Нягталъя: ОХУ-ын Улаан-Үүд хотод АИ-92 шатахууны үнэ литр нь 4000 биш 2559 төгрөг байна

Урьд шөнө Улаанбаатар хотод шатахууны, тэр дундаа евро 5 стандартын 92 бензиний үнэ литр тутамдаа 400 төгрөгөөр нэмэгдэж 3080 төгрөгт хүрсэн.
Улмаар үнэ нэмэгдсэн асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас ОХУ-д евро стандартын 92 шатахууны үнэ өссөнтэй холбоотой буюу Улаан-Үүд хотод үнэ нэмэгдэж 4000 төгрөг гараад байна хэмээн мэдэгдсэн билээ.
Гэтэл Орос Улс дахь шатахууны үнийн fuelprice.ru сайт дээрээс харвал АИ-92 шатахууны үнэ литр нь 63.99 рубль буюу арилжааны банкны өнөөдрийн рублийн ханшийг төгрөг рүү шилжүүлээд бодвол 2559 төгрөг байна. ОХУ-ын АИ-92 шатахуун нь евро стандарттай.
ОХУ-д газрын тосны томоохон үйлдвэрүүд дайны нөхцөл байдлын улмаас сүйдэж, засварлах зэрэг асуудлаас үүдэж он гарснаас хойш шатахууны үнэ литр тутамдаа нэмэгдсэн ч Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны мэдээлсэн шиг 4000 төгрөг давж өсөөгүй юм. Ойролцоогоор жилийн хугацаанд ОХУ-д бүх төрлийн шатахууны үнэ 10 орчим хувиар нэмэгдсэн.

Мөн нөгөө талд Монгол, ОХУ хоёр шатахууны импорт дээр "Роснефть" компанитай үнэ тогтворжуулах гэрээ байгуулж хамтран ажилладаг. Гэтэл нэг шөнийн дотор 400 төгрөгөөр үнэ нэмэгдсэн гэж мэдэгдсэн нь ОХУ-ын гэхээсээ Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Г.Дамдинням сайд үүрэгт ажлаа хийж чадахгүй байгаатай холбоотой хэмээн харагдах болов.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Динэг наасан. Евро 5 нь хятадаас орж ирж байгаа. Орос экспортонд гаргахгүй
Энэ худалч сайд ямар учиртай хүн юм бол. Худлах яриад байгааг нь харсаар байж Ерөнхий сайд арга хэмжээ авч, халж болдоггүй юм уу. Удирдах удирдуулах заряим гэж байна уу манайд? Ажлаа хийж чадахгүй, худлаа яриад байгаа сайдыг халж сольж болдоггүй учмр шалтгаан нь юу юм бол?
Орост зарагдаж байгаа бензин манай ханшаар 2559 гэдэг чинь Монголд бас ийм үнээр зарагдах ёстой гэсэн утгаар бичээд байгаа юм уу. Тээврийн зардал, гааль болон бусад татварууд, үүнийг авчрахад ажиллаж байгаа хүмүүсийн ажлын хөлс гээд зөндөө нэмэгдэл гарч байгаа. Тэгэхлээр 3000 элбэг гарахаар болж байгаа юм биш үү... Зах зээлийнхээ жамаар юм аа хэрэглэж сураач дээ.
Эргүү новш вэ?,оросын дотоодын үнэ бидэнд ямар хамаа байна?,Монголд өгөх үнээ нэмж юунд нь эргүүтээд байна!
Orosoos Mongol run awahad Gaaliin tatwar Tumor zamiin zardal achij buulgah zuoh zardal nemegdene