ЭДИЙН ЗАСАГ
"Энержи Ресурс" ХХК 12-р сард биржээр нийт 20 орчим сая ам.долларын коксжих нүүрс арилжаалжээ
12-р сарын 04, 08, 10, 12-ны өдрийн Уул уурхайн биржийн арилжаагаар “Энержи Ресурс” ХХК тус бүр 12.800 тонн баяжуулсан коксжих нүүрс арилжаалжээ.
Оны IV улиралд нүүрсний экспорт харьцангуй буураад байсан бөгөөд нийт дөрвөн удаагийн арилжаагаар тонн тутмыг нь 800 юаниар арилжаалж нийт 20.8 орчим сая ам.долларын борлуулалт хийсэн байна.
Түүнчлэн өнгөрсөн сараас авхуулаад Уул уурхайн биржээр төмрийн хүдрийн арилжаа эрчимтэй сэргэж, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ 12-р сарын 10-аас 22 хүртэл нийтдээ есөн удаагийн арилжаагаар найман удаад нь 6600 тонн, нэг удаад нь 33.000 тонн төмрийн хүдрийг тонн тус бүрийг нь 70 ам.доллароор буюу нийт зургаан сая ам.долларын арилжааг амжилттай хийжээ.
Т.БАТСҮРЭН







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.