Фүкүшимагийн гамшгаас 15 жилийн дараа дэлхийн хамгийн том атомын цахилгаан станцын ажиллагааг дахин эхлүүлнэ
Японы Нийгата муж өнөөдөр /2025.12.22/ Кашивазаки-Карива атомын цахилгаан станцын үйл ажиллагааг дахин эхлүүлэх шийдвэр гаргах төлөвтэй байна. 2011 оны Фүкүшимагийн гамшгийн улмаас Япон 54 цөмийн реакторыг унтраасны нэг нь Кашивазаки-Карива юм. Фүкүшима нь Чернобылээс хойш тохиосон хамгийн том цөмийн гамшиг болсон.
Унтраасан 54 реакторын 33-ынх нь үйл ажиллагааг дахин явуулах боломжтой гэж мэргэжилтнүүд дүгнэсэн юм. Тэдгээр реакторуудын 14-ийнх нь ажиллагааг эхлүүлжээ. Кашивазаки-Карива станцыг “TEPCO” компани эхний ээлжид ажиллуулна. “TEPCO”-гийн хэвлэлийн төлөөлөгч Масакацү Таката “Тийм ослыг хэзээ ч давталгүй, Нийгата мужийн оршин суугчид тус гамшигтай төстэй зүйлтэй хэзээ ч учрахгүй байх баталгаа өгөхийн тулд тууштай ажиллана” гэжээ. Гэвч Нийгата мужийн олон оршин суугч үйл ажиллагаа үргэлжлүүлэхээс болгоомжилж байгаа юм. Аравдугаар сард нийтлэгдсэн судалгаагаар оршин суугчдын 60 хувь нь үйл ажиллагааг дахин эхлүүлэх нөхцөл бүрдээгүй гэж үзэж байгаа гэдгээ илэрхийлжээ. Мөн хүмүүсийн 70 хувь нь “TEPCO” компани станцыг ажиллуулж байгаад санаа зовж байна гэдгээ мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.