Сурвалжилга: ШТС-уудад багадаа 700 метрийн дараалал үүсэж, иргэд 3-4 цаг хүлээсэн ч шатахуун авч чадахгүй байна
Баянзүрх дүүргийн 21-р хороо, Дарь-Эхийн гудамж өгсөөд автомашины урт цуваа үүсжээ. Тус цуваа Дарь-Эхийн автобусны буудлаас эхлээд Сод Монгол ШТС хүртэл 700 орчим метр үргэлжилнэ. Энэ дунд өглөө 08:00 цагт ирж дараалалд зогссон ч өмнөө 20 гаруй машинтай, хэзээ шатахуун авахаа мэдэхгүй, найдахаас өөр сонголтгүй болсон иргэд цөөнгүй. Түүнчлэн өөр ШТС-д 3-4 цаг дугаарлаж шатахуун авахын алдад урдуураа таслуулсан иргэд ч байв.
"Шатахуун хэвийн байгаа. Иргэд шатахуун хомсдолоо гэж өөрсдөө их хэмжээгээр нь нөөцөлж, зохиомол хомсдол үүсгээд байна" гэж салбарын сайд тайлбарладаг. Энэ нөхцөл байдал өвөл эхлэхэд давтагдсан.
Тэгвэл бодит нөхцөл байдал дээр иргэд хэдэн цаг хүлээж, хэр хэмжээний шатахуун авч байгаа талаар тодруулан, сурвалжиллаа.
#1 Иргэн: "Гурван цаг хүлээсний эцэст шатахуун авч байна. Эрт ирсэн учраас авах шиг боллоо. Эндээс өөр өгч байгаа газар алга. Оочир их, улам бүр урт цуваа болж нэмэгдээд байна. Таван ШТС-аас нэг нь л шатахуун өгч байгаа учир оочир үүсэж байгаа байх. Сүүлийн гурван жил хүйтний энэ үеүдэд шатахуун тасардаг, урт оочир дараалал үүсдэг болчихлоо. Энэ асуудлаа мэдэж байгаа хүмүүс нь шийдэх байлгүй. Хурдан шийдчихвэл сайн л байна" гэлээ.
#2 Иргэн: "Энэ орчимд шатахуун олгож байгаа ганц л газар байна. Тэр газар нь урт дараалал үүссэн хоёр цаг гаруй оочирлосны эцэст дөхөж ирлээ. Ойртоод ирсэн шатахуун нь дуусчих вий дээ гэж бодоод хүлээж байна. Өмнө нь хоёр ШТС-д оочирлосон одоо гурав дах газраа хоёр цаг орчим хүлээж байна. Өмнөх хоёр газар 6-7 машины ард байхад бензин дууссан гэсэн. Тиймээс эндэхийн шатахуун битгий дуусаасай гэж залбираад суухаас өөр арга алга. Зарим газрууд "30-50 мянган төгрөгт шатахуун өгнө" гээд илүү өгөхгүй байсан. Гурав хоногийн өмнө машиндаа бензин хийсэн, өчигдрөөс хойш шатахуун олчих гээд ядаж явна. Өнөөдөр нэг олддог болов уу гээд найдаад сууна" хэмээн ярилаа.
#3 Иргэн: "Өглөөний 08 цагаас хойш шатахуун өгч байгаа колонк хайж явсаар энд ирээд цаг гаруй болж байна. Гадуур шатахуун өгч байгаа газар цөөн учраас урт дараалал үүсэх нь аргагүй биз. Хоёр хоногийн өмнө арай хийж 50000 төгрөгт шатахуун авсан ч одоо шар асчихсан хүлээж байна. Өмнө 20 гаруй машин байх шиг байна, бензин дуусахаас өмнө очдог болов уу. Наана нь унтарчихвал түрээд ч болтугай авна даа. Төр засаг маань ажил хийж гийгүүлдэггүй юм аа гэхэд өвлийн хүйтэнд шатахуунаа хангалтай байлгамаар байх юм" гэв.

