмад настан.

ЕӨК байна уу? Гадаадад айлчилсан. ЕӨК байна уу? Байнаа одон гардуулах ажлаа хийж байна.кк кк

Хулгайчдын нам төр
Хулгайчдын нам төр

Гоё гоё

Зочин
Зочин

Ногоон автобусны авлигын хэрэгт холбогдож байсан онин Мөнх-Эрдэнэ хууль ёс удирдах уу. Ёстой завхарсан төр засаг

Зочин
Зочин

Бeнүингүй цалингүй дансгүй

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Ясаа цайтал тэмцэх гээд байсан олигархууд чинь улам л баяжаад ард түмэн ядуураад байна

Зочин
Зочин

Зомби болцон үхэрүүд хүртэх ёстойгоо л хүртэж бна

Зочин
Зочин

Улс орныг авч явж чадахгүй байж ичих ч үгүй сайд дарга хийдэг новшнууд зайлаасай.

Зочин
Зочин

Ёстой сайн нийтлэл бичжээ.

Холбоотой мэдээ

Back to top button