УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн шинэ дэд сайд шатахууны нөхцөл байдлын талаар үнэнээ ярив

АҮЭБ-ийн Дэд сайд Б.Энхтүвшин, Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв нар шатахууны нөөц, нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

АҮЭБ-ийн Дэд сайдаар саяхан томилогдсон Б.Энхтүвшин "Импортоор орж буй шатахууны мэдээлэл, түгээлтийн талаарх товчхон мэдээллийг ард иргэддээ хүргэе гэж шийдсэн юм аа. Манай улс шатахууны импортынхоо 95 хувийг ОХУ-аас, 5 хувийг БНХАУ-аас хангадаг. Улсын сарын хэрэглээ 2200 орчим тонн байдаг. Арванхоёрдугаар сарын байдлаар ОХУ-аас 83.6 мянган тонн АИ-92, 134.2 мянган тонн дизель түлш, 1560 тонн АИ-95 түлш худалдаж авахаар баталгаажуулсан.

Өнөөдрийн байдлаар нийт шатахуун хангамжийн 50 хувь хүрэхгүй хувийг импортоор оруулж ирээд байна. Сарын гуравны хоёр нь өнгөрчхөөд байхад 50 хүрэхгүй байна гэдэг шатахууны хомсдол үүсэхэд хүргэж байна. ОХУ-ын дотоод нөхцөл байдал хүндрэлтэй байна. Гэсэн ч ОХУ-ын иргэд Монгол Улсад боломж бололцоогоороо түлш нийлүүлж байна. 

Монгол Улсад өдөрт 40-60 вагон АИ-92 түлш орж ирвэл нөөц үүсэхгүйгээр өдрийнхөө хэрэгцээг хангах боломжтой. Гэхдээ энэ сар гарсаар дөрвөн удаа л 40-өөс дээш вагон орж ирсэн. 

Улаанбаатарт 280 гаруй шатахуун түгээх станц байна. Эдгээрийн гуравны нэгийг нь ээлжилж түлшээр хангаж байна. Нөөц дүүрэхгүй байгаа учраас орж ирсэн вагон бүрийг орон нутаг, нийслэлийн ШТС-уудаар өнөөдөр нэгд нь өгсөн бол маргааш нь нөгөөд нь өгөх байдлаар зохицуулалт хийж байна. Ард иргэд нөхцөл байдлыг ойлгож, анхааралдаа авч хамтарч ажиллах шаардлага байна гэдгийг хэлмээр байна" хэмээн ярилаа.

“Нөөц хэвийн байна. Түгээлт олголт ч хэвийн. Өртөөд дээр тэдэн вагон ирж байгаа. Иргэд банкаа дүүргэх гэж дугаарласнаас хомсдол үүслээ” хэмээн ярьсаар ирсэн. Салбарын сайд нь ч ингэж хэлээд сурчихсан. Гэтэл шинэ дэд сайд нь гарч ирээд “шатахуун түгээх станцуудад ээлжилж өгч байгаа. нийт шатахуун хангамжийн 50 хувь хүрэхгүй хувийг импортоор оруулж ирж байгаа” гэхчлэн яг бодит байдлаа ярив.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Наад Дамдинням сайд гол нь үнэнээ хэлж байх ёстой үүнээс болж ард түмний дургүйцээ хүргээд байгаа юм одоо наад сайдын хэрэг байхгүй зайлуулсан дээр

Зочин
Зочин

үнэнээ хэлээд нөхцөл байдлаа танилцуулаад ядаж утаа униаргүй өдрүүдэд машинаа түр зогсоох боломж байна уу гээд учирлаж тайлбарласан бол дээр байсан юм биш үү. ямар тэр чигтээ устаж алга болох гэж байгаа шатахуун биш шүү дээ. зөв л ойлгуулах учирлах хэрэгтэй дээ.

Зочин
Зочин

Үнэнээ ингээд хэлчвэл зүгээр шүү. Нийлүүлэлт хэвийн гээд новшроод байхаар чинь өнөөдөр гайгүй хэвийн болоод олдчих юм болов уу гээд л машинаа унаад гараад бгаа юм штээ. Дамдиннямаа. Нийлүүлэлт 50 хувьдаа хүрэхгүй хүнд бга гэвэл түүндээ зохицуулна шүүдээ.

Иргэн
Иргэн

Дэд сайд шинэ ажлаа зөв эхэлж байна. Үнэн үгтэй хүнд хүмүүс элгэмсүү байдаг юм. Харин сайд яагаад хуурах аргаар хэсэг явж болноо гэж тооцсон юм бол. Энэ ЗГ ч бас хулхи юм шигээ.

Зочин
Зочин

Үнэн мэдээлэл өгвөл ард иргэд ажил төрлөө зохицуулна шүү.

Иргэн
Иргэн

Ингэж үнэнийг ойлгуулах хэрэгтэй ш дээ

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Дамдинням мэдээжийн байдлыг худлаа тайлбарлсаар байсан нь ойлгомжтой, Занданшатар нь дарамтлаад л тэр. Тэрнээс биш аль эрт огцорчихсон.

Зочин
Зочин

Ингээд л үнэнээ хэлж байл даа муу мал сайд ухаантай новшоо

Зочин
Зочин

Man hulgaichuud bugd uheesei

Зоч
Зоч

Иим мэдрэл дэд сайтч гэхшиг намчин өлөнгүүүд сайдаасааа өөр юм хуцааад уламл түлш хосдохньдэээ лалрын юмдааа

Зочин
Зочин

Дамдинням малаас болж байхгүй юу. Худлаа гүрийх ямар хэрэгтэй юм хүн бүрийн хараал идээд.

Зочин
Зочин

Сайд сда

Зочин
Зочин

АЛЬ НЬ ДЭД САЙД ЮМ ЦАГААН ЦАМЦАТ БОЛ НЭГДЛИЙН АДУУЧИН ЦАРАЙТАЙ ГӨНӨӨХ НЬ БАГИЙН УХУУЛАГЧ БАЙРЫН НӨХДҮҮД ЮМ

Зочин
Зочин

ЦАГ ҮРГЭЛЖ ШААСАН НААД ДАДИНяМАА ЗАЙЛУУЛААЧ НЕФТИЙН ҮЙЛДВЭРЭЭ ДУУСГАХ МӨНГӨНӨӨС ИХ МӨНГӨӨР ХУВЫН ХЭВШЛҮҮДЭД ШАТХУУНЫ САВ БАРИНА ГЭЭД РЭПЭН ТХ НАЯДЫГ ШААЦАН ЯВАА ЛАДАР

Зочин
Зочин

Энэ махан толгой юу мэдхэвдээ

Холбоотой мэдээ

Back to top button