#4 Иргэн: "Өглөөний 08 цагаас хойш бензин хайж явсаар энд ирлээ. Ирээд цаг гаруй боллоо, миний өмнө 40 гаруй машин байх шиг байна. Өдөржин хүлээсний эцэст 50 мянган төгрөгт шатахуун авдаг, өнөөх нь хоёр хоноод дуусдаг учраас ахин бензин хайх шаардлага гардаг. Иргэд энэ өвөл шатахуун хайж зам дээр дараалсаар өвөлжих байх. Хомсдол арилна гэж бараг худлаа биз. Тиймээс гадаадын ШТС-ын оруулж ирвэл яадаг юм бол гэж бодож сууна" гэсэн юм.
#6 Иргэн: "Шатахуун өгч байгаа бүх газарт дараалал их байна. 3-4 цаг хүлээсний эцэст зарим газрууд 30,000-50,000 хооронд бензин өгнө гэж байх юм. Өчигдөр шатахуун авах гэсэн боловч авч чадаагүй. "Зөвхөн талоны карттай болон гэрээтэй ААН-д бензин өгнө" гээд энгийн иргэдийг олон цаг хүлээлгэсний эцэст хоосон буцаасан. Өнөөдөр авч чаддаг болов уу гээд горьдоод хүлээж байна. 10-р сараас хойш шатахуун хомсдож эхэлсэн. Сайд нь өдөр болгон "хэвийн байгаа, хэвийн байгаа" гэдэг. Бодит нөхцөл байдал ийм л байна" хэмээв.
Манай улс шатахууны импортынхоо 95 хувийг ОХУ-аас, таван хувийг БНХАУ-аас хангадаг. Улаанбаатарт 280 гаруй шатахуун түгээх станц бий. Эдгээрийн гуравны нэгийг нь ээлжилж түлшээр хангаж буй юм. Нөөц дүүрэхгүй байгаа учраас орж ирсэн вагон бүрийг орон нутаг, нийслэлийн ШТС-уудаар өнөөдөр нэгд нь өгсөн бол маргааш нь нөгөөд нь өгөх байдлаар зохицуулалт хийж байгаа аж.
Энэ талаар АҮЭБ-ийн дэд сайдаар саяхан томилогдсон Б.Энхтүвшин " Энэ сарын байдлаар ОХУ-аас 83.6 мянган тонн АИ-92, 134.2 мянган тонн дизель түлш, 1560 тонн АИ-95 түлш худалдаж авахаар баталгаажуулсан. Одоогоор нийт шатахуун хангамжийн 50 хувь хүрэхгүй хувийг импортоор оруулж ирээд байна. Сарын гуравны хоёр нь өнгөрчхөөд байхад 50 хүрэхгүй байна гэдэг шатахууны хомсдол үүсэхэд хүргэж байна. ОХУ-ын дотоод нөхцөл байдал хүндрэлтэй байна. Гэсэн ч ОХУ-ын иргэд Монгол Улсад боломж бололцоогоороо түлш нийлүүлж байна. Монгол Улсад өдөрт 40-60 вагон АИ-92 түлш орж ирвэл нөөц үүсэхгүйгээр өдрийнхөө хэрэгцээг хангах боломжтой. Гэхдээ энэ сар гарсаар дөрвөн удаа л 40-өөс дээш вагон орж ирсэн" хэмээн мэдэгдсэн.

Үүнээс үзвэл шатахуун түгээлт энэ өвөл хэвийн болохгүй байх магадлал өндөр байна. АҮЭБЯ-ны мэдээлснээр өчигдөр буюу /2025.12.22/ Улаанбаатар төмөр замын хэмжээнд 150 вагон буюу 9000 тонн АИ-92 автобензин байгаа аж. Энэ нь манай улсын хэвийн үеийн дөрвөн өдрийн хэрэглээ юм. Ирсэн шатахууныг хуваарилан ШТС-уудад хүргэдэг. Орлого нь буусан буюу шатахуун нь ирсэн газрууд "зөвхөн гэрээтэй ААН болон иргэдэд талоноор шатахуун өгнө" хэмээн энгийн иргэдийг үүднээсээ буцааж буй талаар жолоочид ярьсан.
Түүнчлэн цахим сүлжээгээр "Шагийн бензин хүргэлтээр байна, дугаараа үлдээгээрэй" гэх зар явах болсон. Тодруулбал, иргэд ШТС-уудад ажилладаг танилаараа дамжуулан шатахууныг урьдчилан их хэмжээгээр нь худалдан авч, нөөцөлж хүргэлтээр шаглаж зарж байгаа аж. Хамгийн багадаа АИ-95 нэг литр нь 7000 төгрөг бол АИ-92 нэг литр нь 5000 төгрөгөөр зарж байна. Зарим шагчид АИ-92 нэг литр тутмыг 9000 төгрөгөөр дамнан худалдаалж буй юм. Энэ мэт шатахуунтай холбоотой иргэдийг хохироосон олон асуудлаад хөвөрсөөр.
