Энтертайнмент

“Avatar: Fire and Ash” Хятадад нээлтээ хийснээсээ хойш 57 сая ам.долларын орлого олж, Box office-г тэргүүлжээ

Найруулагч Жэймс Камероны “Avatar: Fire and Ash” Хятадын бокс оффисыг 57 сая ам.долларын ашиг орлогоор тэргүүлжээ.

12-р сарын 19-21-ны өдрүүдэд нээлтийн долоо хоногтоо тус кино 384 сая юань буюу нийтдээ 57 сая ам.долларын орлого олсон бөгөөд орлогын 13.5 сая ам.долларыг Imax форматаас бүрдүүлжээ.

Энэ нь Уолт Дисней компанийн “Zootopia 2” хүүхэлдэйн кино Хятад дахь нээлтийн 27 сая ам.долларын ашиг орлогын амжилтыг эвдсэн анхны тохиолдол болов. Тус хүүхэлдэйн киноны эхний болон хоёрдугаар анги Хятадын зах зээлээс нийтдээ 536 сая ам.долларын орлого олж, хамгийн өндөр орлого олсон бүтээлийн нэгдүгээрт бичигдсэн хэвээр байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button