Видео:


















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ өглөө би өөрөө ч бас дарь эхээр явж байгаад буцаад гарсан шүү дараалал нь хөдөлдөггүй хүмүүс машиндаа хөлдөөд сууж байна сайд нар нь дулаан өрөөндөө хэвийн гээд сууж байгаа нь хамгийн уур хүргэж байна
өглөө ажилдаа явахын тулд бензин хайгаад гурван цаг алдлаа ингэж байж улс хөгжинө гэж байх уу өвөл болгон давтагддаг атлаа хэн ч хариуцлага хүлээдэггүй
өвөл хүйтэрч байхад машин унтарчих вий бензин дуусчих вий гээд айгаад суух чинь үнэхээр хэцүү байна
өвөл бүр ижил асуудал яригддаг атлаа яагаад хэзээ ч бэлтгэл хийдэггүй юм бол ойлгомжгүй байна
ene shatahuunii asuudal bol udur sudlaga hiigeegui hun ch harhaar todorhoi bna shdee ard irgediig hudlaa nuuts hulgailj baina geed buruutgaad baih ym
энэ шагийн бензин зарж байгаа хүмүүсийг шалгадаг газар байдаг юм уу энгийн иргэн 2000 төгрөгөөр авах ёстой юмаа 9000 төгрөгөөр авч байхад төр хаана байна
энэ бүхнийг зүгээр л иргэд буруутай мэтээр тайлбарлаад сууж байгаа сайд нартай бол хариуцлага ярих хэрэггүй бололтой
bi bodohdoo ene ni zohiomol homsdol bish harin zohion baiguulaltgui tur zasgiin ur dun shdee irged bugd medej bna
3 tsag dugaarlaad 50 myangat hiilgeed garsan chini margaash ni dahin shatahuun duusdag ene bol amidral bish zovlon bolj bna
ene udaa bol bur arai denduu bna uul ni undur une tulj avaad ch shatahuun baihgui geheer ymar uchirtai yum be
bi lav shatahuun nuutsleed bna gedegt itgehgui tsalin baga une ih bhad yu nuutsleh yum irgeded tiim bololtsoo baihgui
ene medeeniig unshaad uurlahgui bh hun bhgui baih shatahuun bhgui bolohoor ajil amidral bugd zogsson
You said:
Өнөөдрөөс яг долоо хоногийн өмнө /2025.12.15/ УИХ-ын гишүүн Ө.Шижир ЭЗБХ-ны хуралдааны үеэр С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгч болоогүй байхад "Та 50 мянгатын мөнгөн дэвсгэрт хэвлэх үү" гэж асууж байв. Харин С.Наранцогт "Шинэ мөнгөн дэвсгэрт хэвлэхээс илүү орчин үеийн технологи нэвтрүүлэх замаар санхүүгийн үйлчилгээг хөгжүүлэх чиглэлд анхаарна" хэмээн хариулсан. Товчхондоо, Төв банкны шинэ Ерөнхийлөгч том мөнгөн дэвсгэрт хэвлэхгүй. Гэхдээ өмнөх Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэдийн хэвлээд тавьчихсан байж болзошгүй асуудлыг энд хөндөе.
-100 мянгатыг дурсгалд зориулан борлуулж, 50 мянгатыг ихээр хэвлээд хав дарсан байж болзошгүй-
Хөшигний ар дахь мэдээллээр, 50 мянгатын мөнгөн дэвсгэртээс хэвлээд хав дарсан тухай мэдээлэл дуулдав. Ойролцоогоор гурав орчим их наядыг хэвлэсэн байж болзошгүй. Энэ нь манай улсын төсвийн даруй 10 хувьтай тэнцэх хэмжээний их мөнгө. Ийм их мөнгөөр төсвийн алдагдал нөхөхөөр хэвлэж, нууцалсан уу гэдэг таамаг дэвшүүлэхэд хүргэнэ. Ямартай ч, Монголбанкны Дотоод аудитын газар нь энэхүү асуудлыг нь мэдэж улмаар Б.Лхагвасүрэнг суудлаасаа буухаас өмнө акт тогтоосон гэх. УИХ зөвшөөрөөгүй асуудал тул устгах зардал үүнд яригдах учиртай. Хэдий хэмжээний өртөгөөр хэвлэсэн асуудал олдсонгүй. Туршилтын журмаар гэдэг үгээр халхавчлан тайлагнасан байж болзошгүй. "Бэлэг дурсгалын журмаар хэвлүүлсэн" гэдгээ улстөрийнхөн дунд буюу хаалттай хүрээндээ хэлсэн гэгддэг. Тухайн акт дахь мөнгөн дүнг төлсөн эсэх нь тодорхойгүй байсаар суудлаасаа бууж одсон болж таарах гээд байна.
Энэ арванхоёрдугаар сарын эхээр "Монгол Улсад үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ой"-г тохиолдуулан Монголбанкнаас дурсгалын зориулалтаар 100 мянган төгрөгийн мөнгөн дэвсгэрт гаргасан. Мөн л УИХ-аас батлаагүй тул дурсгалын зориулалтаар хэмээн борлуулаад дуусчихлаа.
Монголбанкны албан сайтад мэдээлсэнээр бол бэлэг дурсгалын цаасан мөнгөн тэмдэгтэд 100 мянга, 20 мянга, 10 мянга, 5 мянга байна. Харин 50 мянгатын дэвсгэрт гэж байдаггүй аж.
Хэрэв үнэхээр хэвлээд бэлдчихсэн бол энэ нь м
darhanii ch gesen adilhan dugaarilj bna gej sonsson ni neg hotiin asuudal bish ulsiin hemjeenii homsdol bna
ene shatahuunii asuudal bol zuvhun mashin baridag humuusiin bish busad ni ch hamaarna unetei achaa unetei hool geed bugd holbogdono
bi bodohdoo gadaadiin shats ireh heregtei monopoli baigaad baigaa tsagt ard irged l hohirno
2 tsag huleej baihad urduuraa taslaad orson mashinuud harhaar bur ulam uurlaj baina huuli juram ni bhgui yum shig
ene bol tsag hugatsaanii asuudal bish sistemiin asuudal bolchihson gedgiig l ene survaljilga haruulj bna
bi lav ene asuudald setguulchid anhaaral handuulj baigaad bayarlaj bna uguig ni l il gargaad bgaa shuu
shagch nariin uneer benz avahgui bol ajildaa yavj chadahgui humuus ih bna ene bol shudarga yosnii asuudal
энэ бүхнээс харахад хэвийн гэдэг үг бодит амьдралтай огт таарахгүй байна хэн хэнийгээ хуураад байгаа юм бэ
bi bodohdoo shatahuunii homsdol ni uls toriin asuudal bolson ard irged hohirch duuslaa
Тайван байж, асуудлаа шийднэ шүү.
Шөнө 2 цагт очиход битүү, дахиад 4 цагт үүрээр очсон чинь арай шингэрч, 30 минут орчeрлоод авсан. Хөдөө явах яаралтай болохоор нойргүй хонож байж л бeнзинтэй залгалаа
Үнэ нэмэх нь тодорхой болсон
Өөрсдөө газрын тостой, гадныхан боловсруулах үйлдвэр барих мөнгийг нь хүртэл өгчихөөд байхад манай дарга сайд нар үйлдвэр барьчих чадваргүй, архи ууж авилгал авахаас өөр шидгүй, зайлуулбал таарах новшнууд. Ийм тэнэг төр засгаас болж иргэд нь түлш шатахуунд дугаарлаж, ажилгүй, ядуу, гадагшаа боол болохыг мөрөөдөн муугаа үзэж сууна.
Ta nar ajldaa avtobusaar yvaachee nohduud odor shonogui mashinaas buuhgui yum arai denduu yumaa
1км ээсэн илүү 3цаг очерлоод арай гэж авсан
Ашгүй түгжрээгүй болох нь.Нийтийн унаагаараа явцгаа.
өглөө 7.40 үед сонсголонгийн петровисээс 10 минут гаруй очерлоод авсан, харин үнэ нэмэгдсэн байсан. А92 оо евро 92 гээд зарж байгаа нь их юм, шийдэх байлгүй дээ.